2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02189

 

 

 

 

 

 

 

 

 

 

05 03 18 *******1/ШШ05/018

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* өргөн чөлөө, ******* дугаар байр, ******* давхарт байрлах ************** ******* ******* /Регистрийн дугаар 53*******8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, хотхон, 5 дүгээр байр, тоот хаягт оршин суух овогт ы /Регистрийн дугаар ЦД868/-д холбогдох,

 

Орон сууцанд хийгдсэн засварын зардал 10,8, төгрөг, гэрээнээс учирсан хохирол 45,*******0,000 төгрөг, нийт 55,8, төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хос-Од,

хариуцагч Ч.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

************** ******* ******* болон иргэн Ч. нар дүүрэг, дүгээр хороо, хотхон, дугаар байрны тоот хаягт байршилтай орон сууцыг худалдаж авахаар тохиролцож 018 оны 1 сарын 04-ний өдөр 56 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр худалдан авагч орон сууцны үнийг хугацаанд нь бүрэн төлөх, худалдагч нь орон сууцыг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Ч. гэрээний .-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй буюу орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөлгүй 018 оны 1 сарын 04-ний өдрөөс 04 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл 5 жил 5 сарын хугацаанд амьдарсан. Худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөөр байсан тул гэрээний 3.1.5-т заасны дагуу гэрээний үүргийн зөрчлөө арилгах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаар удаа дараа амаар болон бичгээр сануулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар 04 оны 05 сарын 13-ны өдөр төлбөрөө төлж чадахгүй нь гэрээнээсээ татгалзья, байраа суллалаа гэсний дагуу орон сууцны түлхүүрийг хүлээн авсан. Орон сууцыг хүлээж авах үед том өрөө, гал тогоо, цонхны хэсэг, үүдний хэсэг, 00-н өрөөнүүдэд засвар хийх шаардлагатай болсон байсан ба орон сууцанд хийгдэх засварын ажил болох хана, тааз хусах, замаск татах, таазны эмульс хийх, обой хуулах, наах, паркетан шал шахах, хаалга солих, сантехникийн ажил, ванн солих, суулгах ажил, 00-н өрөөний плита наах ажил, ванны өрлөг, шавардлага хийх, гал тогооны плита солих, наах ажил гэх мэт нийт 10,8, төгрөгийн ажлыг *******-аар ажил гүйцэтгэх гэрээний дагуу ************** ******* ******* өөрийн зардлаар хийж гүйцэтгүүлсэн. Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. дүүрэг, дүгээр хороо, хотхон, дугаар байрны тоот хаягт байршилтай 3. талбайтай орон сууцыг бид 0******* оны 01 сараас эхлэн өөр иргэнд нэг сарын 00,000 төгрөгөөр буюу компанийн дотоод журамд зааснаар тогтоосон үнийн дагуу хөлслүүлэхээр тохиролцсон боловч Ч. худалдаж авна гэсэн учраас бид Ч.той худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. банкнаас зээл хүсэж байсан, энэ зээл нь болоогүй гэх зүйлийг ярьдаг, хариуцагчийн банкнаас зээл авах эсэх нь нэхэмжлэгч талтай хамааралгүй гэж үзэж байна. 018 оны 1 сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрээнээс татгалзсан, хэрэв манайх түрээсэлж байсан бол орлого олох байсан гэж гэрээний үүрэгтэй холбоотой хохирол шаардаж байгаа. Иймд хариуцагч Ч.ос орон сууцанд хийгдсэн засварын зардал 10,8, төгрөг, 0******* оны 01 сарын 01-ний өдрөөс 04 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл 65 сарын хугацаанд орон сууцанд амьдарсан зардлыг орон сууц хөлслөх жишиг үнэ сарын 00,000 төгрөгөөр тооцож гэрээнээс учирсан хохирол 45,*******0,000 төгрөг, нийт 55,8, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ч. миний бие ************** ******* *******-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд дүүргийн дүгээр хороонд баригдаж байсан орон сууцны хотхоны дугаар байрны тоот 3, талбайтай өрөө орон сууцыг захиалж, 018 оны 1 сарын 04-нд гэрээг байгуулсан. Миний бие захиалгаар бариулж буй орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, төлбөрийг төлж барагдуулахаар ************** ******* *******-тай анхнаасаа харилцан тохиролцсон байсны үндсэн дээр гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсан даруй ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлж банкинд хүсэлт гаргасан бөгөөд банкны зүгээс миний хүсэлт, холбогдох бичиг баримтыг судалж үзсэний үндсэн дээр 018 оны 1 сарын 1-ны өдөр 0,000,000 төгрөгийн зээлийн шийдвэр гарсан. Ийнхүү банкны зээл олгох шийдвэрийг ************** ******* *******-д танилцуулахад зээлийн асуудал шийдвэрлэгдсэн байгааг ойлголоо, байрны бичиг баримт удахгүй гарна, байрандаа нүүгээд ороорой гээд түлхүүрийг бидэнд өгч, 0******* оны 01 сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж, бид байрандаа нүүж орсон. Гэвч захиалсан байрны бичиг баримт гарахгүй удсаар байсан тул банкны зээл олгох шийдвэр цуцлагдсан. Энэ байдлыг компани руу ярьж бичиг баримтаа гаргаж өгөөч, зээлдээ хамрагдмаар байна гэж хэлсэн боловч компанийн зүгээс бичиг баримт удахгүй гарна гэж мэдэгддэг байсан. 0******* оны 1 сард ************** ******* *******-ийн зүгээс байрны бичиг баримт он гараад гарна, дахин зээлийн хүсэлтээ өгөөрэй гэж хэлсний дагуу дахин зээлийн материал бүрдүүлж банкинд өгсөн. Миний хүсэлтийн дагуу банкны зээлийн шийдвэр дахин гарсан боловч компанийн зүгээс байрны бичиг баримтыг гаргаж өгөхгүй байсаар банкны 0******* оны 1 сарын 3-ны өдрийн зээлийн шийдвэр 00 оны эхээр дахин цуцлагдсан. Бид 01, 0 онуудад зээлийн асуудлаар банкны эдийн засагчтай уулзахад байрны бичиг баримт нь гарахаар зээлийн хүсэлтээ өгөөрэй гэдэг байсан. Энэ бүхнийг ************** ******* *******-д тайлбарлаж, байрны бичиг баримт асуухаар дараа сард гарна, хавар гарна, зун гарна, сүүлдээ хугацаа тодорхойгүй байна, хүлээж бай, бид залгана гэж хэлдэг байсан. Нөхцөл байдал ийм байхад 04 он гараад орон сууцыг чөлөөлөх шаардлага тавьж, хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж байна гэж мэдэгдэж эхэлсэн. Миний зүгээс компанийн удирдлагад хандан бичиг баримтаа гаргаад өгөөч, бид зээлдээ хамрагдаад гэрээний төлбөрийг төлмөөр байна гэхэд боломжгүй, 100 хувь бэлэн төлөлтөөр өгнө гэж тайлбарлах болсон. Ийнхүү бид тухайн байраа авах боломжгүй болсон бөгөөд хэрэв компани хэлсэн хугацаандаа бичиг баримтыг гаргаж өгсөн бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж үзэж байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч асуудлыг аль болох түргэн шуурхай, харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах үүднээс үүднээс гүйцэтгэгч компанийн холбогдох хүмүүстэй уулзаж, нэхэмжлэлд дурдсан засварын зардал болох 10,000,000 төгрөгийг төлөх, түрээсийн төлбөрт нэхэмжилсэн үнийн дүнгээс 0,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулах талаар санал солилцсон. Харилцан тохиролцсоны дагуу 10 сая төгрөгийг миний бие 04 оны 0 сарын 0-нд төлсөн, 0,000,000 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч үлдэх 5,*******0,000 төгрөгөөс татгалзах асуудлаар шүүхийн албан ёсны шийдвэр гаргуулахыг хүссэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Нэхэмжлэгч нь эхний 1 сая төгрөгийг хоногийн дотор төлөөрэй, төлөхгүй бол гараарай гэж байсан, намайг хөөгөөд гаргахгүй, байлгаад байсныг гайхаж байна. Надтай түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд бичсэн шиг цаасаар болон бичгээр мэдэгдэж байсан зүйл байхгүй, би очиж уулзахад байж байгаарай, удахгүй ордер гарна гэж хэлээд хойшлуулж байсан. Би тэр хугацаанд сэтгэл санаа үнэхээр хямралтай байсан. Тухайн үед 0 сая төгрөгөөр байранд орох байтал боломжоо алдаж, өнөөдөр би хүний хажуу өрөөнд байна. 018 онд миний ипотекийн зээл гарсан байсан, энэ компани намайг хүлээлгээгүй бол би өөр байранд ороод ийм асуудал үүсэхгүй байсан гэж үзэж байна. Гэрээний 3.1.-т 10 хоног хүртэл хожимдуулсан тохиолдолд гэрээнээс татгалзаж, утсаар болон факсаар мэдээлнэ гэж гэрээнд тусгасан байгаа. Надад энэ талаар факс, мэдэгдэл зэрэг зүйл ирж байгаагүй тул ************** ******* ******* энэ үүргээ биелүүлж байгаагүй гэж үзэж байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ************** ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, итгэмжлэл /хх-5/, 018.1.04-ний 56 дугаартай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /хх-6-1/, орон сууцны дотор засал, засварын ажлын материалын тоо хэмжээ /хх-13-14/, 04.0.05-ны өдрийн төлбөрийн даалгавар /хх-*******/, фото зураг /хх-16-3/, ******* ******* *******-ийн 04.1.16-ны өдрийн тодорхойлолт /хх-53/, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-54/, ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн мэдээлэл /хх-55-5/, итгэмжлэл, ************** ******* *******-ийн Орон сууц түрээслэх журам, 04.04.6-ны өдрийн мэдэгдэл,

3.. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, хариу тайлбар /хх-31-3/, 0*******.01.14-ний өдрийн Байр хүлээлцэх акт /хх-33/, ХААН банкны 04.0.0-ний шилжүүлгийн баримт /хх-34/, ************** ******* *******-ийн 00.01.06-ны өдрийн тодорхойлолт /хх-43/, ХААН банкны 04.0.16-ны өдрийн тодорхойлолт /хх-44/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

. Нэхэмжлэгч ************** ******* ******* нь хариуцагч Ч.д холбогдуулан орон сууцанд хийгдсэн засварын зардал 10,8, төгрөг, 0******* оны 01 сарын 01-ний өдрөөс 04 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцанд амьдарсан зардлыг орон сууц хөлслөх жишиг үнэ сарын 00,000 төгрөгөөр тооцож гэрээнээс учирсан хохирол 45,*******0,000 төгрөг, нийт 55,8, төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад орон сууцны засварын зардал 10,8, төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр уг шаардлагад холбогдох хэсгээс татгалзаж, гэрээнээс учирсан хохирол 45,*******0,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь хуульд нийцнэ.

 

3. Хариуцагч нь гэрээний төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон асуудал нь нэхэмжлэгчийн орон сууцны бичиг баримтыг гаргаж өгөөгүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. ************** ******* ******* болон иргэн Ч. нарын хооронд 018 оны 1 сарын 04-ний өдөр 56 дугаартай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, гэрээгээр дүүргийн дүгээр хороо, орон сууцны хотхоны дугаар байрны тоот, 3, талбайтай өрөө орон сууцыг 0,1*******,000 төгрөгөөр санхүүжүүлэн барих, төлбөрийн 1,034,*******0 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш хуанлийн өдөрт багтаан төлөх, үлдэгдэл төлбөр 4,080,*******0 төгрөгийг зээлд хамруулан төлөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээний хугацааг талууд гэрээнд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, гэрээнд заагдсан орон сууцны төлбөрийг захиалагч бүрэн төлж, захиалагчийн нэр дээр орон сууцны гэрчилгээ гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар тодорхойлжээ. /хх-ийн 6-10/

 

5. Зохигчийн хооронд байгуулсан гэрээг Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн байх боловч гэрээний агуулга, тохиролцооноос үзэхэд талуудын хооронд ашиглалтад орсон орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй ба талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй

 

6. Гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч нь ******* ******* ******* байх ба эрхийн улсын бүртгэлийн Ү-03031648 дугаартай, Нийслэлийн дүүргийн дүгээр хороо, хотхон, Ногоон нуур гудамж, дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах, гэрээ байгуулах эрхийг ************** ******* *******-д олгосон нь хэрэгт авагдсан тус компанийн 04 оны 1 сарын 16-ны өдрийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 53/

 

Хэрэгт зохигчийн хооронд гэрээ байгуулах цаг хугацаанд ******* ******* *******-аас ************** ******* *******-д олгосон итгэмжлэл, зөвшөөрөл баримтаар авагдаагүй боловч Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасныг баримтлан хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ******* *******-ийн 04 оны 1 сарын 16-ны өдрийн тодорхойлолт гэх баримтаар 018 оны 1 сарын 04-ний өдөр 56 дугаартай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г тус компанийг төлөөлж ************** ******* ******* гэрээ байгуулсныг хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй ба зохигч энэ асуудлаар маргаагүй.

 

. Хариуцагч Ч. нь 0******* оны 01 сарын 04-ний өдөр орон сууцанд орж, 01 сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэн, орон сууцанд амьдарч байгаад 04 оны 05 сарын 14-ний өдөр орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

8. 018 оны 1 сарын 04-ний өдөр 56 дугаартай гэрээний дагуу захиалагч Ч. нь орон сууцны төлбөрт 0,1*******,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч төлбөрт мөнгө төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь энэ талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ төлбөрийг төлөөгүй шалтгаан нь нэхэмжлэгч худалдсан орон сууцны холбогдох бичиг баримтыг гаргаж өгөлгүй хугацаа алдсанаас банкнаас зээл авч чадаагүй гэж тайлбарласан.

 

. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ХААН банкны 04 оны 0 сарын 16-ны өдрийн *******3/40 дугаартай тодорхойлолтод Ч. нь дүүргийн дүгээр хороо, хотхоны орон сууцны дугаар байрны тоот 3. талбайтай өрөө орон сууцыг ************** ******* *******-аас худалдан авахаар орон сууц худалдан авах зориулалттай 0,100,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж, банкнаас 018 оны 1 сарын 1-ны өдөр, мөн 0******* оны 1 сарын 3-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэрээр зээл олгохыг зөвшөөрсөн шийдвэр гарч байсан талаар дурджээ. /хх-ийн 44/

 

10. ************** ******* *******-аас орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 00 оны 0 сард гаргаж өгөхөөр тодорхойлолт гаргаж байсан үйл баримт тогтоогдож байх боловч зохигчийн хооронд 018 оны 1 сарын 04-ний өдөр байгуулсан гэрээнд орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж дуустал орон сууцны өмчлөгч нь ************** ******* ******* байх, төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц захиалагчийн эзэмшилд бүрэн шилжих талаар харилцан тохиролцсон байх ба гэрээгээр орон сууцны төлбөрийг төлөх асуудалд гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч нь ямар нэгэн үүргийг хүлээгээгүй байна. /хх-ийн 6-10/

 

. Хариуцагч Ч. нь гэрээний гүйцэтгэгч тал болох ************** ******* *******-ийн орон сууцны бичиг баримтыг гаргаж өгөхгүй байсан үйлдлээс шалтгаалж банкнаас зээл авах эрхээ алдсан гэж үзсэн тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй ба тэрээр энэ эрхээ хэрэгжүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба тэрээр гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч. гэрээгээр тохирсон төлбөл зохих төлбөрийг төлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, улмаар орон сууцыг буцаан авч, гэрээнээс учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 5 дугаар зүйлийн 5.-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар захиалагч болох хариуцагч Ч. нь орон сууцыг 0,1*******,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийн 1,034,*******0 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш хуанлийн өдөрт багтаан төлөх, үлдэгдэл төлбөр 4,080,*******0 төгрөгийг зээлд хамруулан төлөх үүргийг хүлээсэн боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу орон сууцны төлбөрт ямар ч мөнгө төлөөгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагчийн үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах саналыг гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 05 дугаар зүйлийн 05.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт хүлээлгэн өгсөн орон сууцыг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

13. Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба мөн хуулийн дугаар зүйлийн .3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг буцаан шилжүүлэн авахад засвар хийх шаардлагатай болсон үндэслэлээр орон сууцанд хийгдсэн засварын зардал 10,8, төгрөг, мөн олох байсан орлого буюу орон сууцыг эзэмшиж ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 45,*******0,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

13.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 04 оны 0 сарын 0-ний өдөр хариуцагч нь 10,8, төгрөгийг засварын төлбөр - гэсэн гүйлгээний утгатай нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байх ба уг мөнгөн шилжүүлгийн талаар нэхэмжлэгч маргаагүй. /хх-ийн 34/

 

Хариуцагч нь орон сууцыг буцаан хүлээж авахдаа акт үйлдээгүй, орон сууцны засварын зардалд 10 сая төгрөгийн зардал гарсан нь тодорхой бус үндэслэлгүй байна гэх тайлбарыг гаргаж маргасан боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн орон сууцны засал, засварын ажлын тоо хэмжээ, төлбөрийн тооцооллыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй, өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 38 дугаар зүйлийн 38.1, 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

13.. Нэхэмжлэгч нь 0******* оны 01 сарын 01-ний өдрөөс 04 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууцанд амьдарсан зардлыг орон сууц хөлслөх жишиг үнэ сарын 00,000 төгрөгөөр тооцож гэрээнээс учирсан хохирол 45,*******0,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Зохигчийн хооронд байгуулсан 018 оны 1 сарын 04-ний өдөр 56 дугаартай гэрээнд төлбөрийг төлөлгүй орон сууцыг эзэмшиж ашигласантай холбоотой зохицуулалт, хариуцлагын талаар харилцан тохиролцсон заалт байхгүй боловч хариуцагч Ч. нь худалдан авахаар тохиролцсон орон сууцны төлбөрийг төлөөгүй тул бусдын өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүйгээр ашиглах эрхгүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцыг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг тус компанийн үйл ажиллагаанд мөрдөж буй Орон сууц түрээслэх журамд заасныг үндэслэн 1 сарын түрээсийн төлбөрийг 00,000 төгрөгөөр тооцон шаардсан ба хариуцагч нь худалдан авахаар тохирсон орон сууцыг 0******* оны 01 сарын 04-ний өдрөөс 04 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл 5 жил 5 сарын хугацаанд эзэмшиж ашигласан үйл баримт тогтоогдож байх тул орон сууцыг эзэмшиж ашигласны төлбөрт сарын 00,000 төгрөгийг 65 сарын хугацаагаар тооцож төлбөрт 45,*******0,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

14. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Ч.ос 018 оны 1 сарын 04-ний өдөр 56 дугаартай Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-ний зүйл болох дүүргийн дүгээр хороо, орон сууцны хотхоны дугаар байрны тоот, 3, талбайтай өрөө орон сууцыг 0******* оны 01 сарын 04-ний өдрөөс 04 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл 65 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт нийт 45,*******0,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ******* *******-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 385,4******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******..1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 05 дугаар зүйлийн 05.1, дугаар зүйлийн .3-т заасныг баримтлан хариуцагч Ч.-с дүүргийн дүгээр хороо, орон сууцны хотхоны дугаар байрны тоот, 3, талбайтай өрөө орон сууцыг 65 сарын хугацаанд эзэмшиж ашигласны төлбөрт нийт 45,*******0,000 /дөчин таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ******* *******-д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.-с улсын тэмдэгтийн хураамжид 385,4******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** ******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10..-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР