Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 317/ШШ2025/00095

 

 

 

 

 

 

 

2025       01          21                                                 317/ШШ2025/00095

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 23,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-д нь хариуцагч Б.О д холбогдуулан гэм хорын хохиролд 23,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд:

1.1. Б.О  нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Тoyota Harier маркийн машинаар миний хүү Б.Ц-ын унаж явсан Toyota Crown маркийн 84000-УЛЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж надад эд хөрөнгийн хохирол учруулсан. Цагдаагийн байгууллагаас зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэлд "А " ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 21,900,000 төгрөгийн хохирол учирсан дүгнэлт гарсан. Үнэлгээ хийсэн үйлчилгээний төлбөрт 1,320,000 төгрөгийг "А" ХХК-д төлсөн. Тухайн гэм хороос үүдэн надад нийт 23,220,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь баримтаар нотлогдож байгаа юм. Иймд хариуцагч Б.О гаас 23,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 23,220,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 8,220,000 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-д нь шүүхэд гаргасан тайлбартаа: М.Б н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ийн тайлбартай танилцлаа. Т.Г-ийн 23,220,000 төгрөгийг хуваарь гаргаж төлнө гэсэн саналыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулахаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ийм учраас миний хүсэлтийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж 274,050 төгрөг төлсөн баримт, М.Б өөс А- д олгосон итгэмжлэл, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хариуцагч Б.О гийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хариуцагч Б.О гийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, 99-000 УБӨ улсын дугаартай Toyota harier маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 00870000 дугаартай Шийтгэх хуудас, 0087205 дугаартай Шийтгэх хуудас, 484 дугаартай зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл, хариуцагч Б.О гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б н Цэрэнчунтын А-д олгосон итгэмжлэл, 84-000 УАЕ улсын дугаартай Toyota Crown маркийн авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Оношилгооны төлбөр төлсөн кассын орлогын ордерын баримт, А ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, 0009884 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Б.О  нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр М.Б өд 23,220,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч Б.О д холбогдуулан 23,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,220,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 8,220,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,050 төгрөгийн тал хувь 137,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 137,025 төгрөгийг, хариуцагч Б.О гаас 137,025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Б д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,220,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 8,220,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М.Б д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,050 төгрөгийн тал хувь 137,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 137,025 төгрөгийг, хариуцагч Б.О гаас 137,025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Б д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА