Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч У.Снарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 1709022450404 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 09-нд Төв аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-3, эх, ах нарын хамт, Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн нарангийн 7-177 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Хайрхан Боржигон овогт Удаанжаргалын Сармандах /регистрийн дугаар РД:НЬ99040908/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Яллагдагч У.Снь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөвсгөл" зочид буудалд хохирогч М.Насанбатын “Самсунг галакси эс-7 эджи” загварын гар утсыг нь "нэгжгүй болчихлоо утсаараа нэг яриулчих" гэж хэлэн хуурч залилан авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Снь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөвсгөл" зочид буудалд хохирогч М.Насанбатын “Самсунг галакси эс-7 эджи” загварын гар утсыг нь "нэгжгүй болчихлоо утсаараа нэг яриулчих" гэж хэлэн хуурч залилан авч бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч У.Сармандахад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч У.Снь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөвсгөл" зочид буудалд хохирогч М.Насанбатын Самсунг галакси эс-7 эджи загварын гар утсыг нь "нэгжгүй болчихлоо утсаараа нэг яриулчих" гэж хэлэн хуурч залилан авч бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Насанбатын “…Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуурай дүү Дашпүрэвээр дамжуулж танилцсан С гэдэг эмэгтэйтэй тэр өдрөө миний байрлаж байсан Хөвсгөл зочид буудалд уулзаж 00 цагийн үед манай буудлын өрөөнд орж надтай уулзаж 3-4 минут сууж байтал Сармандах надад хандаж "би нэгжгүй болчихлоо утсаар чинь нэг ярьчих уу" гэж хэлээд миний Самсунг галакси эс-7 эджи маркийн гар утсыг аваад гадуур хувцсаа өрөөнд үлдээгээд тэр чигтээ гараад алга болчихсон …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

            шүүгдэгч У.С ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг өдөр миний танил Янжинлхам гээд нэг мессэж зар тавьсан байсан. Уг зарын утга нь “санхүүгийн туслалцаа авна буюу S avna” гэсэн зар тавьсан байсан. Зар дээр Янжинлхам өөрийнхөө 88779182 гэсэн дугаараа тавьсан ба бид 2-г хамт байж байхад одоо энэ утсаа алдсан ах залгасан.Тэгээд залгаад Янжинлхам үнэ хөлсөө ярьж тохироод бид 2 Сүхбаатарын талбайн хажууд байрлах “Хөвсгөл” нэртэй зочид буудлын гадна очсон. Янжинлхам намайг уг буудалд оруулж өгчхөөд яваад өгсөн. Тэгээд би уг буудалд ороод дээшээ уг утсаа алдсан залуугийн өрөөнд нь орсон юм. Тэгээд ороход тэр залуу “50,000 төгрөгт хонох уу” гэж хэлэхээр нь би “үгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд надад бэлгэвч байхгүй байсан ба би гарч бэлгэвч авахдаа тэр ахаас гар утсыг нь “утсаараа нэг яриулаач” гэж гуйж аваад коридорт гараад, тэндээсээ буцаж оролгүй, шууд л тэр чигтээ гараад явчихсан. Би тэгээд тэндээсээ гараад уг гар утсыг Монтел дээр аваачиж зарсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу залилах гэмт хэргийн үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч У.Снь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч У.Снь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч У.Сармандахад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч У.Сд 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Снь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч У.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.Снь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Снь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.У.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР