| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00159/И |
| Дугаар | 311/ШШ2025/00154 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 311/ШШ2025/00154
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Алдархаан сумын ......... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт оршин суух ............ холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээл 1,854,171 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын ......... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
....... нь 13 дугаар гэрээний дагуу Үхрийн фермерийн үйл ажиллагааны 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Алдархаан сумын сум хөгжүүлэх сангаас 4,000,000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын /гурван жил/ хугацаатайгаар эргэн төлөхөөр зээл авсан. Гэвч Д..... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
...Иймд Д.Б....... 1,854,171 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн ....... тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д........ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Алдархаан сумын ЗДТГ-ын нэхэмжилсэн 1,854,171 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын .......... нь хариуцагч Д.Б....... холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,854,171 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын ........ нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,854,171 төгрөгийг хариуцагч Д.Б..... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын ..... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Д.Б...... 1,854,171,төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 44,617 төгрөгийн 50 хувь болох 22,308 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын ......н нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох, сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 1,854,171 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Б..... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын ......... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Д.Б........ 22,308 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б........ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ