| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/03797/И |
| Дугаар | 191/ШШ2025/02358 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02358
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 1/ШШ2025/02358 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: *********************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт ******* *******/РД: 531*******/,
Хариуцагч: тоотод оршин суух, овогт /РД: /,
Хариуцагч: тоотод лах, ХХК/РД: /-д тус тус холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: тоот хаягт оршин суух, овогт /РД: /,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: хаягт лах, /РД: /,
Орон сууцны төлбөрт шилжүүлсэн 22,000,000/хорин хоёр сая/ төгрөг б гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн д 8,000,000/нэг зуун арван найман сая/ төгрөг, нийт 140,000,000/нэг зуун дөчин сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******гийн орон сууц эзэмших ламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, О.******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Ч., хариуцагч Ч.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., түүний өмгөөлөгч Э., гуравдагч этгээд Г.гийн өмгөөлөгч Ц., гуравдагч этгээд -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Ж., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нарын эзгүйд хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл б нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар эцсийн байдлаар анхан шатны шүүх хуралдааны өмнө тодруулж өгч байсан ба тус тодруулсан шаардлагад дурьдсан хууль зүйн ундэслэл хэвээр байгаа болно. Тодруулбал, 2005 онд Ч.*******, Ч. нартай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 өрөө орон сууцыг тухайн үеийн зах ханшаар нь буюу 22 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж, 2005 оноос андаа орж амьдран, тухайн ны ашиглалтын зардлуудыг зохих есоор төлөн бүтэн 14 жил буюу 2*******9 он хүртэл тасралтгүй амьдарсан.
2005 онд тухайн ыг барьж ашиглалтад оруулсан ХХК-ийн удирдлагууд, ажилтнууд бүгд тоот орон сууцанд амьдарч байгааг мэдэж, худалдаж авсныг зөвшөөрч байсан төдийгүй тухайн орон сууц нь анх орох үед улсын бүртгэлийн гэрчилгээ нийтээрээ гараагүй, 2*******9 оноос тухайн орон сууцны гэрчилгээ гарч эхлэсэн байдаг. Энэ хугацаанд ХХК б Ч.*******, Ч. нар нь О.******* нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч тухайн орон сууцны өмчлөгч, хууль ёсоор амьдрах эрхтэйг нотлосон Батламжийг хүртэл гаргаж өгч байсан.
Иймээс эдгээр үндэслэлүүдээр талуудын хооронд ИХ 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан харин худалдагч талаас гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ ноцтой зөрчиж үл хөдлөх хөрөнгийн үнийг төлүүлүүлсэн атлаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах үедээ нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг бүхий орон сууцыг өөр гуравдагч этгээдэд худалдан борлуулж ашиг олсон байх төдийгүй, тухайн орон сууц нь одоогийн байдлаар гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэгдсэн цаашлаад ны барьцаанд тавигдаж, шүүхийн шийдвэрийн дагуу хураагдах нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэгчийн зүгээс ИХ 243.1, 261.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үндсэн төлбөр б гэрээний үүргээ зөрчигдсөнтэй холбоотой нэхэмжлэгч 3 өрөө орон сууц буюу гэрээ байгуулах үед 22 000 000 төгрөг, өнөөгийн зах ханш нь 140 000 000 төгрөгийн дүн бүхий хөрөнгөөрөө хохирсон байгаа билээ.
Дээр дурдсан үндэслэлүүд нь өмнө нэхэмжлэлийн шаардлага тодруулах үед дурьдаж байсан, нэхэмжлэгч талын гол үндэслэлүүд бөгөөд шинэ үндэслэл биш болохыг дурдах нь зүйтэй юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн зах ханшийг шүүгчийн захирамжаар шинжээч томилуулан 140 000 000 төгрөгөөр тогтоосонтой холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн зэргийг үндэслэн шүүхэд хэргийн үйл баримт хууль зүйн үндэслэлийг тодорхой байлгах үүднээс нэхэмжлэгч талын зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодруулж байна.
Нэг. Хариуцагч Ч.*******, Ч., " " ХХК нараас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , // , , тоот хаягт лах, улсын бүртгэлийн дугаартай, 74.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны төлбөрт шилжүүлсэн 22 000 000 төгрөг б гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн д 8 000 000 төгрөг, нийт 140 000 000 төгрөгийг гаргуулах.
Иргэний хуулийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Иргэн О.******* нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээд, 3 өрөө ны зах ханш 22.000.000 төгрөгийг худалдагч нарт бүрэн шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 43.2-т зааснаар бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд хэд хэдэн заалтыг дурддаг. Мөн хуулийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, мөн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. Хэрэгт цугларсан баримтаас харахаар ХХК нь иргэн О.*******ыг тухайн орон сууцны өмчлөгч мөн гэдгийг тодорхойлсон ламжийг хууль ёсны дагуу тамга тэмдгээ алгаажуулаад өгсөн. Түүнчлэн орон сууцны төлбөрийг бүрэн шилжүүлэн авсан учраас Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байгаа. Харин худалдагч тал нь хуулиар хүлээсэн биет байдлын доголдолгүй, эрх зүйн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч О.*******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн байна. Ингээд О.*******ын объект тухайн гэрээний дагуу шилжсэнийг мэдсээр байж Г.д дур мэдэж шилжүүлсэн нь гэрээг зөрчсөн нь тогтоогдож байна. 140.000.000 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 261.1-т Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана. Мөн хуулийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит б олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэгчид учирсан 140.000.000 төгрөгийн бодит хохирлыг төлүүлэх бүрэн үндэслэлтэй. Хэрэв нэхэмжлэгч орон сууцаа захиран зарцуулсан бол 140.000.000 төгрөгийн бодит мөнгийг авах нь харагдаж байгаа. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлж байна. 2*******9 онд орон сууцнаас хөөн гаргасныхаа дараа шууд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгэхээр энэ цаг хугацаанаас өмнө зөрчигдсөн гэж үзээд, гомдлоо гаргаад явж байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. гэв.
Нэхэмжлэгч О.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд О.*******ыг тоот орон сууцны хууль ёсны эзэмшигч мөн гэж ламж нь хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлага дээр маргахгүй байгаа. ХХК нь иргэн О.*******ыг тухайн ны хууль ёсны эзэмшигч мөн гэж тогтоож нотолсон баримт гэж үзэж байна. Хэргийн материалд иргэн н.ийн өгсөн мэдүүлэгт ламж хууль ёсны байна гэдгийг нотолсон. Дараагийн шаардлага нь иргэн О.*******ыг орон сууцын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардах эрхийг хэрэгжүүлээгүй, буруутай болохыг тогтоолгох гэсэн шаардлага гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэргийн материалд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2021 оны дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан тоот авагдсан. Уг албан тоотод маргаан бүхий орон сууцны 2*******8 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.гийн нэр дээр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байгаа. гэв.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбар б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.*******т зарсан гээд байгаа. 2005 оны үйл явдал байгаа. ХХК-н захирлаас 3 өрөө ыг сонирхож байгаа хүн байвал зарчмаар байна гээд хэлж байсан. Би хувийн студио ажиллуулдаг байсан. Би О.*******тай найз, 10 жилийн нэг ангийн сурагчид байгаа. Тэгээд ыг санал болгоод, бичиг баримт нь арай гараагүй удахгүй гарна гэсэн гээд хэлсэн. Тэгээд 22.000.000 төгрөгийг О.*******аас аваад, Ч.*******д өгсөн. Мэдүүлгээр Ч. ямар ч хамааралгүй гэдгээ хэлсэн байдаг. Нэгэнт ийм асуудал үүссэн учраас ны бичиг баримтыг нь хөөцөлдөөд явсан. тэй байгуулсан гэрээг би мэдээгүй, сүүлд олж мэдсэн. 2008 онд ХХК-н н.т хэлээд ламжийг өгөөгүй байна гээд авч өгч байсан. Би мөнгийг нь бэлнээр хүлээн авч, нотариатаар алгаажуулаад хүлээлгэж өгсөн. Сүүлд 22.000.000 төгрөгтэй холбоотойгоор 2*******7 онд ХХК-аас ирээд архивыг чинь шүүнэ гээд, бүх материалыг архивд хүргэж өгсөн учраас жижиг, сажиг зүйл гарч ирээд, рекламыг хадгалаад байх нөхцөл бололцоо байдаггүй. Тэгээд хүн ажил дээр өлсгөлөн зарлана гээд байхаар нь энэ талаар Ч.*******д хэлсэн. Тэр хүмүүст мөнгийг нь өг амар тайван байлгахгүй байна гэж хэлсэн. Ч.******* Чам руу шилжүүлье чи өгчих гэсэн. Ингээд ХХК руу мөнгийг шилжүүлж байсан. гэв.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбар б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сөрөг нэхэмжлэл б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.******* би нэхэмжлэлийн хувийг гардан аваад эс зөвшөөрч, дараахь хариу тайлбарыг өгч байна. Үүнд:
1. Анх 2005 оны 09 сарын 29-ны өдөр " " ХХК б хооронд орон з өрөө сууц бариулах захиалгын 29,8 сая төгрөгний гэрээ байгуулсан боловч " " ХХК-ийн захирал Ж. нь хуулийн байгууллагад саатуулагдсанаас гэрээний хэрэгжилт эргэлзээтэй, тодорхойгүй, болж, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хүлээлттэй болсон.
2. Энэ хугацаанд энэхүү 3 өрөө ыг эзэмшиж, ашиглаж байсан О.*******т ХХК нь ирээдүйд өмчлөгч болгоно гэсэн албан ёсны ламжийг 2008 онд гарган өгсөн ба 2*******6 онд ХХК-ийн захирал Ж. нь ыг улсын комисс хүлээн авахаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөд саадгүй гэсэн тайлбарыг өгч байсан.
3. Ийнхүү 3 өрөө ны асуудал 2*******7 оны 10 сард ХХК-ийн захирал Ж. хүрэлцэн ирснээр дахин яригдсан ба " кредит" ХХК -ийн төлөөлөгч нь Ч.тэй 2*******7 оны 10 сарын -ны өдөр хэлцэл хийн ны төлбөрийн нэг хэсэг болох 22 сая төгрөгийг дундын дансанд түр шуулсны дараа дахин хэлэлцэж мөнгийг Ч.д буцаах, эсхүл ыг өмчлөлд шилжүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон. Иймд Ч. нь О.*******ын 22 сая төгрөгийг ийн дансанд тоотын барьцаа төлбөр хэмээн шилжүүлсэн.
4. Ингээд цааш иргэн О.******* б ХХК-ийн хооронд ны асуудал 2020 оны 10 сарын 29-ны өдөр хүртэл зүй ёсоор шийдвэрлэгдээгүй болохыг 3 жилийн дараа шүүхээс нэхэмжлэл хүлээн авснаар мэдсэн. Иргэн О.******* нь 14 жил эзэмшсэн, бусдад түрээсэлж орлого олж байсан орон сууцаа хууль ёсоор өмчлөх эрхээ хамгаалж, шүүхэд хандаагүйд гайхаж байна.
5. Иргэн Ч. бидний хувьд -тэй байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул тухайн үед Ч.ийн дунд сургуулийн нэг ангийн хүүхэд болох О.*******ыг орон сууцтай болоход нь ХХК-тай холбож, зуучилсан төдий үүрэг гүйцэтгэсэн ба ямар нэгэн ашиг орлого аваагүй болно. Харин орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадах Ж.ыг ирэх хүртэл О.*******ын 22 сая төгрөгийг бусдад алдахгүй байх үүрэгтэй байсан. 6. Нэхэмжлэгч О.******* нь "тухайн үед эрхийн зөрчилтэй орон сууцыг шилжүүлсэн гэж буруутгасан байна. Гэтэл 2005 оны 12 сард О.******* нь орон сууцанд шууд нүүж орохдоо уг ыг ХХК барьсан, Улсын комисс хүлээж аваагүй байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг ХХК гаргаж өгнө, ХХК-ийн захирал Ж. хуулийн байгууллагад саатуулагдсан, ХЗХ ны хохирогчдын асуудал мандсан зэргийг маш сайн мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрсдэл гарвал өөрөө хариуцна гэдгээ маш сайн мэдэж байсан.
Иймд хэрэг маргааныг хянан үзэж, О.*******ын нэхэмжилж буй 22 сая төгрөг ба 87,363,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Ч.******* шүүхэд гагасан сөрөг нэхэмжлэл б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " " ХХК нь зар сурталчилгаа хийлгэж, бартераар орон сууц худалдах гэрээ байгуулсан байдаг.
Энэ гэрээний дагуу зар суртчилгаа явуулах гэхэд ОНРТ-ийн тухай хууль гарснаар хувийн үүдийн захирлууд б сонины редакцуудтай ярьж тохирч реклам зар суртчилгааr явуулснаар " " ХХК ХЗХ маш богино хугацаанд гишүүнтэй болж, барьж байсан орон сууцнуудын урьдчилгаа мөнгө нь мөн 100% төлөгдсөн байдаг.
Ингээд орон сууцыг хүлээн авч О.*******т худалдсан ба " " ХХК орон сууцыг О.*******т худалдсан үйлдлийг алгаажуулан О.*******тай хэлцэл байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан болохыг алгаажуулж орон сууц эзэмших бүрэн эрх олгосон "Батламж" -ийг 2009 онд олгосон байдаг.
Бартераар хийгддэг зар суртчилгаа нь архивлагдаж хадгалагддаггүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүс ч байхгүй болсноор зар суртчилгаа хийсэн баримтууд олдохгүй байдалд орсон нөхцөл байдлыг ашиглаж " " ХХК-аас зар суртчилгаа хийсэн гэх баримт чинь олдохгүй учир оронд нь мөнгө төл гэж шаардсан.
Хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн нотлох баримтгүйгээр дарамтлагчтай шүүхээр заргалдах нь өөрийн нэр төрөө гутаалгахад хүрэх байсан учир орон сууцны төлбөр болох 22 сая төгрөгийг " " ХХК-ийн захирал Ж.ын зааж өгсөн дансанд шилжүүлсэн.
Ингээд орон сууцны төлбөрийн асуудал Иргэний хуулийн 236-р зүйлийн 236.1.2 дахь заалтанд заагдсанаар захиалгын гэрээ дуусгавар болсон.
Гэтэл хүний шунал барагддаггүйн учир ХХК нь гэдэг хүнтэй хуурамч гэрээ байгуулж, уг хуурамч гэрээгээр Улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч О.*******ыг уг наас нүүлгэн гаргасан асуудал болсон байна.
Уг нь гэрээний дагуу Иргэний хуулийн 248-р зүйлд заагдсанаар орон сууцыг хүлээлгэн өгч Батламж" бичиг гардуулсан байх ба гэрээ байгуулснаас хойш 3 жил өнгөрсөн, үл хөдлөх хөрөнгийн маргаан гэвэл 6 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлээ гэхэд 250-р заагдсан давуу эрх эдлэх,...гэх мэт зөндөөн зөрчил байсан байдаг.
Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран реклам явуулсан баримт байхгүй болсон учир ХХК-ийн шаардсан 22.000.000 төгрөгийг нь төлөөд гэрээг бүрмөсөн дуусгавар болгочихоод байхад ХХК нь тай хуурамч гэрээ байгуулан эд хөрөнгө шилжүүлэх эрхгүй байхад О.******* нь шаардах эрхээ хэрэгжүүлэхийн оронд, хууль зөрчин эрхэнд нь халдсан " ХХК-тай эвсэж нэг тал б мөнгө нэхэмжилсэн нь өөрөө хууль бус юм.
Маргаан бүхий нь зураг төсөлгүй, улсын комисс ажиллах боломжгүй, газрын зөвшөөрөлгүй барилга бөгөөд О.******* нь улсын комисс ажиллах боломжгүй анд ямар шугамаар улсын комисс ажилласантай маргах боломжтой байсан, 10 жил эзэмшиж, ашиглаж, худалдан авсан гэх ыг нь д худалдсан үйлдлийг хүчингүй болгуулахаар маргах боломжтой байсан, Орон ыг хууль бусаар чөлөөлсөн асуудлаар маргах боломжтой байсан, Маргаан бүхий анд өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах боломжтой байсан ба үүнийгээ иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрх нээлттэй байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, 22 сая төгрөгөө 5 дахин нугалж хөрөнгөжих гэсэн сэдэлтэй байгаа нь даан ч харамсалтай.
О.******* нь худалдаж аваад 10 жил тасралтгүй амьдарсан, " ХХК-аас төлбөр бүрэн төлөгдсөний нотлогоо болгож олгосон Батламж олгосон, 22.000.000 төгрөгийг " " ХХК хүлээн авсан баримтууд байсаар атал гэм хор, нэхэж буй нь үндэслэлгүй юм.
Иргэний хуульд заагдсанаар эхний байгуулсан гэрээ хүчин төгөлдөр ба энэ гэрээг хэн нэгэн этгээд Иргэний хуулийн 56-р зүйлд заагдсан хүчин төгөлдөр бус байх, 57,58,59,60-р зүйлүүдэд заагдсанаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргаагүй.
Анх байгуулагдсан 2005.09.29-ны өдрийн Орон сууц захиалгын / тоот гэрээг жилийн дараа нотлох баримт байхгүй болсон гэдгээр далимдуулан өөр үүрэг буюу 22 сая төгрөг шаардахад нь уг төлбөрийг нь төлж дуусгаснаар анх байгуулагдсан гэрээ дуусгавар болсонд тооцогдохоор хуульчилжээ.
Нэгэнт анхны гэрээ хүчин төгөлдөр бол худалдан авагч дамжуулж худалдаж, дамжуулан худалдсаныг хүлээн зөвшөөрч, алгаа болгож "Батламж" олгосон нь дамжуулан худалдсан гэрээ хуульд заагдсанаар хүчин төгөлдөр гэрээ юм.
16 жилийн өмнө худалдагдсан эд хөрөнгийн гэж шаардаж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн аль зүйл заалтанд нийцэж байгааг анхаарах шаардлагатай.
Юуны өмнө эхлээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээс эхлэх ба нэхэмжлэлийн шаардлага б иргэнии хэрэг үүсгэсэн захирамж зэргийг үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд эрх нь зөрчигдөх хуурамч гэрээгээр эрх олж авсан нь гуравдагч этгээдээр оролцох ёстой байна.
Өөрөөр хэлбэл Батламж" хүчинтөгөлдөрт тооцогдвол гийн өмчлөх эрх нь хүчинтөгөлдөр бус болох ба мөн О.******* нь шаардах эрхээ хэрэгжүүлбэл мөн гийн эрх хөндөгдөнө.
Овоо босгоогүй бол шаазгай суухгүй.
Батламж хүчинтөгөлдөр байгаа тохиолдолд оо нэхэмжлэх эрх О.*******т байхгүй учир манай шаардлага үндсэн шаардлагад хамааралтай сөрөг шаардлага болно.
Иймд ХХК-аас О.*******т 2009 онд Орон сууц эзэмших бүрэн эрх олгосон Батламж бүхий хэлцэл нь хүчинтөгөлдөр болохыг тогтоож, О.******* нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоож өгнө үү. гэв.
Хариуцагч Ч.*******гийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь Ч., Ч.*******, ХХК, О.******* нарын хооронд хийсэн Худалдах худалдан авах гэрээ б түүнээс татгалзсантай холбоотой төлбөрөө шаардаж байгаа. 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн б ХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний Эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн нөхцөл байдал байна. Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бол бичгээр байгуулагдсан байх ёстой. Харин хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж хуульд заасан байгаа. Анхнаасаа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байсан одоо болохоор гэрээнээс татгалзаж байгаа гэж тайлбарлаж байна. Тухайн орон сууц нь Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Төлбөрийг нь төлөөд, шилжсэн юм байна. Иргэн Ч.*******гаар дамжуулж хийгдсэн гэрээ бол байхгүй байгаа. Учирсан хохирлоо шаардана гэдэг нь миний эд хөрөнгө ийм байх боломжтой гэсэн эрхийн асуудал яригддаггүй. Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох, боломжит хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан нөхцөл байдал нь иргэн Ч., Ч.******* нарыг буруутгах үндэслэл болохгүй. Хэрэгт авагдсан өөр нэг баримт нь ХХК О.*******т орон сууц борлуулснаа хүлээн зөвшөөрч байна. ХХК-ийн холбогдох этгээдүүдээс Ч.*******, Ч. нарт дарамт шахалт үзүүлсний улмаас төлбөрийг ХХК-д шилжүүлсэн. Энэ нөхцөл байдал нь ХХК-аас тухайн ыг борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа нь харагдаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас Ч.*******, Ч.д холбогдох хэсэг үндэслэлгүй байна. гэв.
Хариуцагч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1.Нэхэмжлэгч нь ХХК-иас иргэн О.******* нь Баянзүрх ны нутаг дэвсгэрт орших нийт 74.5 м.кв талбай бүхий тоот орон сууцны бүрэн эрх эзэмшигч мөн болохыг тодорхойлсон Батламжийг хууль ёсны бус болох тал дээр маргаагүй бөгөөд харинч хариуцагч " ХХК нь иргэн О.*******ыг маргаан бүхий орон сууцанд ямар нэгэн төлбөрийн өргүй, бүрэн эрхт эзэмшигч, ирээдүйд хууль ёсны өмлөгч болохыг тухайн Батламжаар тодорхойлсон төдийгүй хожим гэрчийн мэдүүлэг өгсөн тухайн ны оршин суугч С. нь энэхүү үйл баримтыг нотолсон байдаг.
2. Харин иргэн О.******* нь уг орон сууцны хууль ёсны өмлөгчөөр тогтоолгох тухай шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндэслэлгүй юм.
Учир нь хэргийн материалд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан тоотод маргаан бүхий орон сууц нь 2*******8 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.гийн нэр дээр анх бүртгэгдэж, улмаар 2*******9 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөшжлийн ны Барьцааны гэрээгээр барьцаалагдсан бөгөөд Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1*******/ΓΧ2020/00773 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдсэн байгааг тодорхойлсон байна.
" ХХК-ны барьсан , , ны тоот орон сууцыг тус компани 2005 онд одоогийн В-д рекламын бартераар худалдсан боловч худалдан авагч тал үүргээ биелүүлээгүй учраас худалдагч тал гэрээнээс татгалзан орон сууцаа өөрийн өмчлөл, эзэмшилд бүрэн авсан. Харин худалдан авагч талын удирдлагууд болох *******, нар хуйвалдан тухайн орон сууцыг байгууллагынхаа өмнөөс хуваираа захиран зарцуулж иргэн *******т худалдсан байдаг.
Тус компаны захирал Ж. миний бие 2006 онд ХЗХ-ны хэрэгт холбогдон улмаар 10 жилийн чанга дэглэмтэй хорих ял шийтгүүлээд 2*******5 онд суллагдан гарч ирхэд дээрхи үйлдлийн улмаас тус компани хохирч үлдсэн байна. ******* нартай би биечлэн уулзахад *******аас 22.000.000 төгрөг авсан. Мөнгийг буцааж ыг чинь авч өгөх гэтэл тэрээр зөвшөөрөхгүй байна. Үүнийг чи түүнд өгөөд орон сууцаа ав гэснийг би зөвшөөрч тэд 22.000.000 төгрөгийг манайх руу өгсөн. Би *******т хандан ийм асуудалд боллоо. Мөнгө чинь надад байна. Би аа чи мөнгөө авцгаая гэхэд шүүх цагдаагаар явна гээд мөнгийг аваагүй. Ингээд манайх хэзээ шүүх цагдаа асуудлыг шийдэхийг хүлээгээд байж байгаа быөгөөд энэ зуур иргэний хуулиар хамгаалагдсан хууль ёсны өмчлөх эрхээ эдэлж орон сууцны өмчлөл, эзэмшлээ эзэмдэн авсан. *******тай манайх ямар нэгэн харилцаанд ороогүй. Мөнгө аваагүй, гэрээ хийгээгүй учраас манайх түүний өмнө ямар нэгэн төлөх үүрэг хүлээх боломжгүй. Бид аа 22.000.000 сая төгрөгөөр ч зараагүй, зарахгүй. Манайх өөрөө хохирогч. Энэ шүүх эцсийн шийдвэр гаргасаны дараа , *******а нараас бид орон сууцаа 15 жил ашиглуулсан нэхэмжилж шүүх нэхэмжлэлийг хангаагүй нөхцөлд өмнө нь ******* руу өгөөрэй гэж манайх руу шилжүүлсэн 22.000.000 төгрөгийг д буцаан шилжүүлэх болно. Манайх энэ хэргийн хариуцагч биш юм. Иймд манайхыг хариуцагчаар татсан шийдвэрээ цуцалж өгнө үү? гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн овогтой миний бие БЗД , // тоот 74,5 м.кв орон сууцыг 2*******8 оны 12-р сарын 21-ний өдөр " ХХК-иас хууль ёсны дагуу худалдаж авсан ба бидний хооронд ямар нэгэн төлбөрийн маргаан байхгүй болно. Тухайн үед уг орон сууцыг 2*******9 оны 0 сарын 15-нд суллаж өгөх үүргийг " ХХК хүлээсэн ба 2*******9 оны 05-р сарын 15-нд уг орон сууцыг надад суллаж өгсөн болно. Анх орон сууц худалдаж авах үед тухайн сууцанд түрээсээр хүмүүс амьдарч байсан ба тэд О.******* гэх хүнтэй тохиролцож хөлсөлж сууж байгаа нэгэнт та худалдаж авсан юм бол аа суллаж өгөхөд татгалзах зүйлгүй гээд суллаж өгч байсан. Байр суллах талаар ямар нэгэн маргаан гараагүй болно. Дараа нь ******* гэдэг хүн гэнэт гарч ирээд энэ миний би худалдаж авч байсан чамд давхар зарсан байна гэх үндэслэлээр БЗД Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч ******* нь худалдаж авсан гэдгээ нотлож чадаагүй, уг анд өөрөө амьдардаггүй жил бусдад түрээслүүлж мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан нь тогтоогдож тухайн хэрэг нь хэрэгсэхгүй болж хаагдаж байсан. *******ын өмгөөлөгч гэх эмэгтэй хэзээ хойно над руу утасдаж орон сууцны дотор зургийг өгч туслаач, таны эрх ашгийг хөндөхгүй, *******ыг хуурч мэхэлж бусдын эзэмшлийн орон сууцыг эзнийг нь эзгүй үед дур мэдэн дамжуулж зарсан хүмүүстэй заргалдах гэсэн юм гэхээр нь дотор зургийг өгч тусалж байсан.
Миний бие тоот дугаар бүхий 74,5 м2 орон сууцыг хууль, журмын дагуу " ХХК-иас худалдаж авсан шударга эзэмшигч билээ. Миний бие уг аа бусдад хувь лизингээр борлуулж ны зээлээ төлж байгаа болно. Иргэн ******* нь бусдын эзэмшлийн уг орон сууцыг эзэн Ж. нь хорих ангид ял эдэлж эзгүй байх хооронд сарын 800.000 / Найман зуун мянга /-н төгрөгөөр 10 жил орчим тогтмол түрээслүүлж асар их ашиг олдог байсан юм билээ. Бусадтай хийсэн мөнгө төгрөгийн маргаандаа шударга эзэмшигч намайг татан оролцуулж байгаад харамсаж байна.
Иргэн овогтой миний бие БЗД, 30-р , , котхон ны тоот, 74,5 м2 орон сууцыг 2*******8 оны 12-р сарын 19-ний өдөр хууль ёсны дагуу удалдаж авсан шударга өмчлөгч билээ. 2*******9 оны 05-р сарын 15-нд уг ыг гэрээний " " ХХК суллаж өгөх үүрэгтэй байсан боловч суллаж өгөөгүй тул бид тухайн анд прээсээр сууж байгаа гэх хүмүүст албан бичиг өгч 1 өдрийн дотор өөрсдөө суллаж авсан билээ. Тухайн үед түрээсээр сууж буй иргэд иргэн О. *******аас түрээсэлж сууж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд О. ******* намайг БЗДЦ 2-р хэлтэст өгч шалгуулсан боловч бүх зүйл хууль ёсны дагуу худалдаж авсан байсан тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Харин эсрэгээрээ иргэн О. *******ыг бичиг баримтгүй орон сууц хууль бусаар эзэмшиж жил бусдад түрээсэлж ашиг олж байгааг тогтоож өгсөн билээ. Тухайн орон сууцыг миний бие инд барьцаанд тавьж 150.000.000 төгрөгийн бизнесийн зээл авч иргэн Ж. , түүний хүү М. нарын // инд лах а,б,в,г тоот 4 айлын пентхауз загварын орон сууцны барилгын ажлыг дуусган өгч, шинээр 8 машины гарааш барьж өгсөн билээ. Гэтэл О.******* гэх хүн гэнэт гарч ирч УБЕГ, Цагдаа, Шүүх, ХХБ гэх мэт бүх шатны байгууллагаар заргалдан бизнесийн нэр төрд халдан бид үл хөдлөхөө эргэлтэнд оруулж чадалгүй байнга энд тэндээс хориг тавигдаж ашиглаж чадахгүй байсаар зээлээ төлж чадалгүй үүхийн 2022 оны 10-р сарын 31-ний өдрийн № 1*******/ШШ2022/04538 тоот тус шүүхийн шүүгч Б. шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрээр НШШГГазарт хураагдаж тэндээ зах үнээс хямд үнээр зарагдаж тухайн бусдын эзэмшилд очсон болно. Иргэн Ж. , О. ******* нарын өмч хөрөнгийн маргаан надад огт хамаагүй атал шударга өмчлөгч намайг шүүхэд удаа дараа дуудан чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Үнэхээр О. ******* уг ыг худалдаж авсан гэдэг нь үнэн юм бол "үл хөдлөхийн гэрчилгээгээ бүхэл бүтэн 13 жилийн дотор хөөцөлдөж, цэгцэлж авахгүй яасан юм... " гэх асуултыг өөрөөс нь асууж тодруулах нь зүйтэй байх. Миний ойлгосноор хууль бусаар жил эзэмшиж бусдад түрээсэлж ашиг олж байсан юм билээ.
Иймд иргэн намайг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь хууль зүйн үндэслэлгүй, бүх шатны шүүх миний өмч гэж тогтоож тэр бүү хэл шүүхийн шийдвэрээр тухайн орон сууц хураагдан зарагдсан болно. Хэрэв миний өмчлөх эрх маргаантай байсан бол намайг шударга өмчлөгч гэж тогтоон ХХБ-ны нэхэмжлэлийг хүлээж авахгүй байсан. гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.гийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.******* нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах б захиалах гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй. Мөн б ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэж, О.*******т шаардах эрх байхгүй. Миний үйлчлүүлэгч Г. нь тоот орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний төлбөрийг нь төлөөд, өмчлөх эрхээ алгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлээд, өмчлөх эрхээ олж авсан байгаа. Тэгээд ны барьцаанд тавиад, зээлээ төлөөгүйтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх газраас ыг хурааж аваад, бусдад худалдсан. Иймээс хууль зөрчсөн, эсвэл шударгаар өмчлөх эрхийг олж аваагүй зүйл байхгүй тул уг хэрэгт хамааралгүй. гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбар б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оноос хойш нь хуулийн дагуу ажилласаар ирсэн. зар сурталчилгааг явуулж байсан гэж хариуцагч талаас хэлж байна. Тухайн үед зар сурталчилгааны гэрээ хийгдээд, үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Тэрнээс хойш 5-6 засаг солигдоод, дарга нь солигдоод өөрчлөгдсөн байгаа. Тухайн үеийн баримтыг гаргаж ирье гэхээр архив хийгддэггүй байсан учраас бүгд устсан байгаа. Гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон байгаа. -ийн захирал байсан Ч.******* нь гэрээ байгуулсан юм байна. Гэхдээ уг гэрээ нь -д хамааралгүй, 2 хүний хооронд хийгдсэн гэрээ байна. Нэхэмжлэгч нь хохирлоо нэхэмжилж байгаа бол ыг булааж авсан этгээд б мөнгөө шилжүүлсэн хүнээсээ шаардах ёстой байх. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Орон сууц захиалгын / тоот гэрээ, 2009 оны Батламж, 2020 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн Ч.ийн өгсөн гэрчийн мэдүүлэг, 2020 оны 5 дугаар сарын -ний өдрийн Ч.*******гийн өгсөн гэрчийн мэдүүлэг, Баянзүрх Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын -ний өдрийн тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2*******7 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2005 оны 12 дугаар сарын *******-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт,
Хариуцагч ХХК-иас нотлох баримтаар гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г. нотлох баримтаар гаргасан 2*******8 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ХХК, ХХК нарын хоорондох ажил гүйцэтгэх гэрээ, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зураг, тоотын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, ХХК, ХК нарын хоорондох 2*******9 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн алгааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2*******9 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, ХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээл төлөх тухай мэдэгдэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тогтоол, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, 2023.09., 2023.10.09-ны өдрүүдийн орлогын ордер, Г.гийн өмчлөлийн ХК-ийн дугаартай дансны 2023.08.*******-2023.09. хүртэлх хуулганы хуулбар, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай мэдэгдэх хуудсын хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1*******/ШШ2022/04538 дугаартай шийдвэрийн хуулбар,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлан, гэрч С.ийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны дүгээр сарын 25-ны өдрийн тоот хариу, түүний хавсралтууд, Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/17 тоот хариу, түүний хавсралтууд, ээс ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тоот хариу, ХХК-ийн 2022 оны дүгээр сарын 15-ны өдрийн 22/38 дугаар албан бичиг, ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03/47/23 дугаар албан бичиг, ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.******* хариуцагч ХХК, хариуцагч Ч., хариуцагч Ч.******* нарт холбогдуулан орон сууцны төлбөрт шилжүүлсэн 22,000,000/хорин хоёр сая/ төгрөг б гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн д 8,000,000/нэг зуун арван найман сая/ төгрөг, нийт 140,000,000/нэг зуун дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Ч.******* нэхэмжлэгч О.*******т холбогдуулан орон сууц эзэмших ламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, О.******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч. нь ХХК-руу мөнгийг шилжүүлж байсан гэж маргасан.
Хариуцагч Ч.******* нь О.*******ыг орон сууцтай болоход нь ХХК-тай холбож, зуучилсан төдий үүрэг гүйцэтгэсэн ба ямар нэгэн ашиг орлого аваагүй гэж маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г. нь иргэн намайг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь хууль зүйн үндэслэлгүй, бүх шатны шүүх миний өмч гэж тогтоож тэр бүү хэл шүүхийн шийдвэрээр тухайн орон сууц хураагдан зарагдсан болно гэх тайлбар гаргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз ыг булааж авсан этгээд б мөнгөө шилжүүлсэн хүнээсээ шаардах ёстой байх гэх тайлбар гаргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч ХХК б Үндэсний Телевиз нар 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр № / Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь тус № /38 Орон сууц захиалгын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх заалтад зааснаар Үндэсний Телевизийн эрх залгамжлагч нь Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз мөн болох талаар зохигчид маргахгүй байх тул Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулав.
Тус № /38 Орон сууц захиалгын гэрээ-ий 2, 3, 4, 5-д зааснаар констракш ХХК нь 74.5 м.кв, 3 өрөө орон сууцыг 2004 оны 7 дугаар сарын *******-ний өдрөөс барьж 2005 оны 6 дугаар сарын *******-ний өдөр Үндэсний Телевизид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь № /38 Орон сууц захиалгын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Үндэсний Телевиз нь хөлс төлөх, ХХК нь орон сууц барих үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ий шинжтэй байна.
Тус Ажил гүйцэтгэх гэрээ-ий 6-д зааснаар орон сууцны төлбөрийг Хамтын ажиллагааны гэрээ-ий дагуу хийхээр тохиролцсон болох нь тус Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Тухайн Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулагдах үед хариуцагч Ч.******* нь Үндэсний Телевизийн захирлаар ажиллаж байсан болох нь хариуцагч нар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид Ч.******* нь Үндэсний Телевизийн захирлаар ажиллаж байсан талаар маргахгүй байна.
Хариуцагч ХХК, Үндэсний нар зар сурталчилгаа явуулах тухай гэрээ байгуулж, тус гэрээний хөлсийг орон сууцаар төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хариуцагч нарын энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.
Үндэсний нь хариуцагч ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх нь тодорхой бус байх ба уг үйл баримт нь баримтаар тогтоогдохгүй байна.
Үндэсний ийн захирлаар ажиллаж байсан Ч.******* нь 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № / Орон сууц захиалгын гэрээ-д заасан 74.5 м.кв, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь 2005 оны 12 дугаар сарын *******-ний өдрийн Мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагч Ч.ийн ... Би О.*******тай найз, 10 жилийн нэг ангийн сурагчид байгаа. Тэгээд ыг санал болгоод Тэгээд 22.000.000 төгрөгийг О.*******аас аваад, Ч.*******д өгсөн гэх тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ч. нь 74.5 м.кв, 3 өрөө орон сууцны үнэ 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг анх Ч.*******д шилжүүлсэн болох нь энэ талаарх зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч. нь нэхэмжлэгч б хариуцагч Ч.******* нар 74.5 м.кв, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахад зуучилсан болох нь 74.5 м.кв, 3 өрөө орон орон сууцны үнэ 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг хариуцагч Ч.*******д шилжүүлсэн б 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг өөрт авч байгаагүй үйлдлээр тогтоогдож байна.
Хариуцагч Ч. тус харилцаанд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлагчийн үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасан.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар Үндэсний нь 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № / Орон сууц захиалгын гэрээ-ий шаардах эрхийг Ч.*******д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх боловч хариуцагч Ч.******* 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № / Орон сууц захиалгын гэрээ-д заасан 74.5 м.кв, 3 өрөө орон сууцны үнэ 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч б хариуцагч Ч.******* нар 2005 оны 12 дугаар сард тоот, 74.5 м.кв, 3 өрөө сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч б хариуцагч Ч.******* нар нь 74.5 м.кв, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээг амаар байгуулсан байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хавсаргана. гэж заасан.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч б хариуцагч Ч.******* нар нь 74.5 м.кв, 3 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулаагүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.******* нь эрхийн зөрчилтэй буюу захиран зарцуулах эрхгүй, өөрийн өмчлөх эрхэд бүртгэлгүй үл хөдлөх эд хөрөнгө буюу 74.5 м.кв, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлжээ.
2*******8 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар маргаан бүхий 74.5 м.кв, 3 өрөө, тоот орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.гийн өмчлөх эрхэд бүртгэлтэй байсан болох нь 2*******8 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.1-т хууль зөрчсөн хэлцэл;, мөн хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл; гэж заасан.
Нэхэмжлэгч хариуцагч Ч.******* нар нь 74.5 м.кв, 3 өрөө, тоот орон сууцыг худалдах, худалдан авах тухай Худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулаагүй байх ба, мөн уг гэрээгээр эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8 дахь заалтад зааснаар тус хэлцэл буюу Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. гэж үзнэ.
Түүнчлэн, нэхэмжлэгч, хариуцагч Ч.******* нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч Ч.******* нарын байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Нэхэмжлэгч нь Үндэсний ийн захирлаар ажиллаж байан Ч.*******д 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг шилжүүлж, тухайн 74.5 м.кв, 3 өрөө, тоот орон сууцыг эзэмшиж байсан байх тул 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн № / Орон сууц захиалгын гэрээ-ий нэг тал болох ХХК нь 2009 онд нэхэмжлэгчид орон сууцыг эзэмшигч тухай Батламж олгожээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд б үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан.
Нэхэмжлэгч б хариуцагч Ч.Кулданда нар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тоот орон сууцны үнэ 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг Ч.******* шилжүүлэн авч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ч.******* нарын гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Ч.*******гаас нийт 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 74.5 м.кв, 3 өрөө, тоот орон сууцны зах ханш гэх 140,000,000/нэг зуун дөчин сая/ төгрөгөөс 8,000,000/нэг зуун арван найман сая/ төгрөгийг учирсан д шаарджээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч б хариуцагч Ч.******* нарын үүрэг хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Ч.*******агаас д 8,000,000/нэг зуун арван найман сая/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч Ч.******* нэхэмжлэгч О.*******т холбогдуулан орон сууц эзэмших ламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, О.******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч.*******гийн итгэмлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвхөн нэхэмжлэгч О.*******т холбогдуулан гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулсан болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч б хариуцагч Ч.******* нарын байгуулсан 74.5 м.кв, 3 өрөө, тоот орон сууцыг худалдах, худалдан авах тухай Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч б хариуцагч Ч.******* нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч б хариуцагч Ч.******* нарын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний шаардах хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх ба ХХК-ийн нэхэмжлэгчид олгосон ламж эрх, үүрэг үүсгэхгүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Ч.*******гийн эзэмших ламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, О.******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.*******гаас нийт 22,000,000/хорин хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгон, үлдсэн 8,000,000/нэг зуун арван найман сая/ төгрөг гаргуулах, хариуцагч Ч., ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.*******гийн орон сууц эзэмших ламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, О.******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.******* шинжээчийн ажлын хөлсөд 750,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,038,505 төгрөгөөс илүү төлсөн 7 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгон, хариуцагч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 338,200 төгрөгөөс илүү төлсөн 197,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч Ч.*******д олгон, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 267,950 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөд 375,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.2, 5.2.3, 6, 8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.*******гаас нийт 22,000,000/хорин хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгон, үлдсэн 8,000,000/нэг зуун арван найман сая/ төгрөг гаргуулах, хариуцагч Ч., ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.*******гийн орон сууц эзэмших ламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, О.******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.******* шинжээчийн ажлын хөлсөд 750,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч О.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,038,505 төгрөгөөс илүү төлсөн 7 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгон, хариуцагч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 338,200 төгрөгөөс илүү төлсөн 197,800 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч Ч.*******д олгон, хариуцагч Ч.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 267,950 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөд 375,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ