| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2023/0663/З |
| Дугаар | 128/ШШ2025/0097 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0097
2025 01 28 128/ШШ2025/0097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******инг” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. //
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л
Гуравдагч этгээд: “*******” ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г
Маргааны төрөл: Газрын маргаан
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов. Иргэдийн төлөөлөгч Ц.д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаад оролцоогүй болохыг тэмдэглэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******инг” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах” гэжээ.
Нэхэмжлэлийн үндэслэлдээ:
1.2.“Нэхэмжлэгчээс тус нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан. Гэвч тус шүүхийн 2023 оны 07 сарын 27-ны өдрийн 128/ШЗ2023/6052 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс дээрх захирамжид дурдсан асуудлыг дараах байдлаар тодруулж байна: Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрыг эзэмшиж ирсэн.
1.3.Дээрх газар эзэмших эрх нь нийт 15 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд манай компанийн зүгээс 2022 оны 04 сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусмагц Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хээр газ “...Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...” гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаж байсан боловч Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийн хугацааг сунгах эсхүл татгалзсан шийдвэрийг гаргахгүй байсан. Бид газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах талаар Газрын тухай хуульд заасны дагуу зохих хүсэлтийг гаргаж байх үедээ Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дугаар захирамжаар манай эзэмших эрх бүхий газрын хэмжээг манай компанид мэдэгдэлгүйгээр 9837 мкв, 5 мкв хэмжээгээр тус бүр хувааж, нийт 1226 мкв хэмжээгээр багасгасан байсныг олж мэдсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор манай компанийн зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: “... Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай" захирамжийн “*******инг” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж...", 2 дахь заалтаар: "... шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргаас шинээр акт гаргаагүй бол Нийслэлийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр ... захирамжийн "*******инг" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг тогтоосугай..." гэж тус тус шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр шүүхийн эцсийн шийдвэр болсон.
1.4.Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шинээр акт гаргаагүй тул 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжийн манай компанид холбогдох хэсэг шүүхийн шийдвэрт заасны дагуу хүчингүй болсон байх тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн манай компанид холбогдох хэсэг хүчинтэй хэвээр үлдсэн.
1.5.Дээрх шүүхийн шийдвэрт заагдсаны дагуу захирамж хэвээр үлдсэн тул газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2023 оны 03 сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 сарын 31-ний өдөр дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн бөгөөд дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргад хуульд заасан хугацаанд гомдол, хүсэлтээ гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг өгсөн. Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хугацааг сунгах буюу нэгэнт хүчин төгөлдөр хэвээр үлдсэн захирамжид заагдсан газар эзэмших эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, газрыг зориулалтын дагуу ашиглах, газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, өөрийн үйл ажиллагааг явуулах холбогдох тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг нөхцөл боломжийг шууд хязгаарласан нөхцөл байдалд хүргэж байгаа юм.
1.6.Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” гэж заасан бөгөөд хариуцагч нь тус шүүхийн шийдвэрт заасан хугацаанд тухайн асуудлаар шинээр акт гаргаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн манай компанид холбогдох хэсэг хэвээр үлдэж байгаа учир газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзаж буй нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгч “*******инг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай Нэхэмжлэлийн үндэслэл: Манай “*******инг” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрыг хууль ёсоор өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашигласаар ирсэн.
2.2.Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2024 оны 01 сарын 16-ны өдөр ******* дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамж гаргасан байх ба энэ нь үндэслэлгүй хууль бус захирамж байгаа болно. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан холбогдох хууль зүйн зохицуулалт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар шийдвэр /цаашид "Шүүхийн шийдвэр" гэх/ нь тухайн актыг гаргах эрх зүйн үндэслэл болохгүй юм. Шүүхийн шийдвэрийн тухайд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дугаар захирамжаар дээр дурдсан эзэмших эрх бүхий газрын хэмжээг манай компанид мэдэгдэлгүйгээр 9,837 мкв, 2,205 мкв хэмжээгээр тус бүр хувааж, нийт 1,226 мкв хэмжээгээр багасгасан. Бидний зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дээрх маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “.. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “*******инг” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж...", 2 дахь хэсэгт “...шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргаас шинээр акт гаргаагүй бол Нийслэлийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр ... захирамжийн “*******инг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болохыг тогтоосугай...” гэж тус тус заасан. Тийнхүү шүүхийн шийдвэрт заасан хугацаанд хариуцагч шинээр акт гаргаагүй тул 2019 оны 08 сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжийн манай компанид холбогдох хэсэг шүүхийн шийдвэрт заасны дагуу хүчингүй болж, өмнөх буюу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжийн манай компанид холбогдох хэсэг хүчинтэй хэвээр үлдсэн.
2.3.Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2023 оны 02 дугаар сард нэгэнт хүчингүй болсон захирамжийг маргаан бүхий захиргааны актаар нэг жилийн дараа буюу 2024 оны 01 сард дахин хүчингүй болгож буй үндэслэлгүй юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон гэх үндэслэлийн тухайд Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон газар эзэмших эрх дуусгавар болно" гэж заасныг баримталсан. Гэвч дээр дурдсанчлан шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон зүйл огт байхгүй. Учир нь манай компанийн хувьд газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байх үед буюу 2019 онд газрын дугаар авч гэрчилгээг шинэчлэх хүсэлт гаргахад манай компанийн эзэмшиж байсан газрыг хууль зөрчин хуваасан бөгөөд үүний улмаас шүүхэд анх нэхэмжлэл гаргаж уг маргаан 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор уг маргаан дуусгавар болсны дараа хариуцагчид хандах манай компанийн газар эзэмших газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргахад үндэслэлгүйгээр татгалзсан тул шүүхэд “*******инг” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13,268 мкв хэмжээ бүхий талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0009 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж, одоо уг хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа.
2.4.Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгасан шийдвэр гарсныг мэдсээр байж хариуцагчаас газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан нь огтоос эрх зүйн үндэслэлгүй юм. Энэхүү хууль бус захирамжийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, газрыг зориулалтын дагуу ашиглах, газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, өөрийн үйл ажиллагааг явуулах холбогдох тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг нөхцөл боломжийг шууд хязгаарлаж, улмаар “*******инг" ХХК нь санхүү, эдийн засгийн хувьд ноцтой доголдолд хүрэх, улмаар ажилчдын цалин хөлсөө хүртэл олгох боломжгүйд хүрэх бодит эрсдэл үүсээд байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.Нэхэмжлэгч “*******инг” ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “*******инг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Энэхүү захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай магадлалд "... Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаар албан бичиг нь нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргасантай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар холбогдох захиргааны байгууллагад гаргасан хүсэлтэд өгсөн хариу эсхүл хариуцагч байгууллагаас гаргасан хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон эсэхийг тодруулах нь зүйтэй байсан...” гэж дүгнэсэн. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана." гэж хуульчилснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа" сунгах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргад хадгалагддаг. Иймдээ ч нэхэмжлэгч “*******инг” ХХК-иас удаа дараа хариуцагч Нийслэлийн Засаг даргад хандаж байсан.
3.1.Тодруулбал, 2023 оны 03 сарын 14-ний өдрийн дугаартай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасаныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 сарын 31-ний өдөр дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлаар хариу өгөх бүрэн эрхгүй тул дахин Нийслэлийн Засаг даргад хандаж “Газар зохион байгуулалтын албаны хариуг хүчингүй болгож, маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж өгөх” тухай гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн.Иймд нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай албан бичиг нь “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах акт” гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр гэж үзэж байгаа болно.
3.2.Нэхэмжлэгч тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай албан бичиг /шийдвэр/ нь хууль бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгасан акт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******инг” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжаар нийт 13200 орчим метр квадрат талбай бүхий газрыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Зориулалтын дагуу ашиглаж байх үед 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжаар тухайн 13200 метр квадрат газрыг хоёр хуваасан захирамж гарсан. Мөн метр квадратыг нь багасгасан. Тус газар дээгүүр дайрч өнгөрч байгаа “*******” компанийн төмөр замын доорх газруудыг нэгэнт төмөр зам нь үл хөдлөх хөрөнгө учраас тухайн дагалдах газруудыг нь өгөх ёстой юм байна гэж тухайн захирамжийг гаргасан. Тус захирамжтай холбоотойгоор манай компанийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гараад хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрт тухайн маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захиргааны актыг шинэ акт гарах хүртэлх хугацаагаар 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлээд, түдгэлзүүлсэн хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд тухайн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжийг *******инг ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болгохоор заасан. Шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс ямар нэгэн байдлаар шинэ акт гаргаагүй. Тиймээс ямар эрх зүйн үр дагавар үүссэн бэ гэж нэхэмжлэгч компанийн зүгээс үзсэн бэ гэвэл 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай акт хүчинтэй байгаа юм байна. Тиймээс 15 жилийн хугацаатайгаар эзэмших, ашиглах хугацаа нь дууссан учраас сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа хуульд заасан журмын дагуу сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг анх гаргасан. Өмгөөлөгчийн тайлбарт дурдсанчлан Газар зохион байгуулалтын албанаас хандаад хамгийн сүүлд 6 дугаар сард Нийслэлийн Засаг даргаас сунгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Үүнийг Газрын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл байна гэж үзэж байгаа юм. Дараагийн 2024 оны 1 дүгээр сард гарсан актын тухайд дээрх 2023 оны 6 дугаар сард гарсан акттай холбоотой асуудлаар давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэж байх явцад Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын шүүхийн шийдвэрийг бариад нэгэнт хүчин төгөлдөр болчихсон шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болчихсон захиргааны актыг бид нар шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гээд дахиад хүчингүй болгочихсон. Газрыг нь цуцалчихсан ийм үйл баримт байгаа. Эрх зүйн үндэслэлийг нь дэлгэрүүлэн манай өмгөөлөгч танилцуулна.” гэжээ.
4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн зүгээс газрыг анх 2003 оноос эзэмшсэн. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсвэл цуцлахтай холбоотой ямар нэгэн эрх зүйн зөрчил гаргаагүй. Ийм байдалтайгаар газрын хугацаа дуусаагүй ажиллаж байсан. Олгогдсон хугацаа дуусаагүй буюу 2019 онд газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг шинэчлэх буюу цаасан гэрчилгээнүүдийг хурааж аваад цахимжуулах ажил улс даяар өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилье гэдэг буюу хугацаатай дуусаагүй байсан учраас газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилье гэдэг асуудлыг тавиад Нийслэлийн газрын албан дээр очиход Нийслэлийн газрын албанаас “*******” компанид манай газрыг хувааж олгох байсан учраас та бүхэн энэ захирамжийг хүлээн зөвшөөрвөл үүнийг баталгаажуулаад газрын кадастрт оруулаад нэгдсэн бүртгэлд оруулаад өгье гээд газар хуваасан захирамжтай танилцуулсан. Ийм маргаан өрнөөд явдаг. Одоо нэхэмжлэгчийн газрыг 2 хуваасантай холбоотой маргаан өрнөж байх хугацаанд 15 жилийн хугацаатай газар эзэмших хугацаа нь шүүх дээр холбоотой болсон. Яагаад гэвэл хүчин төгөлдөр байж. Шүүхээс шийдвэр гарахдаа 2019 онд хуваасан захирамж чинь үндэслэлгүй дахин түдгэлзүүлэх хэмжээтэй акт байна. Тийм учраас та нар үүнийг дахиад шийд гэсэн юм. Шийдээд акт гаргахгүй учраас нэгэнт шийдээгүй. Газар эзэмших эрхийн хугацаа дуусах болчихсон. Хугацаа дуусах нь бид нарын буруутай үйл ажиллагаа биш буюу Төрийн захиргааны байгууллага Засаг даргын буруутай үйл ажиллагаатай холбоотой учраас бид нар анх олгосон газраа авъя гэдэг хүсэлтээ гаргасан бөгөөд газар эзэмших эрхийн хугацааг сунгахтай холбоотой ямар нэгэн зөрчил, сунгахгүй байхаас татгалзах тийм хууль зүйн үндэслэлгүй байдлаар хүсэлтээ өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс эхний ээлжид хариу өгөхдөө тус газрын “*******” компанид олгосон захирамжийг хүчингүй болгочихсон учраас одоо хариу нь “*******” компанид олгосон газар эзэмшихийг бид нар хүчингүй болгосон учраас танай хүсэлтийг шийдэх боломжгүй байна гэсэн буюу нөгөө маргааны үйл баримт шүүхийн шийдвэрийн дагуу хийх үйл баримттай огт хамааралгүй хариу өгдөг. Татгалзсан хариунд “*******” ХХК-д олгосон газрыг бид нар дуусгавар болгочихсон учраас танайхыг шийдэх боломжгүй байна. Мөн танай хугацаа дуусчихсан байна гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэр гараад давж заалдах шатанд явж байхад танай шүүхийн шийдвэрийг өгье. Өмнөх 2019 оны шүүхийн шийдвэрийг биелүүлж байна. Танай газар эзэмших эрхийн хугацааг дуусгачихлаа гэдэг хариултыг Нийслэлийн Засаг даргаас өгдөг. Бид нар үүнийг ойлгоход хэцүү хариу өгчихсөн. “*******” компанитай холбоотой асуудлаа “*******” компанитай хийгээд “*******” ХХК-д газар олгохдоо асуудалтай болгоод байна та нар хэмжээгээ хийлгээд дахиад олго гэж байгаа бол тэр үүргээ гүйцэтгээд хууль зөрчөөгүй газар эзэмших эрхийг хөндөхгүй байх ёстой. Одоо түүнд газар биш үйл ажиллагаа явуулж байсан үл хөдлөхийн гэрчилгээтэй хашаатай ямар нэгэн зүйлгүй байхад өөрсдөө ийм асуудал гаргаж, танай газар эзэмшихийн хугацаа дуусах болчихсон гэдэг асуудлыг тавьж байгаа. Давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалын хувьд түрүүчийн таны тодорхойлсон Нийслэлийн Засаг даргын хариу нь үүнтэй холбоотой баримтаа ав гэдэг асуудал байгаа. “*******” компанид олгосон Улсын дээд шүүхийн шийдвэр нь ямар асуудал байгаа юм үүнийг шийдье гэдэг асуудлыг хэлж байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд нэгдүгээрт 2019 онд бид нар хүсэлтээ өгөөд хууль зүйн дагуу сунгах ёстой байсан үйлдлээ одоо хүртэл сунгахгүй хариуцагчийн буруутай үйл ажиллагаа явагдаж байна. Хоёрдугаарт “*******” компанид зурвас газрыг олгох шийдвэр байхгүй. Бүхэлд нь олгох эрх зүйн боломжтой гэж харж байгаа. “*******” компанийн төмөр зам гэдэг нь үл хөдлөх хөрөнгө гээд шүүхийн шийдвэрээр тогтоогдчихлоо. Гэхдээ бусдын газар дээр үл хөдлөх хөрөнгө байж болох эрх зүйн зохицуулалт Иргэний хууль дээр байгаа. Нэхэмжлэгчийн газар дээр “*******” компанийн үл хөдлөх хөрөнгө байж болно. Үл хөдлөхөө дагаад газар эзэмших эрх явахгүй. Харин газар эзэмших эрхээ дагаад үл хөдлөх хөрөнгө явдаг. Улсын бүртгэлийн 2 шатны шүүхээр шийдвэрлэх гэдэг асуудалд “*******” компани тухайн хөрөнгийг хувьчилж авсан гэдэг асуудал ярьдаг. Өмч хувьчлахтай холбоотой буюу 1993 онд өмч хувьчлалын асуудал явагдаад 13 толгой төмөр замыг хувьчилж авсан учраас үүнд байгаа хөрөнгө нь манайх гэдэг асуудал явагдсан. Тухайн газар дээр “*******” компанид газар олгосон анхны эрх зүйн захирамжууд байхгүй. “*******инг” компани дээр байсан газар дээр “*******” компанийн үл хөдлөх байлаа гэхэд “*******” компани, “*******инг” компани Иргэний хуулийн зохицуулалтаар сервитут, узуфрут гэх мэт бусдын газрыг ашиглах эрх зүйн зохицуулалтын хүрээндээ талууд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тиймээс үл хөдлөх нь “*******” компанид оччихвол дагаад заавал газрыг нь олгохын тулд 2019 оноос хойш “*******инг” гэдэг компанийн газрыг хуваагаад тэгээд хуваасан захирамж нь хүчингүй болонгуут сунгах гэдэг асуудлыг татгалзаж шийдвэрлээд 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд “*******инг” гэдэг компани шүүх дээр тасралтгүй нэхэмжлэл гаргаж байна. Үүнээс үзэхэд Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Нийслэлийн Засаг дарга “*******” компани дээр хасаж байгаа бол бодит хасалтаа хийгээд ийм учраас хаслаа гэдгээ зөв хийгээд нэхэмжлэгчид танилцуулаад зөвшөөрөл хүсэх асуудлаар үүнийг шийднэ. Эсвэл “*******” компанид олгосон үл хөдлөхийн дагуу *******инг компани дээрээ олгоод, “*******” компани, *******инг компани хоёр энэ асуудлаа иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулах гэдэг шийдвэрийг гаргах гэдэг зохицуулалт нь байна. Миний ойлгож байгаагаар “*******” компанид газар олгохын тулд *******инг компанийн газрыг хуваасан үйлдлээ Нийслэлийн Засаг дарга засаагүй учраас “*******” компанид газар олгох эрх зүйн хүсэл сонирхол эрмэлзэл байхгүй байна. Тиймээс 2003 онд анхны захирамжаар олгосон газрын талбайг сунгахаас татгалзсан үндэслэл байхгүй. Бид газрын албанд хүсэлтийг өгөхөд үндэслэлгүйгээр татгалзаад байгаа. Та нар газрын хууль тогтоомжоо зөрчсөн гэх мэт ямар ч үйл баримт байхгүйгээр иргэдийн захирамжтай холбоотой татгалзсан шийдвэр байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Хоёр дахь газрын эрх чинь дуусгавар болчихсон байна. Тиймээс газрын эрхийг дуусгавар болголоо гээд байгаа юм. Дуусгавар болгох нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш, Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа юм. Хугацаа дуусчихсан шүүх дээр байхдаа хүчин төгөлдөр бус захирамж гаргачхаад түүнийг дуусгачихсан сунгах гэхэд хугацаа чинь дуусчихсан гэдэг хариу өгч байгаа нь эрх зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “*******инг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
“Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар 4200 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны газрын талбай хэмжээ өөрчлөх тухай 128 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 178019/0031 нэгж талбарын дугаар бүхий 13268 мкв газрыг үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.
Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 30-ний А дүгээр захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан "Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Э” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2024 оны ******* дугаар захирамж нь нэхэмжлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газраас тодорхой хэсгийг хасаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж тус шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасны дагуу... шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулийн холбогдох заалт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн 2024 оны ******* дугаар захирамжийг гаргаж, нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газраас тодорхой хэсгийг хасаж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид ашигтай нөхцөл байдал бий болсон. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2024 оны ******* дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн ямар үндэслэл бий болсныг дурдаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан аль үндэслэлээр хүчингүй болгох нөхцөл бүрдсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан ямар шийдвэрийг шүүхээс гаргуулахаа тодорхой тусгаагүй байна гэж үзлээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариу тайлбараа дэмжиж байгаа. Анх нэхэмжлэгч компанид Нийслэлийн Засаг даргын 2004 оны А/159 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх үйлчилгээний зориулалтаар 4200 метр квадрат газрыг олгож байсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2007 оны А/128 дугаар захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж 13268 метр квадратыг 15 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 2 хувааж шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн иргэний шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тогтоолоор “*******инг” ХХК-ийн эзэмшил газарт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “*******” ХХК-ийг тогтоосон. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн журмаар “*******” ХХК-ийг тус маргаан бүхий газар дээрх төмөр замтай хэсгийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон байгаа учраас газар эзэмших эрхийн гэрчилгээнээс 1226 метр квадрат талбайг хасаж захирамжийг гаргасан байдаг. Үүнийг эс зөвшөөрч *******инг компанийн зүгээс 2020 онд шүүхэд хандсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр захирамжаар захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргыг шинэ акт гаргах хүртэлх 4 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үүний дараа тус шүүхийн шийдвэрийг үндэслээд Нийслэлийн Засаг даргын зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* захирамжийг гаргасан. Тус ******* дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрийг үндэслээд нэхэмжлэгч компанийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч компанийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах талаар хүсэлтийг өгдөг. Үүнд талбайн хэмжээг сунгуулах хүсэлтийг 2007 онд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт өөрчлөх тухай 128 дугаар захирамжид заагдсан 13268 метр квадрат талбайгаар газраа авах, газрын хугацаа сунгуулъя гэдэг байдлаар хандаж байсан. Үүнийг Нийслэлийн Газар зохион байгуулалт, Нийслэлийн Засаг даргын зүгээс тухайн хугацаа сунгуулах хүсэлтэд боломжгүй гэдэг хариуг өгч байсан. Яагаад боломжгүй гэдэг нь “*******” компанийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр шүүхээр тогтоогдсон байгаа учраас нийт талбайгаар боломжгүй гэдэг байдлаар хариуг өгч шийдсэн нь ямар нэгэн байдлаар захиргааны байгууллага шийдвэр гаргахаас татгалзсан эс үйлдэхүй гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
5.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын 2024 оны ******* дугаар захирамжтай холбоотой тайлбартаа: “******* дугаар захирамжийн үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамжийг нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газар эзэмших эрхийн талбай сунгахгүй гэх Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хариу өгсөн албан бичиг дээр маргаж байна гэж хариуцагч нар ойлгож байна. Яагаад Нийслэлээс талбайн хэмжээг хугацаа сунахгүй байгаа вэ? гэвэл 2017 онд “*******” компанийг газрын төмөр замтай хэсгийг нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон. Газар эзэмших эрхийн хугацаа нэгэнт дуусгавар болсон байсан. Тухайн хүсэлтээ хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч компани гаргаж өгөөгүй учраас 2 дахь заалтаараа газар эзэмших эрхийг дуусгавар болгож мэдээллийн санд бүртгэлд оруулах ажлыг газрын албанд даалгаж шийдвэрлэсэн.” гэв.
6.Гуравдагч этгээд “*******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******инг” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба “*******” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулсан тул хариу тайлбар гаргаж байна.
6.1.Гуравдагч этгээд “*******” ХХК нь “*******инг” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “*******” ХХК нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын гаргасан “Гурван нуур" улсын үйлдвэрийн газрын Байшин үйлдвэрлэх комбин гаргасан “Гурван нуур” худалдаагаар 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан ба уг авсан хөрөнгөнд 12 салаа төмөр зам, депогийн хамт авсан байдаг. Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолуудаар 12 салаа төмөр зам, 12 салаа төмөр замд олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-6029538 тоот бүртгэлийн гэрчилгээгээр “*******” ХХК-ийн өмч болохыг эцэслэн тогтоосон. Эдгээр баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. “*******” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа буюу “*******” ХХК-ийн 8-12-р салаа төмөр замууд нь “*******инг” ХХК-ийн маргаан бүхий эзэмшил газар дээгүүр дайран өнгөрдөг. “*******инг” ХХК нь өөрийн эзэмшлийн 13268 м.кв хэмжээ бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А дүгээр захирамжаар хуваасан нь буруу гэж маргасан байдаг. “*******инг” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2019 оны А дугаартай захирамжийг 2019 оны дугаартай албан бичгээр хүргүүлэн, Нийслэлийн газрын албаны явуулсан бичгийн бүртгэлд тэмдэглэсэн баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Мөн “*******инг” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/208 дугаартай албан бичгээрээ “үйл ажиллагаагаа өөрчилж байгаа тул төмөр замыг бидний газар дээрээс чөлөөлж өгөх, агуулга бүхий” хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжийн “*******инг” ХХК-д холбогдох хэсгийг 4 сарын хугацаанд түдгэлзүүлсэн ба 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дугаартай захирамжийг гаргасан байдаг. “*******инг” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 23/44 дугаартай нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр болохыг даалгуулах нэхэмжлэл гаргасан байна.
6.2.Өмнө нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр “*******инг” ХХК-ийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр “*******инг” ХХК-д хандан: “Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор “*******инг” ХХК-ийн эзэмшил газарт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “*******” ХХК-ийг тогтоосон, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар, барилгажилтын мэргэжлийн хурлын зөвлөлийн дүгнэлтээр “*******инг” ХХК-ийн эзэмшлийн газраас үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж байгаа 1226 м.кв, газрыг хасаж шийдвэрлэх тухай дүгнэлт гарсаныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжаар “*******инг” ХХК-ийн газраас 1226 м.кв талбайтай газрыг хасаж шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, “*******” ХХК-ийн эзэмшиж байсан төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар олгосон 22790 м.кв талбайтай газрыг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *******5 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна” гэсэн хариу өгсөн байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжаар нийт 13268-9837-5=1226 м.кв талбайтай газрыг хассаныг дурьдсан байна.
Харин Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн *******5 дугаар захирамж нь энэ маргаанд огт хамааралгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгосон байдаг ба андууран буруу тайлбар өгсөн байна.
6.3.Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу газар эзэмших эрхийн хэмжээг өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандан: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дүгээр шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” захирамжийн “*******инг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох захирамжийн төслийг бэлтгэн хавсралтаар хүргүүлж байна” гэсэн нотлох баримт хэрэгт авагдсан байна. /ХХ-190 хуудас/
6.4.Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга М.*******ын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02-06/5542 дугаартай албан бичгээр “*******инг” ХХК-д хандан: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дугаартай захирамжаар 1226 м.кв талбай хасагдаж 9837 м.кв болон 5 м.кв талбай бүхий 2 нэгж талбар болгон үйлчилгээний зориулалттай, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилсөн байна гэсэн агуулга бүхий албан бичиг нотлох баримтаар хэрэгт авагдсан байна. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай /2019.08.30-ны өдрийн А дугаартай “*******инг” ХХК-д холбогдох хэсгийг/ "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар “*******инг” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан байна. Үүний дагуу “*******инг” ХХК нь шүүхэд гомдол гарган Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12/ШШ2024/0009 дугаартай шийдвэрээр "*******инг" ХХК-ийн газрын хэмжээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дугаартай шийдвэрт заасны дагуу тогтоож, газар эзэмших эрхийг сунгахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24/МА2024/218 дугаартай магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
6.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2024/5074 дугаартай захирамжаар 2 хэргийг нэгтгэсэн байна. Гуравдагч этгээд “*******” ХХК нь Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолуудаар 12 салаа төмөр зам, 12 салаа төмөр замд олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-6029538 тоот бүртгэлийн гэрчилгээгээр "*******” ХХК-ийн өмч болохыг эцэслэн тогтоосон. Мөн энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д тусгайлан зааж өгсөн байдаг. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан. “*******инг” ХХК-ийн эзэмшдэг байсан дээрхи газар дээгүүр “*******” ХХК- ийн өмчлөлийн маргаангүй 8-12 дугаар салаа төмөр замууд дайран өнгөрдөг ба Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “Төмөр замын зурвас газар гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагаа явуулах, тээврийн ауюулгүй үйл ажиллагаа явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах газрыг" гэж тодорхойлсон байдаг.
6.6.Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т "Түр зуурийн хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна" гэж заасан байдаг. Мөн “*******” ХХК нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төмөр замын тээврийг аюулгүй явуулах үүднээс хүсэлт гарган Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/1138 дугаартай захирамжаар хуулийн дагуу төмөр замын хамгаалалтын зурвас газрын гэрчилгээг гаргуулсан ба энэ захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны А дугаартай захирамж гарсан байдаг.
6.7.“*******” ХХК-ийн өмчлөлийн 8-12 дугаар салаа төмөр замууд нь “*******инг” ХХК-ийин газрын зарим хэсэг дээгүүр дайран өнгөрдөг ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжаар олгосон 13268 м.кв талбайтай газрыг бүхлээр нь “*******инг” ХХК-д олгох ямарч эрх зүйн боломжгүй юм.
6.8.Учир нь “*******инг” ХХК-ийн газар дээгүүр дайран өнгөрдөг “*******” ХХК-ийн өмчлөлийн төмөр замууд нь Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолуудаар өмчлөлийн хувьд маргаангүйг эцэслэн шийдвэрлэсэн ба /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй/ тусгай зориулалтын төмөр замууд бөгөөд Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу 8-12 дугаар салаа төмөр замууд дээрээ төмөр замын хамгаалалтын зурвас газрын гэрчилгээг хуулийн дагуу авсан юм. Энэ нь “*******” ХХК-ийн эрх ашгийг огт хөндөөгүй, “*******” ХХК нь өөрийн өмчлөлийн төмөр замаа хуулийн дагуу баталгаажуулж буй үйлдэл юм. Нийслэлийн засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамж нь хуульд нийцсэн байх тул гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн тайлбарыг бүрэн дэмжиж байна.
6.9. Тухайлбал: 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан Газар зохион байгуулалт, мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэсэн.
6.10.Гэтэл “*******инг” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэлтрүүлсэн байна гэж "*******” ХХК-ийн зүгээс үзэж байна. Иймд хүчин төгөлдөр Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоол, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 27 дугаар зүйл, иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцэхгүй байх тул “*******инг” ХХК- ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******инг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт “*******” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа. Гуравдагч этгээдийг зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тухайн үеийн Гурван нуур компанийн хөрөнгийг 570 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан авсан. Дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгө нь 12 салаа төмөр зам, депотойгоо хамт ирсэн байдаг. Үүний талаар Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тогтоол гарсан. Мөн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолуудаар 12 салаа төмөр зам нь “*******” компанийн өмч, үл хөдлөх хөрөнгө нь мөн гэж шийдсэн. А.Мөнх-Өлзий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч зөвшөөрсөн. Эдгээр баримтуудаас харахад “*******” компанийн өмчлөлд байгаа 8-12 салаа төмөр замууд нь нэхэмжлэгч компанийн маргаан бүхий газар дээгүүр дайран өнгөрдөг. 12 салаа төмөр замын нэг хэсэг нь, 8 дугаар зам нь нэхэмжлэгч компанийн урдуур явдаг. Манай замыг нэхэмжлэгч түрээсийн гэрээгээ ашиглаж байгаа. 9,10 дугаар зам нь нэхэмжлэгчийн цаад талын баруун талаар нь дайрч өнгөрч байгаа. Тиймээс Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11-д “төмөр замын зурвас газар гэж төмөр замын шугамын дагуу технологийн онцлог үйл ажиллагаа явуулах тээврийн аюулгүй үйл ажиллагаа явуулах тээврийн аюулгүй байдлыг хангах газар” гэж тодорхойлсон байдаг. Үүний дагуу бид Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргаж иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасны дагуу “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай газрын салшгүй эрсдэлтэй бэхлэгдсэн барилга байгууламж болон бусад үндсэн үнэт зүйл нь газрын үндсэн бүрдэг хэсэг болно” гэж заасан байдаг учраас бид үүнд зурвас газрын гэрчилгээг авсан. Гэтэл нэхэмжлэгч компани маргасан. А.Мөнх-Өлзий шүүгчээс тухайн газрыг зохих журмынх нь дагуу газрын санд нь оруул гэсэн. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бид оруулсан гэдэг. Гуравдагч этгээдийн төмөр замыг Нийслэлийн иргэний хэргийн болон захиргааны хэргийн дээд шүүхийн шүүхээр эцэслэн шийдчихсэн байгаа учраас энэ газрыг ямар нэгэн байдлаар шийдэх боломжгүй гэж үзсэн. Мөн Н.Д******* шүүгчээс “*******” компанийн маргаангүй өмчлөлийн хөрөнгө байгаа учраас гээд хэргийг нь буцаасан байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримт нь дутуу байна гэж буцаасан. Харин нэхэмжлэгч компани 4 сарын хугацаанд өөрсдийнх нь баримтыг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын ******* дагуу танайх баримтаа бүрдүүлж өгөөгүй. Хугацаа нь дуусчихсан байна гэсэн үндэслэл хэрэгсэхгүй болсон байна. Ийм учраас Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоол, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11, 27 дугаар зүйл, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Тус шүүхэд анх нэхэмжлэгч “*******инг” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай “Хариу хүргүүлэх тухай” буюу манай компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлохдоо “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай албан бичиг /шийдвэр/ нь хууль бус байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 сарын 02-ны өдрийн 128 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжийн дагуу манай компанид олгогдсон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13268 мкв хэмжээ бүхий талбайтай газрын газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгасан акт гаргахыг хариуцагчид даалгах” гэжээ.
1.2.Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2024/5074 дугаартай захирамжаар уг хэргийг дээрх 2023 онд үүссэн захиргааны хэрэгтэй нэгтгэж хэрэг маргааныг шийдвэрлэлээ.
2.Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, оролцоогүй бөгөөд хэрэгт авагдсан шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд иргэдийн төлөөлөгч Ц. нь шүүгчийн туслахад гадуур ажилтай явж байгаа учраас шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох боломжгүй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогчдоос ирцтэй холбоотой буюу иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэхтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хэргийн оролцогчид ирцтэй холбоотой санал, хүсэлт байхгүй иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
3.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 128 дугаар захирамжаар “*******инг” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13,268 м.кв хэмжээ бүхий талбайтай газар эзэмшүүлжээ.
4.1.Улмаар “*******инг” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаар захирамжийг үндэслэн, нэгж талбарын 8019/0031 дугаар бүхий 13268 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0065556 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
5.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамж Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу ... “*******инг” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа 13268 м.кв газрын талбайн хэмжээг өөрчлөн шийдвэрлэсэн байна.
5.1.“*******инг” ХХК-аас газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 2023 оны 03 сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр гаргасан байх бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дугаартай албан бичгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчиж байх тул танай компанийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгч байжээ. /1 дүгээр хавтас 19 дэх тал/
5.2.“*******инг” ХХК-аас асуудлаа шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад гомдол, хүсэлтээ гаргасан тул хариу авъя хэмээн хандсан байх ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” дугаартай албан бичгээр гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн байна. /1 дүгээр хавтас 20 дахь тал/ Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр тул агуулгаар нь дүгнэж, шийдвэрлэж өгнө үү хэмээн шүүх хуралдаанд тайлбарласныг дурдах нь зүйтэй.
6.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “*******инг” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.“Газар эзэмшигч дараахь эрхтэй:” 35.1.5. “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;” 37 дугаар зүйл 37.1. “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:” 37.2. “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна.” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “*******инг” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг даалгаж, мөн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах нь зүйтэй гэж үзэв.
6.2.Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамжийн “*******инг” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй бол дээрх А дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байх ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
6.3.Хариуцагч захиргааны байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодруулахаар заасан асуудлыг тодруулаагүйгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах эрх хөндөгдөж, зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газрын хэмжээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дүгээр шийдвэрт заасны дагуу тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
7.1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дугаар захирамжийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч “*******инг” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн, энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагч талаас тодруулахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дүгээр шийдвэрийг биелүүлж гаргасан захирамж мөн боловч энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор ******* дугаар захирамжийн 2 дахь заалтаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон гэжээ.
7.1.1.Нэхэмжлэгч компани нь өөрийн эзэмшлийн газрын эрхтэй холбоотой асуудлаар шүүхийн байгууллагад маргаж, эрхээ сэргээн тогтоолгосон байх бөгөөд энэ хугацаанд газраа хуульд заасан журмын дагуу бодитоор ашиглаж, эзэмшиж чадаагүй нөхцөл байдал байсаар байтал ийнхүү газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалсан мэтээр цаашлаад ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулахаар хандаагүй юм шиг шууд ийнхүү шийдвэрлэсэн нь буруу, тодруулбал актын зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан эрх зүйн зөрчилтэй болгожээ. Иймд маргааны бүхий ******* дугаар захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
7.2.Харин ******* дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заажээ.
7.3.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ******* дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” захирамжийн “*******инг” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай”, 3 дахь заалтаар “Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А дүгээр захирамжийн хавсралтын “16”, “17” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.” гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0694 дүгээр шийдвэрээр түдгэлзүүлж, улмаар шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол хүчингүй болгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан шинжтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанид эерэг үр дагавар бүхий зохицуулалтууд байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Иймд нэхэмжлэгч “*******инг” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “*******инг” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг даалгаж, мөн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт болон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******инг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “*******инг” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг даалгаж, мөн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ