| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2025/00122/И |
| Дугаар | 197/ШШ2025/01949 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01949
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч анхны албадан дуудлага худалдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй, хоёр дахь дуудлага худалдааны товыг 2 хоногийн өмнө мэдэгдсэн нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн, дуудлага худалдаанд оролцох боломжийг хязгаарласан тодорхойлсон.
3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан -ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээ тогтоолгож, талуудад мэдэгдсэн. Үнэлгээний талаар гомдол гаргаагүй тул анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай зарыг өдөр тутмын 3 сонин болон өөрийн цахим хуудаст нийтэлсэн. Мөн төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ202 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА20 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001 дугаар тогтоолоор хариуцагч Монгол драй милк ХХК-аас 74,002,181,476 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ж-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 37 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002664 дугаартай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 18642312452142 дугаартай, 4,380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна. /1хх 54-135/
4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ж-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 37 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 18642312452142 дугаартай, 4,380 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 157/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 140-142/
4.3. Төлбөр төлөгч Монгол драй милк ХХК, төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5/147 дугаар тогтоолоор шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилсон байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 143-149/
4.4. Шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоож, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хөрөнгө үнэлгээний тайлан гаргасан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 164-200/
4.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4- дугаар албан бичгээр төлбөр төлөгч Монгол драй милк ХХК, өмчлөгч Ж нарт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаа болохоор мэдэгдсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасантай нийцэх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 152/
4.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24420 дугаар тогтоолоор төлбөр авагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан байна. /1хх 154-155/
4.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11/55 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан байх бөгөөд төлбөр төлөгч, өмчлөгч нарт зохих ёсоор мэдэгдсэн эсэх нь маргааны зүйл байна.
4.7.1. Нэхэмжлэгч Ж-д хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-157/23335 дугаар албан бичгээр мэдэгдсэн баримтад Пүрэвсүрэн гэх гарын үсэг зурагдсан, хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлд хүлээн авсан талаар тусгагдсан байна. Мөн Монголын мэдээ сонины 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар хэвлэлд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаа тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002664 дугаартай, 3,780 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 18642312452142 лага худалдаа болох талаар дурдагдсан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасанд нийцсэн байна. Тиймээс хариуцагч нэхэмжлэгчид анхны албадан дуудлага худалдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ. /1хх 158-159, 201-203/
ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өд дугаар албан бичгийг нэхэмжлэгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн, хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлд шуудангаар хүргүүлсэн талаар тусгагдсан байна. Мөн Монголын мэдээ сонины 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 90 дугаар хэвлэлд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаа болох талаар дурдагдсан байгаа нь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасанд нийцсэн байна. Тиймээс хариуцагч нэхэмжлэгчид хоёр дахь албадан дуудлага худалдааны товыг мэдэгдсэн гэж үз
5. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ж-ийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1,2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Ж-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2 тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ