Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/00402

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай  

 

Хэргийн индекс: 135/2025/00040/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* ******* сум, ******* ******* баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух овгийн ын /утас:/-д холбогдох,

28,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Үндсэн зээл 20,000,000 төгрөг, 4 сарын хүү 8,200,000 төгрөг, нийт 28,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...Ч. миний бие нь Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 28,200,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-нд 10,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 27-нд 5,000,000 төгрөгийг, үлдэх 13,200,000 төгрөгийг 2025 оны 09 сарын 15-наас 2025 оны 10 сарын 20-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул энэхүү хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэхээр тохиролцов. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан 28,200,000 хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид нь “...Ч. миний бие нь Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 28,200,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-нд 10,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 27-нд 5,000,000 төгрөгийг, үлдэх 13,200,000 төгрөгийг 2025 оны 09 сарын 15-наас 2025 оны 10 сарын 20-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул энэхүү хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэхээр тохиролцов. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү” гэх эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 298,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн хариуцагч Ч.д холбогдуулан 28,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт, зохигчдын “...Ч. миний бие нь Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 28,200,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 25-нд 10,000,000 төгрөг, 2025 оны 06 сарын 27-нд 5,000,000 төгрөгийг, үлдэх 13,200,000 төгрөгийг 2025 оны 09 сарын 15-наас 2025 оны 10 сарын 20-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул энэхүү хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие хариуцагчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэхээр тохиролцов. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү” гэх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 298,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА