Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00249

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00249

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ****************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****************холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *****г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэлийн агуулга:

2.Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: гэрлэлтийн лавлагаа[1] ******/, Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа[2] /***************** суралцдаг болохыг тодорхойлсон тодорхойлолт[3] /сургалтын менежер ******/, *********************/,

3. Хариу тайлбарын агуулга:

Миний бие *******й 2012 онд танилцаж, 2013 оны 8 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн. *****************

Бид 2 зан харилцааны таарамжгүй байдлаас болж салсан. ****** бид хоёр 2015 оноос хойш тусдаа амьдарсан. ****** гаргасан гомдол, саналыг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.

Хүүгээ өөр дээрээ байлгахаар хэд хоноод л дүүгээ санаад байна гээд байдаг. Би өөрөө ганцаараа амьдардаг, ихэнхдээ хөдөө гадаа ажлаар явчихдаг. Миний зүгээс хүссэн үедээ хүүтэйгээ очиж уулздаг тул хүүхдийн асрамжид маргаан байхгүй.

4. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: байхгүй

5. Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримт: Хүүхдийн санал, тайлбар /насанд хүрээгүй *****, байлцсан өмгөөлөгч ****, тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслах******/

ҮНДЭСЛЭХ нь:

1-рт: Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******** нар нь гэрлэлтээ 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын[7] дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүссэн байна.

Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч ******* холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах өргөдлийг эвлэрүүлэн зуучлагчид гаргажээ.

********* дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл-д Талуудтай хийсэн хамтын уулзалтын ажиллагаанд гаргасан тайлбараас уулзалт, ярилцлага хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой гэж үзсэн тул давтан болон ганцаарчилсан уулзалтын ажиллагааг явуулахгүйгээр зуучлалын ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгов[8] гэжээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч ****** холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1[9], Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг тус тус заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам, шаардлага биелэгджээ.

2-рт: Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт[10] заасны дагуу гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцалдаг.

Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээр тэдний гэрлэлтийг бүртгэлийн байгууллага цуцалж болно гэж Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт[11] заажээ.

Нэхэмжлэгч ******** 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 18 насанд хүрээгүй нь түүний төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч ********* нарын гэрлэлт цуцлуулах асуудлыг Улсын бүртгэлийн байгууллагаас захиргааны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй.

3-рт: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан[12].

Хуулийн дээрх хэсэгт заасны дагуу хариуцагч ****** холбогдох гэрлэлт цуцлуулах, түүний эрх зүйн үр дагаврыг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан хянан шийдвэрлэнэ.

4-рт: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална[13] гэжээ.

Хуулийн дээрх зүйл хэсэгт заасан гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэгт эхнэр, нөхрийн хэн нэг нь согтууруулах ундаа болон мансууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүл, үр хүүхдийн амьдрал, хүмүүжилд муугаар нөлөөлдөг, гэр бүлийн гишүүдийг хүндэтгэн үзэхгүй, хэрцгий догшин авирладаг, бэлгийн харьцаа тохирдоггүй, үр хүүхэдтэй болоогүй, гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх санаачилга гаргалгүй удаан хугацаагаар тусдаа амьдарсан зэргийг хамааруулж үздэг.

Энэхүү иргэний хэргийн тухайд гэрлэгчид эвлэрэх боломжгүй үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч ******* нарын гэрлэлтийг цуцлах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь гэрлэгчид нь 2015 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч ***** нь өөр хүнтэй хамтын амьдралтай болж, улмаар хүүхэд төрүүлсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд хамтран амьдраагүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрч, гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй, энэ талаарх байр сууриа эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад илэрхийлж, уг байр сууриа дэмжсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Иймд шүүх хуралдаанаас гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан нь ч тодорхой үр дүнд хүрэхгүй, гэрлэгчид эвлэрэх боломжгүй нь дээрх байдлаар тогтоогдож байна гэж шүүх үзэж, гэрлэлтийг цуцлах шийдвэрт хүрсэн.

5-рт: Гэрлэлт цуцалснаар хүүхдийн асрамжийг тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул нэхэмжлэгч ******** асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянан шийдвэрлэнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж хуульчилсан байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдүүдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Хуулийн дээрх хэсэгт дурдсан эцэг, эхийн халамж нь хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, ахуйн нөхцөл, бололцоо нь хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдал, "ёс суртахууны байдал" нь эцэг, эхийн өөрсдийн хүмүүжил, боловсрол, аливаа муу зуршилтай эсэх, хүүхдийг болон гэр бүлийн бусад гишүүдийг эд хөрөнгийн хийгээд сэтгэл санааны дарамтад байлгадаг эсэх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь гэм хор учруулж байсан эсэх зэрэг асуудал хамаардаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нь Хүүгээ өөр дээрээ байлгахаар хэд хоноод л дүүгээ санаад байна гээд байдаг. Би өөрөө ганцаараа амьдардаг, ихэнхдээ хөдөө гадаа ажлаар явчихдаг. Миний зүгээс хүссэн үедээ хүүтэйгээ очиж уулздаг тул хүүхдийн асрамжид маргаан байхгүй гэж хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

6-рт: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэжээ.

******************** саналыг авсан.

Уг саналаас үзэхэд эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдрах тохиолдолд ээжтэйгээ хамт амьдармаар байна гэж өөрийн хүсэлтэй илэрхийлжээ.

7-рт: Хүүхдийн нас, ахуйн нөхцөл боломж, эцэг, эхийн халамж, ээнэгшин даасан байдал, тэдгээрийн саналыг харгалзан үзэж, хүү ******* асрамжид үлдээх шийдвэрийг гаргасан.

Хүүхдийн одоогийн амьдарч, суралцаж буй орчин нөхцлийг өөрчлөх нь түүний боловсрол, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүйг харгалзан үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

8-рт: Энэхүү шүүхийн шийдвэрээр хүү ********асрамжид үлдээсэн нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь хүүхэд нь байнга оршин суухыг тодорхойлж, түүний амьдрах газрыг тогтоож байгаа болно.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар эцэг, эх, хүүхдийн хоорондох харилцаа дуусгавар болдоггүй.

Гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг. Шүүх гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийнх нь хэн нэгний асрамжид үлдээж, нөгөө талаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж буй нь эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хуваарилан хувааж буй асуудал биш юм.

Иймд нэхэмжлэгч ********** нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүү Б.Угтахбаярыг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэгтэйг хэн алинд нь анхааруулан тэмдэглэж байна.

9-рт: Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэжээ.

Хэдийгээр хүү *****нь эх ******* асрамжид үлдэж байгаа хэдий ч нэг талаас эцэг ****** байнгын харилцаатай байх, нөгөө талаас эцэг нь хүүхэдтэйгээ уулзах, харилцах эрхтэй.

Уг эрхээ хэрэгжүүлэхэд эх **** нь зориудаар саад учруулсан тохиолдолд эцэг ***** нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гэр бүл, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагад гомдол болон хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурьдвал зохино.

10-рт: Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу зохигч нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг ****** хүүхдийн тэтгэлэг гаргуулан, эх *******тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.

11-рт: Эцэг *****гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх ****** нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүү ***** хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.

Тэтгэлэг нь хүү ****** хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг *****нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх ***** шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

12-рт: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болдог.

Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч **** болон хариуцагч **** нар нь гэрлэлт цуцлах үедээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө харилцан нэхэмжлээгүй болохыг дурьдав.

13-рт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэжээ.

Шүүхээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хуулийн дээрх хэсгийн нэхэмжлэгч Ч.Бямба-Отгоны хариуцагч ***** холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** улсын тэмдэгтийн хураамжид 71,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** олговол зохино.

14-рт: Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалын хавсралтаар Хүн амын амьжиргааны доод түвшин бүсчилэн тогтоосон байх бөгөөд ******* төгрөгөөр тогтоон журамлажээ.

Иймд хариуцагч ************ тэтгэлэг гаргуулах хэмжээ нь сарын 483,000 төгрөг, нэг жилээр 5,796,000 (таван сая долоон зуун ерэн зургаан мянга) төгрөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 107,686 төгрөгийг хариуцагч ****** гаргуулан, Төрийн сангийн 10013140000941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ****** нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүү ******асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүү ****** 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг ****** хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг П.Баттогтохоос гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүү ****** даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг хүү ****** хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг *****нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх ***** шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн ****** Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар маргаагүй болохыг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **** хариуцагч ******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****** улсын тэмдэгтийн хураамжид 71,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **** олгож, хариуцагч *****с нэг жилийн хүүхдийн тэтгэлгийн хэмжээ (483,00012сар =5,796,000)-нд ногдох улсын тэмдэгтийн хураамж 107,686 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 10013140000941 тоот дансанд оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

 

[9] https://legalinfo.mn/mn/detail?lawId=226