Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/67

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       *******, ******* нарт

                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай  

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Өсвөр насны шүүгдэгч *******,

Түүний хууль ёсны төлөөлөгч С.Тунгалаг

Өсвөр насны шүүгдэгч *******

Түүний хууль ёсны төлөөлөгч Э.Энхсувд

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 03 оны 0 дугаар сарын -ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 03/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 7/03/00/Э/08/03/004 индекстэй хавтас эрүүгийн хэргийг 03 оны 06 дугаар сарын -ний  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ийн Энхтүвшин, Монгол улсын иргэн, 006 оны дугаар сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 6 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, сумын дүгээр ангийн , ам бүл 8, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг, дугаар хэсгийн тоотод оршин суух хаягтай, РД:МО06307, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 3-ны өдөр 03 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийтгүүлсэн.

******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, оны 0 дугаар сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, сумын 0 дугаар ангийн , ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн сумын дүгээр баг, толгой гудамж -3тоотод оршин суух, РД:, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 3-ны өдөр 03 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийтгүүлсэн.

Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь 0 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймаг, сумын дүгээр багт байрлах “******* ” цайны газрын цонхоор нэвтрэн орж, монгол архи /нэрмэл/ 3 литр, Sangria нэртэй дарс 0.7 литр ширхэг, Calvit нэртэй дарс 0,7 литр ширхэг, чанасан өндөг 0 ширхэг, зайдас ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 8.00 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн Энхтүвшин, ******* овогт ******* ******* нарыг “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. дугаар зүйлийн , дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт тус бүр /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн . дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг тэдэнд анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тэдэнд анхааруулж,

Иргэний       хуулийн 47 дугаар зүйлийн 47. дэх хэсэгт зааснаар хохирогчоор тогтоогдсон *******т 8,00 төгрөгийн хохирол учруулснаас өсвөр насны шүүгдэгч нар тус бүр 0,000 төгрөг, нийт 00,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчоос үндэслэлгүйгээр илүү авсан 47,00 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирогч *******оос буцаан гаргуулж,

Өсвөр насны шүүгдэгч нар нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр 03 оны 06 сарын 0-ны өдрийн № дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 03 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийтгүүлсэн, уг тэнсэнгийн хугацаандаа буюу 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл өмнөх шийтгэх тогтоол буюу 0 оны дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн дэх хэсгийн . дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн 03 оны 0 дугаар сарын -ний өдрийн 03/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хуулийн буруу хэрэглэсэн тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хуульд хэдийгээр ялыг нэмж нэгтгэх талаар тусгасан боловч шүүгдэгч нарын гэмтт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж байгаа байдал болон шүүгдэгч нар нь өсвөр насны хүүхэд байх тул хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль болон энэрэгүй ёсны зарчмыг баримтлан зохих дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хүүхдүүд маань хичээлдээ яваад засрал хүмүүжилтэй байгаа гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх эрүүгийн  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  гэсэн үндэслэлээр дээд шатны прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх  хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Тус хэргийн шүүгдэгч *******ийн Энхтүвшин 006 оны дугаар сарын 0-ны өдөр төрсөн 6 настай, ******* овогт *******гийн ******* оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, настай өсвөр насны хүүхдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нар нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны сарын 3-ны өдрийн 0/ЦШТ/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэх  мөн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга  хэмжээ  авагдсан хугацаандаа буюу 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн сүүлчийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдэнд өмнө нь ял шийтгэл оногдуулсан 0 оны дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялын хэмжээг тогтоох байтал Эрүүгийн хуулийн дээрхи зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзнэ.

 Давж заалдах шатны шүүхээс дээрх хууль хэрэглээний алдааг залруулах боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн ., 3.7 дугаар зүйлийн .3-д зааснаар шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох  үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн ., 3.7 дугаар зүйлийн .3, 3. дүгээр зүйлийн , ., дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 0 дугаар сарын -ний өдрийн 03/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

. Өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН