Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/04631

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 18 197/ШШ2025/04631

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-р хороолол, 35-р байр, ******* оршин суух, Ва******* До******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 15-р байр,******* байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

8,186,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 07 сарын 01-ний өдрийн ******* дугаартай Засварын ажлын гэрээ"-г цуцалсанд тооцож, түүний үр дагаварт 7,760,000 төгрөг, алдангад 426,800 төгрөг нийт 8,186,800 төгрөгийг "Тэлмэн Инженеринг" ХХК-иас гаргуулах, иргэн В.До******* нь БЗД-ийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах 66 байрны 23 тоот хаягт "Илчлэг" зоогийн газрын үйл ажиллагааг явуулдаг. 2023 оны 07 сарын 01-ний өдөр Тэлмэн Инженеринг" ХХК-тай харилцан тохиролцож ******* тоот засварын ажлын гэрээг байгуулсан. 2023 оны 07 сарын 14 өдрөөс хойш 2023 оны 09 сарын 08-ны өдрийг хүртэл нийт 55 хоног болж байгаа бөгөөд гүйцэтгээгүй үнийн дүн нь 7,760,000 төгрөгөөс алдангийг тооцвол /7,760,0007*0,1%*55 хоног/ нийт 426,800 төгрөгийн алданги тооцогдож байна. Ингээд хийгдээгүй үлдсэн ажил болон авчраагүй тоног төхөөрөмжийн үнэ дээр алдангийг нэмбэл нийт 8,186,800Т болж байна. Хариуцагч байгууллагад миний зүгээс гэрээг цуцалсан талаар албан бичгийг 2023 оны 09 сарын 08-ны өдөр явуулсан бөгөөд уг талаарх баримтыг энэхүү нэхэмжлэлд хавсаргасан байгааг энд дурдах нь зүйтэй. Иймд 2023 оны 07 сарын 01-ний өдрийн ******* дугаартай "Засварын ажлын гэрээ"-г цуцалсанд тооцож, түүний үр дагаварт 7,760,000 төгрөг, алдангид 426,800 төгрөг нийт 8,186,800 төгрөгийг Тэлмэн Инженеринг ХХК-иас гаргуулж өгнө үү. Жич: 2024 оны 05 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжилж 2024 оны 08 сарын 08-ны 5578 дугаартай албан бичгээр хариуцагчийн хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 15-р байр, 2 тоот гэж тодорхойлсон байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дөлгөөн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие О.Дөлгөөн нь В.До*******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Хариуцагч ******* ХХК нь 2025.04.18-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэх 2,186,800 төгрөгөөс татгалзаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.До******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, 8,186,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь 6,000,000 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч В.До******* нь нэхэмжлэлийн шаардлагын 2,186,800 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-иас тал хувь болох 55,475 төгрөгийг, улсын орлогоос 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.До*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,938 төгрөгөөс үлдэх 105,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. В.До*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох, 8,186,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөг, улсын орлогоос 55,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.До*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,938 төгрөгөөс үлдэх 105,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР