| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/00472/И |
| Дугаар | 307/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2025/00384
Зохигчдын эврэлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/00472/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, өөрийн байр, ******* ******* ХК-ийн ******* зээлийн төв (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* ******* сум, ******* баг, ******* ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн (утас:)-д холбогдох
5,829,431.23 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 2024 оны 05 сарын 10-ны өдрийн дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 5,829,431.23 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, У.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,829,431.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид бид дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1. Хариуцагч нь зээлийн төлбөр 5,829,431.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
2. Дээрх төлбөрийг төлөхдөө доорх хугацаанд хэсэгчилэн төлнө.
- 2025 оны 04 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 05 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 06 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 07 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 08 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 09 сарын 23-нд 974,431.23 төгрөгийг тус тус ******* *******ны тоот данс руу нэр, регистрээ бичээд хийж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч У.т холбогдуулан 5,829,431.23 төгрөг гаргуулах хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, доорх байдлаар эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “...******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, У.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,829,431.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид бид дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1. Хариуцагч нь зээлийн төлбөр 5,829,431.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
2. Дээрх төлбөрийг төлөхдөө доорх хугацаанд хэсэгчилэн төлнө.
- 2025 оны 04 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 05 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 06 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 07 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 08 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 09 сарын 23-нд 974,431.23 төгрөгийг тус тус ******* *******ны тоот данс руу нэр, регистрээ бичээд хийж байна” гэжээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
Талуудын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Зохигчид эвлэрч байгаагаа бичгээр илэрхийлж, талууд гарын үсэг зурсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,430 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.аас улсын тэмдэгтийн хураамжид 89,215 төгрөг, төрийн сангийн орлогоос 89,215 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.т холбогдох 5,829,431.23 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, зохигчдын “...******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, У.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,829,431.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид бид дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1. Хариуцагч нь зээлийн төлбөр 5,829,431.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
2. Дээрх төлбөрийг төлөхдөө доорх хугацаанд хэсэгчилэн төлнө.
- 2025 оны 04 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 05 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 06 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 07 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 08 сарын 23-нд 971,000 төгрөг,
- 2025 оны 09 сарын 23-нд 974,431.23 төгрөгийг тус тус ******* *******ны тоот данс руу нэр, регистрээ бичээд хийж байна” гэж тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,430 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.аас улсын тэмдэгтийн хураамжид 89,215 төгрөг, төрийн сангийн орлогоос 89,215 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА