Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/04559

 

 

 

 

 

 

2025 04 16 197/ШШ2025/04559

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5, *******,******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, 14-р хороолол, 90В байр, ******* тоотод оршин суух Ба******* Бя******* /РД:*******/-д холбогдох,

 

10,579,005.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Батхуяг овогтой Бя******* нь *******анд онлайнаар зээлийн хүсэлт гаргаж, зээлжих зэрэглэлээ судлуулсан. Улмаар энэхүү хүсэлтийн хүрээнд 2024 оны 09 сарын 06-н өдөр ******* тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000.00 (арван сая төгрог)-и зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Батхуяг овогтой Бя******* нь ******* тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 23 өдрийн байдлаар 115 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,579,005.68 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч Батхуяг овогтой Бя******* - *******тай байгуулсан ******* тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,579,005.68 (арван сая таван зуун далан есөн мянга таван төгрөг жаран найман мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж *******анд олгуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Батхуяг овогтой Бя******* нь *******наас авсан цалингийн зээл болох 10,579,005.68 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах байдлаар төлж барагдуулна. 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,326,335 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 2,326,335.68 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 2,326,335 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.Бя*******д холбогдуулан 10,579,005.68 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.Бя******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,579,005.68 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,326,335 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 2,326,335.68 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 2,326,335 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Бя******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,579,005.68 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 2,326,335 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 2,326,335.68 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 2,326,335 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,215 төгрөгөөс 92,107.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 92,107.5 төгрөг, улсын төсвийн данснаас 92,107.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Бя******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР