Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04560

 

 

 

 

 

 

2025 04 16 197/ШШ2025/04560

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп Парк плэйс, 8 давхар,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21-р хороолол, үэ гудамж, *******, ******* тоотод оршин суух, Са******* Хи******* /РД:*******/-д холбогдох,

 

3,891,974.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 11 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар Зээлийн гэрэх С.Хи*******тай байгуулсан. Тус гэрээгээр нийт 5,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл гэрээний дагуу төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу зээл авсаны маргааш өдрөөс эхлэн зээл төлөлт тасалдаж эхэлсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй, төлөхийг байнгын шаардуулж, утсаа авахгүй болсон тул 2024 оны 11 дугаар сарын 25-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 3,891,974.92 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Хи*******д холбогдох 3,891,974.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025.05.10-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь, С.Хи*******д холбогдуулан 3,891,974.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Хи******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3,891,974.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 3,891,974.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Хи******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Хи*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 38,611 төгрөг, улсын орлогоос 38,611 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,222 төгрөгөөс үлдэх 38,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Хи******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР