| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00081/И |
| Дугаар | 319/ШШ2025/00178 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 319/ШШ2025/00178
2025 04 03 319/ШШ2025/0017
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр тэмдэглэл хөтлөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.
Хүсэлт гаргагч Т.Цэвэлмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн тодруулсан шаардлага: “197 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ”, “1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Т.Цэвэлмаа миний бие 1969 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. 197 оны 06 дугаар сард 2 дугаар 10 жилийн сургуулийн дугаар анги төгссөн. Өвчтэй эцгээ асрахын тулд үргэлжлүүлэн суралцаж чадаагүй. Эцэг минь удалгүй нас барсан тул бэр эгч минь намайг ******* аймгийн ажилд оруулж байсан.
******* сумын харьяат 1992 онд гэр бүл болж, ажлаасаа гарч ******* суманд малчнаар ажиллах болсон. Бид 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын ******* багт мал маллаж байсан.
4. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 6 дугаар албан бичиг, ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 19 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 199 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаар “Ээлж нэмэгдүүлж ажиллах тухай” тушаал, ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 91 дүгээр “Ажилд авах тухай” тушаал, ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130 дугаар “Цалин хасах тухай” тушаал, ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал
******* аймгийн ******* сумын ******* багийн 1992-1994 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримт/Д.Гэрэлчулуун/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Д.Гэрэлчулуун, Т.Цэвэлмаа/, төрсний бүртгэлийн лавлагаа/, төрсний бүртгэлийн лавлагаа//, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар албан бичиг
5. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: төв архивын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03-02/1197 дугаар архивын лавлагаа, төв архивын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03-02/119 дугаар архивын лавлагаа
“ оношилгоо эмчилгээний төв”-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/177 дугаар албан бичиг, ******* аймгийн больницийн 197-1992 онуудын цалингийн цэс/Т.Цэвэлмаа/, гэрч,, нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Цэвэлмаа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
2.1. Ажил олгогчийн шийдвэр:
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 6 дугаар албан бичгийн хавсралт:
- ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 19 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Дотрын тасагт Цэвэлмааг 19 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай”,
- ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 199 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаар “Ээлж нэмэгдүүлж ажиллах тухай” тушаалын 1 дэх хэсэгт “ийн тасгийн Цэвэлмааг 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллуулсугай”,
- ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 91 дүгээр “Ажилд авах тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Сүрьеэгийн тасгийн асрагч Цэвэлмааг амралттай байгааг харгалзан сүрьеэгийн тасгийн Күмисханыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр ажиллуулсугай”,
- ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 130 дугаар “Цалин хасах тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Цуглаан тасалсан эмч, ажилтны 1 цагийн мөнгийг цалингаас нь хассугай”, уг тушаалын хавсралтын 7 дахь заалтад “-Цэвэлмаа”,
- ******* аймгийн больницын ерөнхий эмчийн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Асрагч Цэвэлмааг 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
2.2. Цалин хөлсний цэс:
“ оношилгоо эмчилгээний төв”-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/177 дугаар албан бичгийн хавсралт ******* аймгийн больницийн 197-1992 онуудын цалингийн цэсэнд хүсэлт гаргагч Т.Цэвэлмаагийн нэр, олгосон цалин хөлсний дүн тусгагджээ.
2.3. Мал тооллогын баримт:
******* аймгийн ******* сумын ******* багийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын баримтад “Малчин Д.Гэрэлчулуун ам бүл-1, малын тоо-37”, 1993 оны жилийн эцсийн мал тооллогын баримтад “Малчин Д.Гэрэлчулуун ам бүл-3, мал-23”, 1994 оны жилийн эцсийн мал тооллогын баримтад “Малчин Д.Гэрэлчулуун ам бүл-4, малын тоо 3 ” хэмээн тусгажээ.
2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд “ овгийн Гэрэлчулуун, ******* овгийн ******* нар нь 1990 оны 0 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлт дуусгавар болсон”,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд “ овгийн Гэрэлчулууны Дэлгэрсайхан нь 1994 оны 11 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн эцэг нь овгийн Гэрэлчулуун, эх нь ******* овгийн *******”,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд “ овгийн Гэрэлчулууны Нэргүй нь 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эцэг нь овгийн Гэрэлчулуун, эх нь ******* овгийн *******” гэжээ.
2.5. Хүн амын тооллогын лавлагаа:
төв архивын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03-02/119 дугаар архивын лавлагаанд “Хүн ам, орон сууцны 199 оны тооллогод ******* аймаг ******* хот өрхийн тэргүүлэгч 44 настай эмэгтэй, зээ Цэвэлмаагийн 0 настай эмэгтэй, дүү Тогжийн Цэвэлмаа, 19 настай тоологдсон”,
төв архивын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03-02/1197 дугаар архивын лавлагаанд “Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 75 дугаар хуудсанд ******* аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Магсаржав гудамжны 21 тоотод оршин суугч өрхийн тэргүүн Гэрэлчулуун эрэгтэй, 1964 оны 10 дугаар сард төрсөн 35 настай, эхнэр Төгжийн Цэвэлмаа 1969 оны 06 дугаар сард төрсөн 30 настай, хүү Гэрэлчулууны Дэлгэрсайхан, 1991 оны 11 дүгээр сард төрсөн настай, охин Нэргүй 1992 оны 06 дугаар сард төрсөн 7 настай гэж тоологдсон” гэжээ.
2.6. Засаг захиргааны нэгжийн тодорхойлолт:
******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар албан бичигт “******* нь 1992-1994 онуудад ******* багт мал маллан амьдарч байсан үнэн” гэжээ.
2.7. Гэрчийн мэдүүлэг:
Гэрчийн мэдүүлэгт: “Миний бие 193 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж, ******* аймгийн эмнэлэгт дотрын тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байгаад 2019 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
Т.Цэвэлмаа нь ******* аймгийн эмнэлгийн дотрын тасгийн ажиллаж байсан. Тухайн үед 16 сувилагч, асрагчтай байсан. Чухам ямар хугацаанд ажиллаж байсныг сайн санахгүй байна.”,
Гэрчгийн мэдүүлэгт: “Миний бие 19 оны 03 сараас ******* аймгийн эмнэлэгт ажилд орж, 2020 оны 12 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Т.Цэвэлмаа нь надаас өмнө 197 онд ******* аймгийн эмнэлэгт ажилд орсон байсан. Бид хоёр тухайн үед хамт ажиллаж байсан. Т.Цэвэлмаа 1992 онд гэр бүл болж, ******* сум явах шаардлагатай болоод ажлаасаа гарч байсан. Тухайн үед ээлжийн асрагч нар 4 ээлжээр ажилладаг байсан.
Гэрч мэдүүлэгт: “Миний бие 4 дүгээр ангиа төгсөөд мал дээр гарч эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1973 онд цэргийн албанд татагдаж, 1976 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1976 онд цэргээс халагдаж ирээд ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад малчин, мөн үйлдвэр бригадад хашаа, хороо барих ажлыг хийж байсан. Мөн ******* аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн манаач, ******* аймгийн ******* сумын жилийн сургуульд жижүүр зэрэг ажил хийж байсан.
Т.Цэвэлмаа нь манай нутгийн бэр байгаа юм. 1992-1994 онуудад ******* аймгийн ******* сумын ******* багт малчин хийж байсан. Нөхрийг нь Д.Гэрэлчулуун гэдэг байсан. ******* аймгийн ******* сумын ******* багт манайхан айл саахалт байсан. Би нөхөртэй нь нэг багийн хүн байгаа юм. Нөхөр нь нас барсны дараа Т.Цэвэлмаа нутагруугаа явсан” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Т.Цэвэлмаа нь “197 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ”, “1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
******* аймгийн больницын ерөнхий эмчийн 19 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаалаар хүсэлт гаргагч Т.Цэвэлмааг 19 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Гэвч хүсэлт гаргагч Т.Цэвэлмаа нь 197 оны 0 дугаар сараас эхлэн ******* аймгийн ажиллаж эхэлсэн цалин хөлсний цэс, гэрчгийн мэдүүлгээр нотлогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал” гэжээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Т.Цэвэлмаагийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Т.Цэвэлмаагийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.
Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн зарим шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Т.Цэвэлмаад үүссэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Т.Цэвэлмаагийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 11 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******г “197 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ”, “1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Т.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ