| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00089/И |
| Дугаар | 321/ШШ2025/00157 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 321/ШШ2025/00157
| 2025 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 321/ШШ2025/00157 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ..............................оршин суух, Баатад овогт Д.С.ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Р.тэй 2008 онд танилцаж түүнийг нас барах хүртэл хугацаагаар хамтран амьдарсан. Бид Хэнтий аймгийн ....... суманд мал маллаж амьдарч байсан бөгөөд бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Д., 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр охин Э. нар төрсөн. Манай нөхөр өмнө нь гэр бүлтэй байсан ба гэрлэлтээ цуцлуулаагүй байсан, нөгөөтэйгүүр хөдөө мал маллаж амьдарч байсан болохоор хүүхдүүдээ ааваар нь овоглуулж чадаагүй. Би хүүхдүүдээ хараад сумын төв дээр нөхөр маань хөдөө мал маллаж амьдардаг байсан. Нөхөр Р. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан ба одоо насанд хүрээгүй хүүхдүүд болох Д, охин Э нарт тэжээгчээ алдасны тэтгэмж авах шаардлага үүссэн, бид гэрлэлтээ батлуулж чадаагүй тул хүүхдүүддээ тэжээгчээ алдасны тэтгэмж авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул биднийг 2008-2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үүгэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.С нь нөхөр Г.Р-тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Д.С түүний нөхөр Г.Р нар нь хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.
2.1 Хэнтий аймгийн .............даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаартай Д.С тус багт ам бүл 3 оршин суудаг нь үнэн ... гэх тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),
2.2 Хэнтий аймгийн ................ Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай .. С.Д., охин С.Э. нар эрүүл өсөж бойжиж байгаа тухай тодорхойлолт (хх-ийн 05 хуудас),
2.3 С.ийн Энхзул 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн тухай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 06 хуудас),
2.4 С-ийн Д 2010 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн тухай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 07 хуудас),
2.5 Г-ын Р /РД:................../-ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 09 хуудас),
2.6 Хэнтий аймгийн ....................... даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай Г.С. нь Г.Р.тэй 2008 оноос 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамт амьдарсан нь үнэн.. гэх тодорхойлолт (хх-ийн 22 хуудас),
2.7 Гэрэл зураг (хх-ийн 23, 63-68 хуудас)
2.8 Г.Р.гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 24 хуудас)
2.9 Д.С.ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 25 хуудас)
2.10 Төрийн банк ХК-ийн Хэнтий салбараас 2025 оны 3 дугаар 12-ны өдрийн 42/149 дугаартай ..Д.С Г.Р нар хамтран зээл авч байгаагүй тухай.. тодорхойлолт (хх-ийн 33 дугаар хуудас)
2.11 Хаан банк ХК-ийн Хэнтий салбараас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/235 дугаартай албан бичгээр олгосон Д.С, Г.Р, нар хамтран зээл авсан тухай лавлагаа, баримт (хх-ийн 34-45 хуудас)
2.12 Хэнтий аймгийн .... даргаас 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар албан бичиг, өрхийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 50-62 хуудас)
2.13 Үндэсний архивын газрын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 03-10/1901 дугаартай өрхийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 71 хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Г.гийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт ... Манай дүү Р, бэр С нар гэрлэлтийн гэрчилгээгүй байсны улмаас хүүхдүүддээ тэжээгчээ алдасны тэтгэмж авах гэж шүүхэд хандсан байх. Энэ хоёр 16 жил цуг амьдарсан, одоо том хүү 8 дугаар анги, бага охин 2 дугаар ангид суралцдаг. Миний дүү Р. гэрлэлтээ батлуулсан байсан болохоор энэ хоёр гэрлэлтээ батлуулж чадаагүй байхаа, ямар байсан энэ хоёр гэр бүл болж хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон нь үнэн...гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 хуудас)
Гэрч Г.Р.ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт ... Миний дүү Р., түүний эхнэр С. нар 2009 оноос хойш хамтран амьдарч тэдний дундаас 2 хүүхэд төрсөн нь үнэн.. гэх мэдүүлэг хх-ийн 20-21 хуудас) зэрэг баримтууд авагджээ.
Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа: ..хүү Д, охин Э нарт тэжээгчээ алдсаны тэтгэмжийг төрөөс авах шаардлагын улмаас нөхөр Г.Р.тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэсэн байна.
Нэхэмжлэгчийн гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаанд хамаарах бөгөөд шүүхээс мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу шүүх өөрийн санаачилгаар гэрчээс мэдүүлэх авах, хэрэгт ач холбогдолтой гэх нотлох баримт цуглуулах ажиллагаа хийж, хууль сануулан мэдүүлэг авсан нэхэмжлэгч Д.С.ийн нөхөр Г.Р.ийн эгч Г.Р, Г.Г нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар, фото зургийн үзүүлэлт, Үндэсний архивын газраас олгосон хүн амын бүртгэлийн тооллогын баримтад хамт тоологдсон тухай бүртгэл, Хаан банк ХК-ийн 2014-2023 онд зээл авсан тодорхойлолт, лавлагаа, хүн амын тооллогын баримт зэргийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэгч Д.С.ийг нөхөр Г.Р.тэй 2008 оноос 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б. овогт Д.гийн С. /РД:./, Боржигон овогт Г.Р. /РД:................./ нарыг 2008 оноос 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА