| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00090/И |
| Дугаар | 317/ШШ2025/00243 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/00243
2025 02 25 317/ШШ2025/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Г,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.Г нь шүүхэд ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Н.Г нь Булган аймгийн Хөдөлмөр нэгдэлд малчин, галчаар 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн аймгийн Дархан ХК-д 1992, 1993 онуудад гачигар, сахиулаар Бүрэгхангай сумын Эрчим хүчний төвд машинистаар 1994 онуудад тасралтгүй ажиллаж байсан. Гэтэл ажиллаж байх хугацаандаа Л.Д гэх эцгийнхээ овгоор овоглосон баримтаар ажиллаж байсан байдал нь баталгаажсан. Мөн цэргийн алба 1983-1986 онд хаахдаа эцэг Д-оор овоглогдож цэргийн алба хаасан, одоо өөрийнх нь иргэний үнэмлэх бичиг баримт нь эх Надмидаар овоглогдож ирсэн учир бичиг баримтын зөрчилтэй болж тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юм байна. Иймд нэгдүгээрт, Надмид овогтой Г-ыг Булган аймгийн Хөдөлмөрийн нэгдэлд малчин, галчаар 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл, мөн Дархан ХК-д машинист, сахиулчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Бүрэгхангай сумын Эрчим хүчинд машинистаар 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсныг шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү. Хоёрдугаарт, Ардын армийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
3.-Хүсэлт гаргагчаас Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-3), Төрийн архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаар албан бичиг (хх-4), 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 79 дугаар албан бичиг (хх-5), Булган аймгийн Архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаар албан бичиг (хх-6), Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар тушаалын хуулбар (хх-7), Булган аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Бүрэгхангай сумын Эрчим хүчний төвийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаалын хуулбар (хх-7), Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08/1817 дугаартай албан бичиг (хх-9), Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2/69 дугаартай тодорхойлолт (хх-10), Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн лавлагаа (хх-11), 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн даргаас олгосон 253651 дугаартай хөдөлмөрийн дэвтэр (хх-12-14), Н.Г-ын нэр дээрх төрсний гэрчилгээний хуулбар (хх-15), Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт (хх-16), Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/10/6653 дугаартай лавлагаа (хх-17-18), Н.Гас Ц.Оюунд олгосон итгэмжлэл (хх-19), Н.Г-ын БУ0000 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэхний эх хувь (хх-20), Н.Г-ын төрөгсдийн гэрчилгээний эх хувь (хх-21), Н.Г-ын 1408205 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр (хх-22), Н.Г-ын 0000 дугаартай 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн эх хувь (хх-23), Н.Г-ын цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг, тайлбар (хх-58-61) зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27/147 дугаартай албан бичиг, ХААТР 1Б маягт, гэрлэлтийг бүртгэх анкет №02, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-34-46), Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай албан бичиг (хх-47), Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14/60 дугаартай албан бичиг (хх-48), Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай албан бичиг (хх-49), Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа (хх-50), Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаартай захирамжийн хуулбар (хх-51-52), Булган аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Бүрэгхангай сумын Эрчим хүчний төвийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаалын хуулбар (хх-53), Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар тушаалын хуулбар (хх-54), Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбар (хх-55), Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар тушаалын хуулбар (хх-56), Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар тушаалын хуулбар (хх-57), Н.Г-ын цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг, тайлбар (хх-58-61), шүүхийн журмаар гэрч Д.Ч-ыг асуусан тэмдэглэл, төрөл садангийн лавлагаа (хх-62-67) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Н.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Н.Г нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
- Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж (хх-3),
-Төрийн архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаар албан бичиг (хх-4),
-Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 79 дугаар албан бичиг (хх-5),
-Булган аймгийн Архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаар албан бичиг (хх-6),
-Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай тушаалын хуулбар (хх-7),
-Булган аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Бүрэгхангай сумын Эрчим хүчний төвийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар (хх-7),
-Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08/1817 дугаартай албан бичиг (хх-9),
-Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2/69 дугаартай тодорхойлолт (хх-10),
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн лавлагаа (хх-11),
-Н.Г-ын нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн даргаас олгосон 253651 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-12-14),
-Н.Г-ын нэр дээрх төрсний гэрчилгээний хуулбар (хх-15),
-Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт (хх-16),
-Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/10/6653 дугаартай лавлагаа (хх-17-18),
-Н.Гас Ц.О-д олгосон итгэмжлэл (хх-19),
-Н.Г-ын нэр дээрх БУ0000 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх эх хувь (хх-20),
-Н.Г-ын нэр дээрх төрөгсдийн гэрчилгээ эх хувь (хх-21),
-Н.Г-ын нэр дээрх 00000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр (хх-22),
-Н.Г-ын нэр дээрх 253651 дугаартай, 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр эх хувь (хх-23),
-Н.Г-ын цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг, тайлбар (хх-58-61)
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27/147 дугаартай албан бичиг,
- ХААТР 1Б маягт, гэрлэлтийг бүртгэх анкет №02, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-34-46),
-Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай албан бичиг (хх-47),
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14/60 дугаартай албан бичиг (хх-48),
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай албан бичиг (хх-49),
-Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа (хх-50),
- Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаартай захирамжийн хуулбар (хх-51-52),
-Булган аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Бүрэгхангай сумын Эрчим хүчний төвийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаалын хуулбар (хх-53),
-Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай тушаалын хуулбар (хх-54),
-Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар (хх-55),
-Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаартай тушаалын хуулбар (хх-56),
-Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар (хх-57),
-Н.Г-ын цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг, тайлбар (хх-58-61),
-гэрч Д.Ч-ыг гэрчээр асуусан тэмдэглэл, төрөл садангийн лавлагаа (хх-62-67)
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюуны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-1) зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
4. Хүсэлт гаргагч Н.Г-ын эцгийг Дг, эхийг Н гэдэг болох нь хэрэгт авагдсан ХААТР 1Б маягтууд, Д.Э-ийн нэр дээрх төрөл садангийн лавлагаа, Д.Ч-ын нэр дээрх төрөл садангийн лавлагаа болон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд ГВ0000004 регистрийн дугаартай, 1963 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Надмидын Г, Д-йн Г нь нэг хүн бөгөөд түүнд холбогдох баримтуудын овог Н болон Д гэх нэрээр овоглогдсон байна.
5. Ажиллаж байсан байдлын тухайд:
Хүсэлт гаргагч Н.Г нь 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдлийн үтрэмийн ажилтнаар,
1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд галчаар,
1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдлийн ажилтнаар,
1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд галчаар
1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд блокын цехийн ажилтнаар,
1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Дархан ХК-д галчаар,
1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрчим хүчинд машинистаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан Төрийн архивын тасгийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаар албан бичиг, Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 79 дугаар албан бичиг, Булган аймгийн Архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаар албан бичиг, Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Бүрэгхангай сумын Эрчим хүчний төвийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2/69 дугаартай тодорхойлолт, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн лавлагаа, Н.Г-ын нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн даргаас олгосон 253651 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Г-ын нэр дээрх ХААТР 1Б маягт, гэрлэлтийг бүртгэх анкетийн хуулбар, Булган аймгийн Архивын тасгаас ирүүлсэн хүсэлт гаргагч Н.Г-ын нэр дээрх цалингийн лавлагаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаартай захирамжийн хуулбар, Булган аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Бүрэгхангай сумын Эрчим хүчний төвийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаалын хуулбар, Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар, Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаартай тушаалын хуулбар, гэрч Д.Ч-ыг шүүхэд өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Бүрэгхангай сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай тушаалын хуулбаруудаар нотлогдож байна.
6. Мөн хүсэлт гаргагч Н.Г нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан байдал нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08/1817 дугаартай албан бичиг, Н.Г-ын нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн даргаас олгосон 253651 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-12-14), ХААТР 1Б маягт, Н.Г-ын цэргийн алба хааж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг, гэрч Д.Чимэддуламыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.
7. Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Н.Г-ын нэр дээрх 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн 1983-1994 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр нэгдлээс олгож, Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэл гэсэн тамга дарагдсан байна. Тус дэвтрийн 4-17 дугаар хуудсанд бичигдсэн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн, цэргийн алба хаасан талаарх бичилтүүдэд засвар ороогүй, байгууллага бүр өөр, өөр бичгийн хэвтэй хүмүүс бичилт хийгдэж байгууллагын тамга дарж баталгаажуулсан байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлсэн болно.
8. Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Тайж овогт Н-ын Г /РД:ГВ0000000/-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар
1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдлийн үтрэмийн ажилтнаар,
1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд галчаар,
1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдлийн ажилтнаар,
1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд галчаар
1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд блокын цехийн ажилтнаар,
1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Дархан ХК-д галчаар,
1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрчим хүчинд машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Тайж овогт Н-ын Г /РД:ГВ000000/-ыг 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоож хянан шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Н-ын Г /РД:ГВ000000/-ыг 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдлийн үтрэмийн ажилтнаар,
1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд галчаар,
1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдлийн ажилтнаар,
1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд галчаар
1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд блокын цехийн ажилтнаар,
1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Дархан ХК-д галчаар,
1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрчим хүчинд машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Тайж овогт Н- Г /РД:ГВ00000/-ыг 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Марина