| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00089/И |
| Дугаар | 317/ШШ2025/00242 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/00242
2025 02 25 317/ШШ2025/00242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б нь шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Б нь Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл оёдолчноор ажилласан. Б ий ажилласан хугацааны тушаал, шийдвэр төрийн архивд байдаггүй, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй тул хөдөлмөрийн дэвтэр нь баталгаажихгүй. Иймд Б ийг Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3.-Хүсэлт гаргагчаас Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-3), Б ий ажлын хамт олонтой авахуулсан гэх гэрэл зураг (хх-4), Төрийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар албан бичиг (хх-5), Б ий нэр дээрх 366317 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар (хх-6), Б ий иргэний үнэмлэхийн хуулбар (хх-7), Н.Мөнхсайханы шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-8), З.Энхжаргалын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-9-10), Б ий 1422000065 дугаартай баталгаажилтын хуудас (хх-11), Б ий иргэний үнэмлэхийн хуулбар (хх-12), Б ий О д олгосон итгэмжлэл (хх-13), Б ий 366317 дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувь (хх-14) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн журмаар гэрч З-г асуусан тэмдэглэл (хх-18-19), Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаар тушаалын хуулбар (хх-20), Төв аймгийн цээл сумын ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар тушаалын хуулбар (хх-21), гэрч Н.М-ыг асуусан тэмдэглэл (хх-22-23), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27/148 дугаартай албан бичиг, ХААТР 1Б маягт, ХААТР 15А маягт (хх-27-29), Б ий ажлын хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг (хх-30), гэрч Н.М-ы ажиллаж байсан байдал тогтоолгосон Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 349 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-31), гэрч З.Энхтайваны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-32-33) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Б ий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Б нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хүсэлт гаргагч Б нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
- Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-3), Б ий ажлын хамт олонтой авахуулсан гэх гэрэл зураг (хх-4),
-Төрийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар албан бичиг (хх-5),
-Б ий 366317 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар (хх-6), Б ий иргэний үнэмлэхийн хуулбар (хх-7),
-Н.Мөнхсайханы шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-8), З.Энхжаргалын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-9-10),
-Б ий нэр дээрх 1422000065 дугаартай баталгаажилтын хуудас (хх-11),
-Б ий иргэний үнэмлэхийн хуулбар (хх-12),
-Б ий О д олгосон итгэмжлэл (хх-13),
-Б ий 366317 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн эх хувь (хх-14),
- Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаар тушаалын хуулбар (хх-20),
-Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар тушаалын хуулбар (хх-21),
-гэрч Н.М-ыг асуусан тэмдэглэл (хх-22-23),
-Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27/148 дугаартай албан бичиг,
-ХААТР 1Б маягт, ХААТР 15А маягт (хх-27-29),
-Б ий ажлын хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг (хх-30),
-Гэрч Н.М-ы ажиллаж байсан байдал тогтоолгосон Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 349 дугаартай шийдвэрийн хуулбар (хх-31),
-гэрч З.Э-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-32-33),
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О ы 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-1) зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Б ий 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Төв аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Б ий нэр дээрх 1991 оны 4 сарын 01-ний өдөр нээлгэсэн 1990-1991 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1991 оны 4 сарын 01-ний өдөр Төв аймгийн Ахуй үйлчилгээний төвөөс олгож, Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төв гэсэн тамга дарсан байна. Мөн тус дэвтрийн 2-3 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллагаас бичилт дээр тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б тэй хамт ажиллаж байсан гэх Н.М, З.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд 1990-1991 онд ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан ажиллаж байхдаа хамт олноороо авахуулсан гэх гэрэл зургаар нотлогдож байна.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч НЩ00000000 регистрийн дугаартай, Адъяа овогт Б-ий 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож хянан шийдвэрлэв.
Харин түүний 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хүсэлт гаргагч Б ийн нэр дээрх 1991 оны 4 сарын 01-ний өдөр нээлгэсэн 1990-1991 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор томилсон талаарх бичилт хийгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЩ00000000 регистрийн дугаартай, А овогт Б-ний 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Төв аймгийн Цээл сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Марина