| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01068/И |
| Дугаар | 303/ШШ2025/00213 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 303/ШШ2025/00213
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: *********** холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 91,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н******* хариуцаг*******ч * шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д******* нь *****холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 91,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баянхөндийн төсөл *********-ийн захиалгаар уурхайн цэвэрлэх байгууламж, түүний тоног төхөөрөмж угсралтын ажил гүйцэтгэж байгаа болно. Бид бохирыг ухаалгаар шийдэж уул уурхайд дахин ашиглагдах цайвар ус гарган байгаль орчинд ээлтэй, гүний усаа хайрлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг болно. Энэ ажилд манай компани туслан гүйдэтгэгчээр ******* Цэвэрлэх байгууламж, түүний тоног төхөөрөмж угсралтын ажил туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан ч энэ хүн яарч ажил хийгээгүй. Бид тухайн нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллах чин хүсэлтэй байсан учраас энэ хүнд итгэл найдвар хүлээлгэсэн. Гэтэл ямар ч ажлын гүйцэтгэл байхгүй, ямар ч ажил хийсэн акт байхгүй ямар ч ажил хийгээгүй, гэрээгээр халхавчилж бидний итгэлийг алдсан. *******-тай ажил хэтэрсэн хугацаа хоног тутамд, тайлан явуулаагүй өдөр бүрд алданги тооцох хатуу гэрээтэй ажилладаг бөгөөд энэ хүнээс болж одоогоор барилгын материал авах, ажилчдын цалин, хоол хүнс бэлдэх гэх мэт ажил явуулах боломжгүй санхүүгийн маш хүнд нөхцөлд байдалд ороод байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу 91,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие *********-наас нэхэмжилсэн 91,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэвэрлэх байгууламж, түүний тоног төхөөрөмж угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд ажил эхлэх хамгийн анхан шатнаас нь эхлэн оролцсон ба нийтдээ 44 хоног 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Ажиллаж байх явцад ажил явуулж байгаа талаас ажил зогсоох, бараа материал дутагдах хийсэн ажлыг дахин давтан хийлгэх гэх мэт зөндөө хүндрэл гарч байсан. Ажиллаж байсан ажилчдын өдрийн хөлсөөр тохирч явуулсан ба очсон өдрөөс хойш байсан бүх хугацаа орно. Бидний хийсэн ажил зургаар нотлогдоно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилласан байдлаа нотлох баримтаар дэлгэрэнгүй өгөх болно гэжээ.
3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
*************-ийн нэхэмжлэлтэй иргэн ******* холбогдох 91 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт дараах нөхцөлүүдээр эвлэрч байна. Үүнд:
1. Иргэн****** нь 2025.3.28-ны орой барилга барих чадвар бүхий 8 хүнийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баянхөндий төслийн талбай ру*****у *д ажиллуулахаар 1 сарын хугацаатай ажилд явуулах болно.
2. 1 сар буюу 2025.4.29-нд 4 хүнийг эргүүлэн татаж 4 хүнийг үлдээж ажил дуустал ажиллуулах болно. 1 сараас дээш хугацаатай ажиллуулахгүй болно. Шинэжинст сумын Баянхөндий төслийн цэвэрлэгдсэн усны 2016 кемпийн 80 м3-ын цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг бүрэн дуусгаж өгөхөөр тохиролцов. Энэ ажлыг 40 саяар үнэлж бид харилцан тохиролцож байна.
3. энэ ажлыг бид 40 сая төгрөгөөр тохирч байна.
4. Хэрэв энэ ажлыг гүйцэтгээгүй дутуу хаяж, орхиж явсан тохиолдолд 40 сая төгрөгийг ШШГБ-аар албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч********нь *******холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 91,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 51,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгт тохирох ажлыг гүйцэтгүүлэхээр буюу хариуцагч ******* нь 2025.3.28-ны орой барилга барих чадвар бүхий 8 хүнийг ************** төслийн талбай руу *******-д ажиллуулахаар 1 сарын хугацаатай ажилд явуулах, 1 сар буюу 2025.4.29-нд 4 хүнийг эргүүлэн татаж 4 хүнийг үлдээж ажил дуустал ажиллуулах болно. 1 сараас дээш хугацаатай ажиллуулахгүй болно. Шинэжинст сумын Баянхөндий төслийн цэвэрлэгдсэн усны 2016 кемпийн 80 м3-ын цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг бүрэн дуусгаж өгөхөөр тохиролцож, хэрэв энэ ажлыг гүйцэтгээгүй дутуу хаяж, орхиж явсан тохиолдолд 40 сая төгрөгийг ШШГБ-аар албадан гүйцэтгүүлнэ гэж харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 306,475 төгрөг, хариуцагч ********178,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *олговол зохино.******
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 51,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэх 40,000,000 төгрөгт тохирох ажлыг гүйцэтгүүлэхээр, хариуцагч * н******ь 2025.3.28-ны орой барилга барих чадвар бүхий 8 хүнийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баянхөндий төслийн талбай руу *********д ажиллуулахаар 1 сарын хугацаатай ажилд явуулах, 1 сар буюу 2025.4.29-нд 4 хүнийг эргүүлэн татаж 4 хүнийг үлдээж 1 сараас дээш хугацаатай ажиллуулахгүй ажил дуустал ажиллуулахаар, Шинэжинст сумын Баянхөндий төслийн цэвэрлэгдсэн усны 2016 кемпийн 80 м3-ын цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг бүрэн дуусгаж өгөхөөр тохиролцсон, хэрэв энэ ажлыг гүйцэтгээгүй дутуу хаяж, орхиж явсан тохиолдолд 40 сая төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 306,475 төгрөг, хариуцагч ********178,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *-д олгосугай.
3. Иргэний *****хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА