Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          *******д холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай    

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Шинэбал

Хохирогч ******* ******* ******* /Liu Lian Hua/

Хохирогчийн өмгөөлөгч Г.Тулга, Б.Энхболд, Л.Батжаргал

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/0 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор *******д холбогдох дугаартай, 149/2023/001/Э/208/2023/000 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 19******* онд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЛ:*******042706, / овогт .

******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө гудамжны *******-р байрны №******* тоот хаягт байршилтай, 4.78 мкв талбайтай, “******* *******” ГХОХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 48,069,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байрыг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, улмаар бусдад худалдан борлуулж “******* *******” ГХОХХК-д 48,069,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овогт ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан,

Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 06 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхыг даалгаж,

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүх хуралдаанд оролцсон орчуулагч нь гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 48,069,000 төгрөгийн үнэ бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө гудамжны *******-р байрны №******* тоот хаягт байршилтай, 4.78 мкв талбайтай, 2 өрөө байрыг гаргуулж “******* *******” ГХОХХК-д олгож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлийн .. дахь хэсэгт зааснаар “******* *******” ГХОХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө гудамжны *******-р байрны №******* тоот хаягт байршилтай, 4.78 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэх эрхтэйг дурдан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын Прокурорын 2023 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн №04 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын өртөө гудамжны *******-р байрны №******* тоот хаягт байршилтай, 4.78 мкв талбайтай, 2 өрөө байрыг битүүмжилсэн тогтоолыг Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглээгүй учир хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль зүйн үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: миний бие ******* ******* ГХОХХК -ны захирал гэж өөрийгөө танилцуулж явдаг БНХАУ-ын иргэн Лю *******хуатай 2013-2022 он хүртэл хамтран ажилласан болно. Өөрөөр хэлбэл тус компанийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьсан 96 айлын орон сууцны барилгын борлуулалтыг хариуцаж ажилласан болно. Одоо намайг яллаж байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багт Төмөр замын өртөө гудамжны *******-р байрны ******* тоот, 4,78мкв 2 өрөө орон сууцны үнэ 48,069,000 төгрөгний өртөг бүхий байрыг Лю *******хуа нь хэлэхдээ миний ажлын хөлсөнд өгч байна гэж ойлгуулж би Лю *******хуа болон ******* ******* ГХОХХК-тай 10 жил хамтран ажиллахдаа нэг ч төгрөгний цалин хөлс авч байгаагүй, нийт орон сууцны 90 хувийг худалдан борлуулж, түрээслүүлж мөнгө төгрөгийг нь Лю *******хуа түүний ажилчин туслах, нөхрийн дансанд нь шилжүүлдэг байсан. ******* би 96 айлын ******* тоот байрыг зарж борлуулсантайгаа маргахгүй байгаа. Миний 10-д жилийн хөдөлмөрийг шүүх үнэлж тогтоогоогүй гомдолтой байна. Шүүх шийдвэр гаргахдаа ******* тоот байрыг ******* ******* ХХК-д шилжүүлж өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байр нь зарагдсан буюу өмчлөл нь хуулийн дагуу өөр хүний нэр дээр шилжсэн байхад шүүх буруу шийдвэр гаргасан гэж бодож байна. Үүнээс болж 2 монгол хүн хохирч байна. Гэмт хэрэг гэж үзэж байгаа бол гэмт хэргээс үлдсэн хохирлыг надад оногдуулахаас би гэмгүй байр худалдаж авсан 2 хүнд халдааж хэрэглэж болохгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” тус зүйлийн 1, заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 6 сар дээд хэмжээг 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон бол гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасныг зөрчсөн.  байдаг. 

Мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бол” гэсэн заалтыг шүүх хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдэх буюу дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн зарчмыг иргэн надад огт хэрэглэсэнгүй гэж бодож байна.

Шүүх шударгаар хохирлын хэмжээг тогтоож чадаагүй учир хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөлийн хуулийг ч хэрэглээгүйд гомдолтойд байна. Иймд миний гомдлыг хүлээн авч үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд давж заалдах шатны шүүхээс эхэлж оролцож байна. Хэргийн материалтай танилцахад ******* нь 2012 оноос хойш ******* ******* ХХК-тай хамтарч ажилласан. 201 онд хөдөлмөрийн гэрээ байгуулан “борлуулагч, менежер” албан тушаалд ажилласан байдаг. Хөрөнгө завшсан гэж үзээд байгаа нь 96 айлын байрын ******* тоот орон сууцны төлбөрийг 2012 оны 12 дугаар сараас эхлээд ******* орон сууцанд орж амьдарсан. 11 жилийн хугацаа өнгөрсөн байна. Компанитай хамтарч ажилласан орон сууцанд орж амьдарсан цаг хугацаатай тохирдог ба 10 гаруй жил өнгөрсөн байна. Анх орон сууцанд оруулахдаа “...чи энэ орон сууцанд ороод амьдарч бай, цаашид чамд өгнө...” гэж хэлж оруулсан. Энэ байдлаас үзвэл ******* иргэний журмаараа хандаад ажилласан жилийн цалин хөлсөө нэхэмжлэх боломжтой харагддаг. Гэтэл ******* ******* ХХК-ийн зүгээс залилсан, итгэмжлэн хариуцсан байр зарлаа гэж гомдол мэдүүлсэн. *******ын гол буруутгагдаж байгаа зүйл нь тухайн орон сууцыг зээлийн барьцаанд тавья гэж хэлж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс гэрчилгээ авч, Хандсүрэнд шилжүүлээд, Хандсүрэнгийн нэр дээр зээл авах гэж байсан нь тогтоогддог. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагчаар  татах тогтоолдоо өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг хэрэглээгүй байна гэсэн гомдлыг шүүгдэгч гаргасан. Үүнийг дэмжиж байгаа. Хэргээс харахад 2018 онд байр худалдсан асуудал яригддаг. Үүнээс хойш тооцвол жил өнгөрсөн байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны заалтыг хэрэглээгүй. П.Гансүх өмгөөлөгч хөөн  хэлэлцэх хугацааны заалтыг хэрэглэе гэж санал гаргаж байсан.

Анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэхгүй асуудлыг шийдвэрлэж, тогтоолд заасан асуудал байна. “...******* тоот орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэх мэтчилэн асуудлыг дурдсан байсан. Хэдийгээр хохирлын хэмжээ тогтоогдсон боловч өмчлөлийн асуудал нь 2 хүн дамжсан буюу Хандсүрэн, нарт шилжсэн асуудал байдаг. Эрүүгийн хэргийн шүүгч улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох асуудал байж болохгүй, энэ нь харьяалах шүүхийн журмаар шийдвэрлэгдээд явна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, байрыг буцаан гаргуулахаар зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн журмаар гаргасан шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй гэдэг нь доорх баримтуудаар нотлогдоно. Анхнаасаа анхан шатны шүүх дээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэж өгөөч гэсэн санал гаргасан. Хохирол гаргуулах тал дээр санал хүсэлт гаргаагүй байдаг. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч *******ын хувьд ******* тоот байрны асуудлыг шалгаж байгаа биш, 03, 66 73 тоот байруудыг залилсан асуудлыг шалгаж байгаа. Бидний зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар хэлж байсан. Тиймээс хэргийг нэгтгэж шалгуулах хүсэлт тавьсан. ******* тоот байрыг шинжээчийн дүгнэлтээр 4.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч дахин шинжээч томилоод үнэлгээ нь 48.000.000 төгрөг болж багасаж үнэлэгдсэн. Үнэлгээ багассан учраас зүйчлэлтэй холбоотой асуудал өмнө ялласан зүйл анги нь хөнгөн зүйл ангиар зүйлчлэгдэж, шүүх рүү шилжсэн, гэм буруутай нь тогтоогдсон.

*******ын хувьд анхан шатны шүүх дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад прокурор яллагдагчаар татах тогтоол үйлдээд яллагдагчаар татсан тогтоол нь хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэх үндэслэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ******* тоот байрыг ******* нь Хандсүрэн рүү худалдаад, цааш  гийн өмчлөлд шилжсэн. Тиймээс энэ 2 хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож өгөөч гэж хэлж байсан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Гэвч ******* тоот байрыг “******* *******” ХХК-д буцаан олгохоор шийдвэр гарсан тул , Хандсүрэн нарыг иргэний журмаар шүүхэд хандаж, байрны мөнгийг буцааж нэхэмжлэх нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлээ зөв хийсэн гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлэн дүгнэсэн гэж үзэж байна. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* нь “******* *******” ХХК-нд зээл авч өгөх зорилгоор өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан боловч Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах өргөдлөө 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр буцааж татсан байсан нь анхнаасаа “******* *******” ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг завших санаа зорилготой байсан гэж үзэж байна.   нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Ямар нэгэн байдлаар хүсэлт санал гаргаагүй. Тухайн байрыг худалдаж авсан гэж байгаа боловч худалдаж авсантай холбоотойгоор ямар нэгэн санхүүгийн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. ******* нь гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн байх гэж миний зүгээс бодож байна. Хэрэв үнэхээр гуравдагч этгээд хохирсон бол иргэний журмаар нэхэмжлэх эрхийг зааж өгнө.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь ойлгомжтой тодорхой. Хуулийг зөв хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.  Хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүгдэгчээс орон сууцыг Хандсүрэнд шилжүүлсэн үеэс буюу 2019 онын 12 сараас эхлэн  яллагдагчаар татах хүртэл хугацаанд тоологдоно. Хохирогчийн өөр бусад байр залилуулсан гэсэн гомдолд тусад нь шалгаж байгаа ******* мэдээгүй байж болно. Хэрэг бүртгэлтийн хэрэг дээр аас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй, хуулиар хориглосон. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусаагүй тул ******* түүний өмгөөлөгчид танилцуулах шаардлагагүй. Яллагдагчаар татсаны дараа мэдүүлэг авах ажиллагаа байгаа тул *******, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй. *******гийн хувьд иргэний журмаар хохирлоо нэхэмжлээд барагдуулах боломжтой гэж үзэж байна гэв .  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

2. Тодруулбал: тус хэргийн хохирогч БНХАУ иргэн ******* ******* ******* /Liu Lian Hua/  ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багт байрлах хотхоны 96 айлын 03, 73, ******* тоот орон сууцыг иргэн ******* нь бусдад зарж борлуулсан... гэсэн гомдлыг цагдаагийн газар гаргасан байх ба  түүний гомдлын дагуу  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн мөрдөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дугаартай Хэрэг  бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гаргаж прокурор тухайн өдрөө танилцсан байна. /хх-01/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос ...******* нь манай компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж бусдад худалдсан 14, 66, 9 тоот байрны мөнгийг авсан, 11 тоот байрны түрээсийн мөнгийг авч ашигласан үйлдлийг нэмж шалгуулахаар.... хүсэлт гаргасан байна./хх-203/

Хохирогчийн дээрхи хүсэлтийг  мөрдөгч хүлээн авч 2022 оны 04 сарын 04-ний өдөр  хүсэлт хангах тухай  тогтоол гаргажээ. /хх-199-210/

Прокуророос 2022 онй 08 сарын 24-ний өдөр тоот “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай хотхоны 96 айлын орон сууцны “******* *******” ХХК-ны өмчлөлийн 4.936.00 төгрөгийн  үнэ бүхий ******* тоот 2 өрөө байрыг хуурч, улмаар бусдад худалдан борлуулж “******* *******” ХХК-нд их хэмжээний  хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн  хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.  

Хохирогчоос анх 03, 73, ******* тоот орон сууцыг бусдад худалдаж мөнгийг нь завшсан тухай гомдол гаргасан, тухайн гомдолд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулсан атлаа прокуророос 03, 73 тоот орон сууцыг бусдад худалдсан гэсэн хохирогчийн гомдлыг  хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар эрх зүйн ямар нэгэн акт гаргаагүй байна.

 Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос нэмж ...******* нь 66,9,14,11 тоот байрны түрээс болон худалдан авсан үнийг иргэдээс авч завшсан...  үйлдлийг шалгуулахаар  удаа дараа гаргасан хүсэлтийг мөрдөгчөөс хүлээн авсан атлаа тухайн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх ба прокуророос дээрхи хэргийг ямар нэгэн эрх зүйн акт гаргалгүйгээр тусгаарласан гэж тайлбарлаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн явуулаагүй  гэж үзэх үндэслэл болж байна.  

 3. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн даргад Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 10 сарын 11-ний 1/709 “Гэмт хэргийн талаарх  мэдээлэл шалгуулах тухай”  албан бичгийг хүргүүлсэн байх ба албан бичигт ...“******* *******” ХХК-ний захирал БНХАУ-ын иргэн ******* ******* *******гаас    хотхоны 03, 66, 73, 9 тоот  байруудыг компанид мэдэгдэлгүйгээр бусдад зарсан, давхар барьцаанд тавьсан түрээслэж байгаа нэрийдлээр  өөрсдөө амьдарч залилсан гэх гэмт хэргийн мэдээллийг удаа дараа гаргасан байна... гээд”...гэмт хэргийн талаарх мэдээллийг бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж хариу өгөх нь зүйтэй...” гэсэн агуулга бүхий албан бичгээр яллагдагч *******д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж тусад нь шалгаж байгаа гэж прокуророос тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг нэгтгэх, тусгаарлах талаархи хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

4. Прокуророос яллагдагч *******ыг хохирогч ******* ******* *******г хуурч түүний өмчлөлийн  хөрөнгө болох хотхоны ******* тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийнх гэж бусдад итгүүлэн худалдаж залилсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлтийн хавсралтад 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Эд  хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор  *******гийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт байрлалтай  ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 4.78 м2 талбайтай  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй  2 өрөө орон сууцыг битүүмжилсэн гэжээ.

 Хэрэгт  хохирогчийн өмчлөлийн гэх  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт байрлалтай  ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 4.78 м2 талбай бүхий орон сууц нь “******* *******” ХХК-ний өмчлөлөөс яллагдагч *******ын эзэмшилд, *******ын эзэмшлээс иргэн гийн эзэмшилд, гээс одоогийн өмчлөгч болох *******гийн эзэмшилд тус тус худалдах худалдан авах гэрээний дагуу шилжсэн тухай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим лавлагаа авагдсан байна.

Дээрхи лавлагаагаар ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгч нь ******* байх бөгөөд түүний хөрөнгийг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн боловч битүүмжилсэн тухай тогтоолыг хөрөнгийн өмчлөгчид мэдэгдээгүй, *******гийн өмчлөх эрх хөндөгдөж байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр  хэргийг шүүхэд шилжүүлж улмаар шүүхээс түүний өмчлөлийн хөрөнгийг  шүүгдэгч *******аас гаргуулж, “******* *******” ГХОХХК-д олгож,  эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл дээрхи үйл баримтаар иргэн *******гийн өмчлөх эрх хөндөгдөж байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр  хэргийг шийдвэрлэж байгаа нь иргэний хуулиар олгосон өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзнэ.

Мөн тус хэрэгт БНХАУ-ийн иргэн ******* ******* *******г 2022 оны 03 сарын 01-ний өдөр  мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор, 2023 оны 01 сарын 2-ны өдөр дахин хохирогчоор тус тус тогтоосон боловч прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч ******* нь “******* *******” ГХОХХК-нд хохирол учруулсан гэж зөрүүтэй байдлаар хохирогчийг нэрлэж байгаа нь тухайн хэргийн хохирогч нь хүн эсхүл хуулийн этгээд болох нь тодорхойгүй байна.

.  Аливаа хүний эрхийг дээдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй байх ба дээрхи алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлийн 1.3-т зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

. Шүүгдэгч *******д  холбогдох хэргийг тус шүүхээс прокурорт буцаахаар шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/0 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН