| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/03097/И |
| Дугаар | 192/ШШ2025/03107 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03107
2025 04 21 192/ШШ2025/03107
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***** хаягт оршин байх “*******” ХК/РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух ***** -д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 25,163,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №MN480030003095016080 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 23,348,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. ******* нь зээл авснаас хойш үндсэн зээлд 1,238,498.36 төгрөг, үндсэн хүүнд 770,175.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,125.99 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 08 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,109,502 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,990,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 64,086 төгрөг нийт 25,163,736 төгрөгийн төлбөртэй байна. Иймд *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд25,163,736 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,163,736 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд хугацаанд сар бүр 1,500,000 төгрөгөөр 24,000,000 төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 1,163,736 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,163,736 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд хугацаанд сар бүр 1,500,000 төгрөгөөр 24,000,000 төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 1,163,736 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,163,736 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд хугацаанд сар бүр 1,500,000 төгрөгөөр 24,000,000 төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үлдэх 1,163,736 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 141,884.34 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,768.68 төгрөгөөс 141,884.34 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “*******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ******