| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/02064/И |
| Дугаар | 192/ШШ2025/03104 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03104
2025 04 21 192/ШШ2025/03104
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-ид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 52,670,500.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* *******тай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3Г/ПОС-R000588973 тоот Пос дижитал зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3105183432 тоот зээлийн данс үүсгэн 35,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч улмаар 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 13 удаагийн хүсэлтээр 31,800,000.00 төгрөгийн нэмэлт зээлийг авсан. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тухай бүрд гэрээнд тусгасан болно. ******* овогтой ******* нь 3Г/ПОС-R000588973 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 11-ний өдрийн байдлаар 137 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 48,329,321.63 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4,120,609.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 220,568.82 төгрөг нийт 52,670,500.06 төгрөгийн төлбөртэй байна. Зээлдэгч Г.*******ас ******* *******тай байгуулсан 3Г/ПОС-R000588973 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 52,670,500.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,670,500.06 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 47,670,500.06 төгрөгөөр тус тус ******* ******* дахь IBAN MN72001500 9145100010 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52,670,500.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 47,670,500.06 төгрөгөөр тус тус ******* ******* дахь IBAN MN72001500 9145100010 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Г.*******ас 210,652 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,304 төгрөгөөс 210,652 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Г.******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ******