| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00188/И |
| Дугаар | 311/ШШ2025/00162 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 311/ШШ2025/00162
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......... байршилтай, .........г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, Улиастай, ..............оршин суух хаягтай ...... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,412,690.48 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
... 2023 оны 02 дугаар сарын 05-нд Зээлдэгч Д..... нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗХ-БЗГ/2022-49320 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,657,300 Гурван сая зургаан зуун тавин долоон мянга гурван зуун/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.79 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Д.М...... нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 741 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зорчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Д.М....... нь байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 4,412,690.48 /Дөрвөн сая дөрвөн зуун арван хоёр мянга зургаан зуун ерэн төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нь хэрэглээний лизингээс цахилгаан бараа болох хөлдөөгч, зурагт, гар утас, индукцэн пилетик авсан нь үнэн болно. Үүнийгээ нэхэмжлэлийн дагуу болох нийт 4,412,690 төгрөгийг 7 сараас өмнө дуусгавар болгохыг баталж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........г ХХК нь хариуцагч Д.М........ холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,412,690.48 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч .......... ХХК-ийн нэхэмжилсэн 4,412,690.48 төгрөгийг хариуцагч Д.******* нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ээний лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,554 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М....... 42,777 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 42,777 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 85,554 төгрөгийг нэхэмжлэгч .......ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.М..... холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,412,690.48 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Д.М....... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ээний лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,554 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М........ 42,777 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 42,777 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 85,554 төгрөгийг нэхэмжлэгч ......... ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ