| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0067/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0102 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0102
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Гаалийн ерөнхий газрын илт үндэслэлгүйгээр 15,134,103 төгрөгийн илүү нэхэмжлэх үүсгэж, улмаар уг илт үндэслэлгүй нэхэмжлэхийн дагуу илүү авсан төгрөгийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, уг илт хууль бус актын дагуу илүү авсан 15,134,103 төгрөгийг Г******* ХХК-нд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах гэж заасан. Гаалийн ерөнхий газрын илт үндэслэлгүйгээр 15,134,103 төгрөгийн илүү нэхэмжлэх үүсгэж, улмаар уг илт үндэслэлгүй нэхэмжлэхийн дагуу илүү авсан төгрөгийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, уг илт хууль бус актын дагуу илүү авсан 15,134,103 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх тул татгалзлыг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г******* ХХК-аас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын илт үндэслэлгүйгээр 15,134,103 төгрөгийн илүү нэхэмжлэх үүсгэж, улмаар уг илт үндэслэлгүй нэхэмжлэхийн дагуу илүү авсан төгрөгийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, уг илт хууль бус актын дагуу илүү авсан 15,134,103 төгрөгийг Г******* ХХК-нд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэх шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч Г******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байна.
Түүнчлэн Г******* ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд нэхэмжлэгч Г******* ХХК-г нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Г******* ХХК-аас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын илт үндэслэлгүйгээр 15,134,103 төгрөгийн илүү нэхэмжлэх үүсгэж, улмаар уг илт үндэслэлгүй нэхэмжлэхийн дагуу илүү авсан төгрөгийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, уг илт хууль бус актын дагуу илүү авсан 15,134,103 төгрөгийг Г******* ХХК-нд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ