Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 319/ШШ2025/00180

 

 

 

 

 

 

2025              04            07                                         39/ШШ2025/000

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* дүүргийн, ******* дугаар хороо, ******* гудамж,******* хотхон, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00. дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

. Хүсэлтийн тодруулсан шаардлага: “95 оны 0 дүгээр сарын 0 -ны өдрөөс эхлэн 96 оны 03 дугаар сарын 3-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “96 оны 04 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 96 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “96 оны 05 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн 96 оны 06 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “9 оны 09 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 99 оны 02 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын жилийн дунд сургуульд орос хэлний багшаар”, “99 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 99 оны 2 дугаар сарын 3-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын даргаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Ц.Болд миний бие 964 оны 0 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цэрэнбадамын 3 дахь хүү болон төрсөн. 97 онд ******* аймгийн сумын жилийн дунд сургуульд дүгээр ангид элсэн орж, 3 дугаар анги төгссөн.

******* аймгийн жилийн дүгээр дунд сургуульд 3- дугаар анги хүртэл суралцсан. 9-0 дугаар ангийг ******* аймгийн 0 жилийн 2 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн.

Би 9-94 онуудад улсын хотын политехникийн дээд сургуульд суралцаж байгаад хувийн шалтгаанаар сургуулиасаа гарсан. 996 онд хотын Улсын их сургуулийн ээр төгссөн. Хүсэлтэд дурдсан ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна.  

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 099 дүгээр албан бичиг, ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуулийн захирлын 96 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар “Түр ажилтан ажиллуулах тухай” тушаал,  ******* аймгийн төвийн улсын тэргүүний жилийн дүгээр дунд сургуулийн захирлын 96 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар “Түр ажилтан ажиллуулах тухай” тушаал,

******* аймгийн сумын жилийн дунд сургуулийн захирлын 99 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4 дүгээр “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаал, ******* аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр албан бичиг

******* аймгийн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 99 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 5 дугаар “Комисс шинэчлэн байгуулах тухай” захирамж, ******* аймгийнг сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 99 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаар “Чуулган хуралдуулах тухай” тогтоол

******* аймгийн сумын Ардын депутатын хурлын 99 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5 дахь удаагийн сонгуулийн 7 дугаар чуулганд урилгаар оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалт, ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 97 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас, ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын 5 дахь удаагийн сонгуулийн 990 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн 9 дүгээр чуулганд суусан депутатын ирцийн бүртгэл, ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын 5 дахь удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулган удирдах дараалал

Цэргийн батлах/Ц.Болд/, гэрлэсний гэрчилгээ/Ц.Болд, /, бүрэн дунд боловсролын үнэмлэх/Ц.Болд/, диплом/Ц.Болд/, багшийн үнэмлэх/Ц.Болд/,

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29/*******0 дугаар албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт/Ц.Болд/, хаягийн хуудас/Ц.Болд/, гэрч,, Д., нарын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

. Хүсэлт гаргагч Ц.Болд нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.. Ажил олгогчийн шийдвэр, тодорхойлолт:

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 099 дүгээр албан бичгийн хавсралт:

- ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуулийн захирлын 96 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар “Түр ажилчид авч ажиллуулах тухай” тушаалын дэх хэсэгт “Тус сургуулийн үйлчлэгч нь дикритээ авсан тул Ц.Болдыг 04 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар авч ажиллуулсугай”,

- ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуулийн захирлын 96 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар “Түр ажилчид авч ажиллуулах тухай” тушаалын дэх хэсэгт “Тус сургуулийн мужаан өвчтэй учир Ц.Болдыг 5 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай”

- ******* аймгийн сумын жилийн дунд сургуулийн захирлын 99 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4 дүгээр “Багш, үйлчлэгчийг ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаалын дэх хэсэгт “Орос хэлний багш хийж байсан Ц.Болд нь Эвлэлийн даргаар ажиллах болсон тул 2 дугаар сарын 0-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэж тэмдэглэжээ.

******* аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дүгээр албан бичигт “******* овгийн ******* нь 9 оны 09 дүгээр сарын 0-ний өдрөөс 99 оны 02 дугаар сарын 5-ны өдрийг дуустал ******* аймгийн сумын жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаад тус сумын даргаар томилогдсон учир ажлаас чөлөөлөгдөж байсан нь үнэн” гэжээ.

2.2. Нутгийн захиргааны байгууллагын шийдвэр:

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 099 дүгээр албан бичгийн хавсралт:

- ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 99 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 5 дугаар “Комисс шинэчлэн байгуулах тухай” тогтоолын дэх хэсэгт “99 онд явагдах улсын ариун цэврийн ерөнхий байцаагчийн үзлэгт бэлтгэх хоёр жилийн соёлжилтын аяныг зохион байгуулах комиссыг доорх бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай. Үүнд: гишүүнээр Хувьсгалт Залуучуудын дарга Ц.Болд”,

- ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 99 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаар “Чуулган хуралдуулах тухай” тогтоолын 2 дахь хэсэгт “Сумын ардын депутатын хурлын 5 дахь удаагийн сонгуулийн 7 дугаар чуулганыг угтаж, зохих ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай”,

- ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын 5 дахь удаагийн сонгуулийн 7 дугаар чуулганы 99 оны 06 дугаар сарын 29-ний өдөр урилгаар оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалтын 6 дугаарт “Хувьсгалт дарга Ц.Болд”,

- ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 97 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудаст “*******оо нь 964 онд сумын Хонгио нэртэй газар төрсөн. 973-977 онуудад ******* аймгийн төвд бага сургуульд, 973-979 онуудад 0 жилийн сургуульд суралцаж төгссөн, бүрэн дунд боловсролтой, 979-92 онуудад цэргийн алба хаасан. сумын ерөнхий боловсролын сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаад 99 оны 02 дугаар сараас Хувьсгалт даргаар ажиллаж байна”,

- ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын 5 дахь удаагийн сонгуулийн 9 дүгээр чуулганд суусан депутатын ирцийн 990 оны 0 дүгээр сарын 27-ны өдрийн бүртгэлийн 3 дугаарт “Сумын дарга Ц.Болд” гэжээ.  

2.3. Цэргийн батлах:

******* аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс *******од олгосон дугаарын цэргийн батлахт “96 оны 06 дугаар сарын 2-ны өдөр ******* аймгаас цэргийн албанд татаж, 9 оны 0 дугаар сарын 03-ны өдөр бэлтгэлээр халагдсан” бичилт хийгджээ.

2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29/*******0 дугаар албан бичгийн хавсралт БНМАУ-ын хүн амын регистрийн картад “******* нь бүрэн дунд боловсролтой, 99 оноос эхлэн сумын даргаар ажиллаж байгаа” гэжээ.

2.5. Гэрчийн мэдүүлэг:

Гэрчийн мэдүүлэгт: “Миний бие 979 онд Улсын багшийн дээд сургуульд элсэн орж, 93 онд төгссөн. 94 оноос ******* аймгийн дүгээр жилийн сургуульд газарзүйн багшаар ажилд орж, тасралтгүй 35 жил ажилласан.

Ц.Болд нь намайг газарзүйн багшаар ажиллаж эхэлснээс хойш жилийн дараа ажилд орсон. Тухайн үед Ц.Болд хүмүүсийн түр тоон дээр тасралтгүй ажиллаж байсан. Мужаан, засварчин, үйлчлэгч, физикийн лаборант зэрэг ажлыг хийж байгаад 96 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. Бид нар нэг үеийн хүмүүс байсан учраас цэрэгт явахад нь гаргаж өгч байсан. Ц.Болд нэг ах, хоёр эгч, 4-5 эмэгтэй дүүтэй. Дүү нар нь бүгдээрээ манай сургуулийг төгссөн”,

Гэрчгийн мэдүүлэгт: “Миний бие 967-975 оны хооронд ******* аймгийн Мөст сумын жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан. 975-90 оны хооронд ******* аймгийн дүгээр жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан. 90-94 онуудад *******ын багшийн дээд сургуульд түүх, нийгмийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 94-2000 онуудад бага ангийн багшаар ажилласан. 

Ц.Болд 95 оны 09 дүгээр сард ******* аймгийн дүгээр жилийн сургуульд ажилд ороод -2 жил ажиллаад цэргийн албанд татагдсан. Ц.Болд тухайн үед мужаан болон туслах ажилтан, физик, химийн лаборант хийж байсан”,

Гэрч Д.ын  мэдүүлэгт: “Миний бие 972 онд ******* аймгийн дүгээр жилийн сургуульд бага ангийн багшаар ажилд орж, тасралтгүй ажиллаад 996 онд өндөр насны тэтгэвэрт гарсан

Ц.Болд 95 онд ******* аймгийн дүгээр жилийн сургуульд ажилд ороод 96 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. 96 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. Ц.Болд тухайн үед мужаан, лаборант хийж байсан. Дунд ангид хичээл зааж байсан. Тухайн үед сургуульд гарсан сул орон тоонд дээр ажилладаг байсан”,

Гэрчын мэдүүлэгт: Би 97 оны 06 дугаар сард илгээлтээр гараад 90 оны 5 сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Улаанбаатар хотод Хилийн ба Дотоодын цэрэгт 90-93 онд цэргийн алба хаасан.

 Цэргээс халагдаж орон нутагтаа ирж туслах үйлдвэрлэлд ажиллаж байгаад 94 оны 0 дүгээр сарын 05-ны өдрөөс ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар 97 оны 0 дугаар сарын 0-ний өдрийг хүртэл ажилласан.

******* аймгийн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 97 оны 0 дугаар сарын 0-ний өдрөөс 990 оны 0 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл ажилласан. 990-99 онд ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажилласан. 992-995 онуудад ******* аймгийн сумын Хар-Ус багийн Засаг даргаар ажилласан.

Ц.Болд 9 онд ******* аймгийн сумын жилийн сургуульд багшаар түр хугацаанд ажиллаж байгаад 9 оны 04 дүгээр сараас ******* аймгийн сумын даргаар томилогдон ажилласан.

Орон нутгийн сонгуулиар ******* аймгийн сумын Ардын депутатын хурлын депутатаар сонгогдож байсан. Би тухайн үед нарийн бичгийн дарга хийж байсан учраас депутатын хувийн хэргийг хариуцаж ажиллаж байсан. Тухайн үед 20 депутаттай, нэг депутатаар нь Ц.Болд сонгогдон ажиллаж байсан.

Ц.Болд бид хоёр нэгдлийн мал төллөх  үеэр ******* аймгийн сумын болон 2 дугаар бригадад төлийн штабт хамт ажиллаж байсан. Депутатын хувьд хяналт шалгалтын ажлын хэсэгт хамт ажиллаж байсан.

 Ц.Болд жил гаруй даргаар ажилласан. Ажил төрөлдөө нямбай хүн байсан. Чөлөөт цагаараа оёдлын ажил хийдэг байсан. Залуучууд бид нар өмдөө оёулдаг байсан. Ц.Болд 2 дугаар бригад, би дүгээр бригадын хүн байсан.

Өгсөн үүрэг, даалгаврыг сайн хийж депутатынхаа үүргийг хангалттай сайн биелүүлж байсныг сайн мэднэ. Ц.Болд нь сумын даргаар ажиллаж байсныг би нотолж байна” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу ажил олгогчийн шийдвэр, тодорхойлолт, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, цэргийн батлах, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг  үнэлэхэд хүсэлт гаргагч Ц.Болд нь “95 оны 0 дүгээр сарын 0 -ны өдрөөс эхлэн 96 оны 03 дугаар сарын 3-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “96 оны 04 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 96 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “96 оны 05 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн 96 оны 06 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “9 оны 09 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 99 оны 02 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын жилийн дунд сургуульд орос хэлний багшаар”, “99 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 99 оны 2 дугаар сарын 3-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын даргаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, уг хэсгийн 35.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал” гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Ц.Болдын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Ц.Болдын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн зарим шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Ц.Болдод үүссэн байна. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Ц.Болдын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2. дэх заалт, *******6, ******* дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.. дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ыг “95 оны 0 дүгээр сарын 0 -ны өдрөөс эхлэн 96 оны 03 дугаар сарын 3-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “96 оны 04 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 96 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “96 оны 05 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн 96 оны 06 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн төвийн жилийн дүгээр дунд сургуульд ”, “9 оны 09 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 99 оны 02 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын жилийн дунд сургуульд орос хэлний багшаар”, “99 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 99 оны 2 дугаар сарын 3-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын даргаар” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.Болдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ