| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0118/З |
| Дугаар | 128/ШШ2025/0161 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0161
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл би, Б.Б***** нэхэмжлэлтэй, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:...Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/****** тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04/***** тоот албан бичгийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх...гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:...Нийгмийн даатгалын Ерөнхий газраас цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр тушаал гарч цалин, хөлсөө авсан тул Б.Б нэхэмжлэлтэй, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/****** тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04/****** тоот албан бичгийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.Б нэхэмжлэлтэй, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/****** тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04/*****4 тоот албан бичгийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ