| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/00109/И |
| Дугаар | 319/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 319/ШШ2025/00181
2025 04 04 319/ШШ2025/0011
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн******* *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.******* оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн шаардлага: “195 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 19 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын*******ийн нэгдлийн ******* бригадад малчнаар”, “1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын******* нэгдлийн ******* бригадад малчнаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Э.******* миний бие 1969 оны 05 дугаар сарын 1-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт төрсөн. ******* аймгийн ******* сумын жилийн дунд сургуульд 197 онд элсэж, 195 оны 06 дугаар сарын 1-ны өдөр дугаар анги төгссөн.
Илгээлтээр ******* аймгийн ******* сумын******* нэгдэлд эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 19 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдсан. 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* гэр бүл болж, ******* аймгийн ******* сумын******* нэгдлийн ******* бригадад мал маллаж амьдарсан.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 62 дугаар албан бичиг, 195-19, 1990-1992 онуудын цалин хөлсний цэс/Э.*******/, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас/Э.*******/, ******* аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 09 дүгээр “Хувьчлах төсөл батлах тухай” тогтоол, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үнэмлэх/Э.*******/, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн бат илэрхийлэх/Э.*******/, малчин мэргэжлийн үнэмлэх/Э.*******/, гэрчилгээ/Э.*******/, баярын бичиг/Э.*******/
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05/24 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаа/Э.*******/, төрсний бүртгэлийн лавлагаа/Э.*******/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Э.*******, /, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ/Э.*******/,
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29/24 дугаар албан бичиг, хаягийн хуудас/Э.*******/, регистрийн карт/Э.*******/, гэрч, нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Э.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
2.1. Цалин хөлсний цэс, шагнал, урамшуулал:
******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 62 дугаар албан бичгийн хавсралт ******* аймгийн ******* сумын*******ийн нэгдлийн ******* бригадын малчин ******* 195-19, 1990 онуудын цалин хөлсний цэсэнд түүний хүү Э.*******т олгосон цалин хөлсний дүн, ******* аймгийн ******* сумын*******ийн нэгдлийн ******* бригадын малчин******* *******ийн 1992 оны цалин хөлсний цэсэнд түүнд олгосон цалин хөлсний дүн тус тус тусгагджээ.
******* аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлээс 19 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Э.*******т олгосон гэрчилгээнд “Өндөр бүтээлийн социалист уралдаанд залуу насны цог золбоо, авьяас билэг, хүч чадлаа дайчлан ажиллаж, хамт олноо хошуучлан түрүүлсэн тул гэрчилгээ олгов”,
******* аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлээс 19 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Э.*******т олгосон баярын бичигт “Мал аж ахуйн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлж, баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ.
2.2. Хөдөө аж ахуйн гишүүний нэгдлийн үнэмлэх, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх:
******* аймгийн ******* сумын*******ийн нэгдлээс******* *******т олгосон гишүүний дугаарын үнэмлэхт “Нэгдлийн гишүүнд элссэн нэгдлийн зөвлөлийн хурлын тогтоолын огноо: 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр” гэжээ.
******* аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлээс 195 оны 06 дугаар сарын 12-ны өдөр******* *******т олгосон 397449 дүгээр бат илэрхийлэхт 195-199 онуудад төлсөн татварын дүн тусгагджээ.
2.3. Өмч хувьчлалын комиссын шийдвэр:
******* аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 09 дүгээр “Хувьчлах төсөл батлах тухай” тогтоолд “******* сумын******* хувьцаат компанийг хувьчлах төслийг баталсугай” гэжээ.
2.4. Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа:
Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05/24 дүгээр хугацаат цэргийн алба хаасны лавлагаанд “Э.******* нь Батлан хамгаалах яамны сайдын 19 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар ******* аймгаас 19 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дугаарын цэргийн батлахтай халагдсан”-ыг тодорхойлжээ.
2.5. Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас:
******* овгийн******* *******ийн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудаст “1992 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуустал ажилласан жил,тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан” гэжээ.
2.6. Боловсролын гэрчилгээ:
******* аймгийн ******* сумын жилийн дунд сургуулиас 195 оны 06 дугаар сарын 1-ны өдөр******* *******т олгосон дугаарын бүрэн бус дунд боловсролын гэрчилгээнд “ дугаар ангийг 195 онд төгссөн, сахилгын үнэлгээ хангалттай”.
2.7. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд “******* овгийн******* *******, овгийн нар нь гэрлэлтээ 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн”.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанд “1969 оны 05 дугаар сарын 1-ны өдөр төрсөн ******* овгийн******* *******ийн эцэг нь Эрдэнэбаатар, эх нь ******* овгийн ”.
******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29/24 дугаар албан бичгийн хавсралт регистрийн картад “Эрдэнэбаатарын *******, ******* аймгийн ******* сумын******* нэгдлийн ******* бригадад 195 оноос эхлэн хоньчин ажилтай”.
2.. Гэрчийн мэдүүлэг:
Гэрчн мэдүүлэгт: “Миний бие 1954-1960 онд хүртэл ******* аймгийн ******* сумын******* нэгдлийн ******* бригадад тэмээ маллаж байсан. 1960-1962 онд цэргийн алба хаасан. 1964-196 онуудад ******* аймгийн ******* сумын ******* бригадад тоо бүртгэгч, агент хийж байсан. 196-1992 онд хүртэл ******* аймгийн ******* сумын ******* бригадын багийн дарга, 1992-2001 онд хүртэл ******* аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Э.******* 7 дугаар ангиас сургуулиас гарч мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Цэргийн албанаас 1990 онд халагдаж ирээд манай бригадын ямаачин Банзайн охин тай гэр бүл болсон. Э.******* нь тасралтгүй мал маллаж байсан. Э.******* манай бригадын хүн. Би тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан учраас Э.*******ийг сайн мэдэж байна”
Гэрчн мэдүүлэгт: “Би ******* аймгийн ******* сумын******* нэгдлийн ******* бригадад 12 жил мал малласан. Мал маллаж байгаад ******* аймгийн ******* сумын хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орж 20 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан”.
Э.******* нь ******* аймгийн ******* сумын******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Э.******* нь ******* гэр бүл болсон. Бид нар гэж дууддаг байсан. Э.******* манайхан айл саахалт байсан. Насаараа л мал маллаж байгаа. Одоо ******* аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байгаа. Э.*******ийг хэдэн онд мал маллаж байсан он, сарыг одоо санахгүй байна” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу цалин хөлсний цэс, шагнал, урамшуулал, хөдөө аж ахуйн гишүүний нэгдлийн үнэмлэх, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Өмч хувьчлалын комиссын шийдвэр, хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас, боловсролын гэрчилгээ, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Э.******* нь “195 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 19 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын*******ийн нэгдлийн ******* бригадад малчнаар”, “1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын******* нэгдлийн ******* бригадад малчнаар” тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдсон болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Э.*******ийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Э.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.
Хөдөлмөрийн дэвтэргүй, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэргүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Э.*******т үүссэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Э.******* нь онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 11 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн******* *******ийг “195 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 19 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн ******* сумын*******ийн нэгдлийн ******* бригадад малчнаар”, “1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын******* нэгдлийн ******* бригадад малчнаар” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Э.*******ийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ