Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01293

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 17 197/ШШ2025/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо,  /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 66 гудамж, 27 тоотод оршин суух,  вогт  /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,795,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б , хариуцагч Б.З   л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.  нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д  ХХК нь хариуцагч Б.З  холбогдуулан 1,795,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 01 дүгээр сараас иргэн Б.З  худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай түрээслэх гэрээ байгуулсан. Түрээслэгч Б.З  нь 1 м.кв талбайг 69,000 төгрөгөөр тооцон 16.85 м.кв талбайг түрээслэсэн боловч түрээсийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Тиймээс түрээсийн болон ашиглалтын төлбөрт нийт 1,795,950 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Б.З  нь нэхэмжлэлийн шаардлагаас 795,950 төгрөгийг төлнө, барьцаа 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан тул төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас Драгон холдинг ХХК, нөгөө талаас Б. З  нар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ байгуулж, тус гэрээгээр Драгон холдинг ХХК нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, Драгон төв, 3 давхарт байрлах талбайгаас 16.85 м.кв талбайг хэсэгчлэн түрээслүүлэх, Б.З  нь 1 м.кв талбайг 69,000 төгрөгөөр тооцон сар бүр 1,162,650 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

4.2. Нэг талаас Драгон холдинг ХХК, нөгөө талаас Б.З  нар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтын гэрээ байгуулж, тус гэрээгээр Драгон холдинг ХХК нь өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, Драгон төв,  талбайн ашиглалтын зардал авах, Б.З  нь 1 м.кв талбайг 3,500 төгрөгөөр тооцон сар бүр 58,975 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

5. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасанд нийцсэн байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.1. Түрээслэгч Б.З  нь худалдаа явуулахаар хэсэг талбайг түрээслэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, түрээслүүлэгч Драгон холдинг ХХК нь түүнийг хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.

5.2. Нэхэмжлэгч Драгон холдинг ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс хэсэгчилсэн талбайг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б.З  шилжүүлэн өгсөн, хариуцагч Б.З  нь сар бүр түрээсийн төлбөрт 1,162,650 төгрөг, ашиглалтын төлбөрт 58,975 төгрөг, нийт 1,221,625 төгрөгийг төлж байсан бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.

5.3. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар хариуцагч Б.Золжаргал нь түрээсийн төлбөр 1,323,550 төгрөг, ашиглалтын төлбөр 472,400 төгрөг, нийт 1,795,950 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.

5.4. Хариуцагч Б.З  нь түрээсийн болон ашиглалтын төлбөрт 795,950 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Харин түрээсийн барьцаа төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн учир хасагдах ёстой гэж татгалзаж байгаа нь маргааны зүйл байна.

5.4.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь түрээсийн барьцаа төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй. Тиймээс хариуцагч Б.З  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийт 1,795,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Б.З  1,795,950 /нэг сая долоон зуун ерэн таван мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Драгон холдинг ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 43,685 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Драгон холдинг ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ