| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/05703/И |
| Дугаар | 197/ШШ2025/04375 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/04375
2025 04 11 197/ШШ2025/04375
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, ******* хотхон, *******,******* байрлах, ******* СӨХ /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, ******* хотхон, *******, ******* тоотод оршин суух, На******* Батболдод холбогдох,
636,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* СӨХ нь 2022 оны 01 сарын 01 ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллуулсан ба тус хотхоны 205 байрны 33 тоотод оршин суух Н.Батболд нь СӨХ- н төлбөрөө төлөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Харицагч Н.Ба******* удаа дараа нэхэмжлэл өгч, утсаар ярин мессеж бичихийн зэрэгцээ мэдэгдэл хүргүүлж байсан. Гэтэл хариуцагч нь 2024 оны 08 сараас хойш нэгч төлбөр төлөөгүй байгаагаагаас төлбөр нь улам өсөн нэмэгдэж байгаа тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд хариуцагчаас 2023 оны 07 сараас 2024 оны 12 сарын нийт 13 сарын 603,200.0 төгрөг, банкны болон посын хураамж 1,400.0 төгрөг, нотариатын зардал 13,000.0 төгрөг, тэмдэгтийн хураамж 19,178.0 төгрөг, бүгд 636,778.00 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ф.Амарбаясгалан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 25-р хорооны ******* хотхонд амьдардаг Н.Батболд нь 2025.04.11-ний өдөр шүүхэд өгч шийдвэрлүүлэхээр өгсөн мөнгөн дүнг бүрэн барагдуулж дуусгасан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Н.Ба******* холбогдуулан, 636,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Батболд нь 636,778 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Н.Батболдоос 636,778 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ба******* холбогдох, 636,778 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид 9,589 төгрөг, улсын орлогоос 9,589 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,178 төгрөгөөс үлдэх 9,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР