| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2025/00057/И |
| Дугаар | 307/ШШ2025/00480 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/00480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ы *******(итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* (утас: )-т холбогдох иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч М.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол эмчилгээний зардал 2,247,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 8,573,400 төгрөг, нийт 10,820,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь тухайн зодоон болох эх үүсвэрийг Б.******* эхлүүлсэн тул хохирлын 30 хувийг хариуцах ёстой, үлдэх 70 хувийг зөвшөөрнө, шүдийг бүрэн эмчлүүлж дуусаагүй улмаар сэтгэцэд учирсан хохиролыг эмчилгээ дууссаны дараа нэхэмжлэх боломжтой үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагын үндэслэлийг тодруулж ...2024 оны 05 сарын 08-ны өдөр ******* аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа явж байхад манай сургуулийн 9-р ангийн сурагч , , нар нь дээрэлхэж, улмаар миний биед халдаж зодсоны улмаас миний дээд баруун 11, 12, зүүн 21-р шүдний сулрал, дээд урууланд язарсан шарх гэмтэл үүсгэж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь ******* аймаг дахь бүсийн ******* ******* *******ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ******* аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг ******** аймгийн прокурорын газар хянаад 2024 оны 07 сарын 08-ны өдрийн ******** дугаартай тогтоолоор 14 настай өсвөр насны яллагдагч ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 170,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 367,000 төгрөгийг төлж барагдуулаагүйг тогтоолд дурдаж, мөн насанд хүрээгүй хохирогч Б.*******ын хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсэн. Дээрх прокурорын тогтоол гарснаас хойш Б.******* 2024 оны 09 сарын 10-ны өдөр тус эмнэлэгт 40,000 төгрөгөөр дахин үзүүлж 1,800,000 төгрөгөөр шүдний гажиг засах аппарат суулгуулсан. Эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар 365,000 төгрөг нийт 2,205,000 төгрөгийг эмчилгээний зардалд, хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хохиролд Улсын дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 2 дугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдэх хэмжээгээр буюу 8,573,400 төгрөг нийт 10,778,400 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлийг ... Б.*******ыг гэмтэл аваад эмнэлэгт үзүүлж явахад нь бид тухай бүрд нь эмчилгээний төлбөрийг төлөөд явж байсан. Эмчилгээтэй холбоотой зардлаас 70 хувийг нь төлнө, учир нь Б.******* нь өөрөөсөө дүү хүүхдүүдийг өдөөн хатгаж, зодооныг эхлүүлсэн. Ийм учраас эмчилгээний зардлын 30 хувийг өөрөө хариуцах ёстой. Сэтгэцэд учирсан хохирлыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Шүүхээс дээрх талуудын тайлбар, хэрэгт авагдсан ын шүдний үзлэгийн тэмдэглэл, шүдний гэрэл зурган үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.(хх15-20 дахь тал)
Хэрэгт авагдсан ******* аймгийн прокурорын газрын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, ******* аймаг дахь ******* ******* *******ий *******ийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн ******* дугаартай Шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар насанд хүрээгүй нь хохирогч Б.*******ын нүүр хэсэгт цохиж, эрх чөлөөнд нь халдсан үйлдлийн улмаас дээд баруун 11, 12, зүүн 21-р шүдний сулрал, дээд урууланд язарсан шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шийдвэрлэсэн байх ба прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 5-6 дугаар тал/
нь эрүүгийн хэргийн ******* дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар 2009 оны 11 сарын 17-ны өдөр төрсөн болох нь тогтоогдож байх ба Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна гэж зааснаар хэрэг хариуцах насанд хүрээгүй байх тул мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар түүний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагчийн гэм бурууг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэгэнт тогтоосон, түүний гаргасан үйлдэл гэм хорын хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул эрүүл мэндэд учирсан хохирлыг түүний ээж М.******* хариуцан төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зааснаар эрүүгийн хэргийн дугаартай материалын 028, 029 дугаар талд авагдсан ******* ******* эмнэлэгт эмчилгээ хийлгэсний 300,000 төгрөг, Харзтай шүдний эмнэлэгт төлсөн үзлэгийн үнэ 20,000 төгрөг, 40,000 төгрөг, эмчилгээ, үзлэгийн талаар СД-д бичүүлсний төлбөрт шилжүүлсэн 2000 төгрөг, 3000 төгрөг, нийт 365,000 төгрөг, иргэний хэргийн 21 дүгээр талд авагдсан Б.*******аас Харзтай эмнэлэгт төлсөн 40,000 төгрөг, шүдний аппарат тавиулсан 1,800,000 төгрөг нийт 2,205000 төгрөгийг хариуцагч М.*******ээс гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.
Хариуцагч нь Б.******* зодоон эхлүүлэх эх үүсвэрийг тавьсан тул дээрх эмчилгээний зардлын 30 хувийг хариуцах ёстой, энэ нь эрүүгийн хэргийн материалд авагдсан гэрч , , нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа гэж нотлох баримтаар шинжлэн судлуулсан болно.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан боловч ******* аймгийн прокурорын газрын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 21 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ыг гэм буруутайд тооцсон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасан ба Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл) ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж, Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн эмгэгийг 4-8 хувиар тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл олгохоор тогтоожээ.
д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тул хохирогчид учруулсан хор уршгийг хүснэгтээр тогтоосон нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож хариуцагчийн төлөөлөгч М.*******ээс 660,000 х 5 = 3,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.
Нөхөн төлбөрийг тооцохдоо уг гэмт хэрэг нь насанд хүрээгүй хүмүүсийн хооронд үйлдэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийг гэмтэл учруулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн өдөөн хатгасан байдал нөлөөлсөн байх ба нь гэм буруугаа хүлээж уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээнээс бууруулж тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус зааснаар хариуцагч М.*******ээс 5,505,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 5,273,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 103,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслах Э.Ундрамд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА