| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0077/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0067 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0067
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******аас Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н*******т холбогдуулан гаргасан ...Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н*******ын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн О.Ч*******ад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 025******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******аас Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н*******т холбогдуулан ...Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н*******ын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн О.Ч*******ад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 025******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргажээ.
Прокурорын уг дүгнэлтийг Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н*******нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******аас Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н*******т холбогдуулан гаргасан ...Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н*******ын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн О.Ч*******ад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 025******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Н******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ