Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01951

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 06 197/ШШ2025/01951

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25/1-2 байр, 205 тоотод оршин суух, А овогт Б /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Их тойруу гудамж  тоотод оршин суух, Т А /РД:  /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.  хариуцагч Г.О  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.О  нь хариуцагч Г.А холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Г.А  тээврийн хэрэгсэл 55,000,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа төлбөрт 12,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл Б.О миний бие хүнд өвчний улмаас орлогогүй болж, үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй болсон тул худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаан өгсөн. Хариуцагч Г.А р нь 10,000,000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд 2,000,000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Г.А р нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг 55,000,000 төгрөгөөр Б.О  худалдсан. Урьдчилгаа төлбөрт 12,000,000 төгрөгийг авсан. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр наймаа буцах талаар хэлсэн бөгөөд 3 хоногийн дараа тээврийн хэрэгслийг буцаан өгсөн. Буцаан өгөх үед тээврийн хэрэгсэлд сэв зураас болсон байсан, мөн 20 гаран хоног ашигласан тул 10,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 20 гаран хоног ашигласан тул өгөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэг талаас Г.А , нөгөө талаас Б.О  нар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч Г.А  нь өөрийн өмчлөлийн Тоёота Хайлукс маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авагч Б.О нь тээврийн хэрэгслийн үнэ 55,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

4.2. Худалдан авагч Б.О  нь машины урьдчилгаа төлбөрт 12,000,000 төгрөг төлсөн, худалдагч Г.А  нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн байна. /1хх 9-10/

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5.1. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдагч Г.А  нь өөрийн өмчлөлийн Тоёота Хайлукс маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагч Б.О  шилжүүлэн өгсөн, худалдан авагч Б.О  нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4,800,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт төлсөн байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.

6. Худалдан авагч Б.О  шилжүүлэн авсан тээврийн хэрэгслийг тодорхой хугацааны дараа худалдагч Г.Анарт буцаан өгсөн байх бөгөөд худалдагч Г.А  нь урьдчилгаанд төлсөн 12,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг тээврийн хэрэгслийг ашигласны төлбөрт тооцно гэж өгөхгүй байгаа нь маргааны зүйл байна.

6.1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Б.О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа талаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Г.А мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслээ буцаан авсан байна. /1хх 43/

6.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгч Б.О нь шилжүүлэн авсан тээврийн хэрэгслийг буцаан өгсөн боловч хариуцагч Г.А  нь урьдчилгаа төлбөрт авсан 12,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй байна.

Хариуцагч Г.А  нь тээврийн хэрэгсэлд доголдол үүссэн гэх боловч тухайн үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийт 2,000,000 төгрөгийг Г.А гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Г.А 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О  олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ