Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2025/00074

 

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2025/00074

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч С.Бг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сүххуягаар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************** аймгийн ******************** сумын **************** багт оршин суух Х овогт С.Бн нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие С.Б нь 1968 онд төрсөн. 1986 онд Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар анги төгссөн. 1987 оноос Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт манаач, бичээчээр, Золбоо компанид бичээчээр 1995 оны 03 дугаар сар хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн үеийн ажилд томилсон тушаал шийдвэр олдохгүй, архиваас асуухад шатсан гэсэн хариу өгсөн. Ийм учраас ажилласан жилээ тогтоолгох боломжгүй болсон. Иймд дээрх Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт манаачаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт бичээчээр 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Золбоо компанид бичээчээр 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт манаачаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт бичээчээр 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Золбоо компанид бичээчээр 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Х овогт С.Б нь 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт манаачаар, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт бичээчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Золбоо компанид бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

-Х овогт С.Бн *************** дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-Завхан аймгийн ТУ газар, боловсон хүчингээс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нээж олгосон 211023 дугаартай: ...1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт манаачаар томилон ажиллуулав,

1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Тээврийн хэсэг нь биеэ дааж ажиллах болсон тул шилжүүлэв,

1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Тээврийн хэсэгт бичээчээр авч ажиллуулав,

1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Аж ахуй нэгжийн хуулийн дагуу Золбоо компанид бичээчээр авч ажиллуулав,

1995 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Золбоо компанид орон тооны цомхотгол хийгдсэн тул бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлөв... гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Татварын албаны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн: ...Завхан аймаг Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж байсан Завхан аймгийн Тээврийг Удирдах газрын харъяа Тосонцэнгэл хотын Авто тээврийн хэсэг шалган бүртгэх товчоо буудал нэртэй байгууллага нь Завхан аймгийн Авто тээврийн 20-р баазын даргын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 121 дүгээр тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс Тосонцэнгэл хотын Авто тээврийн хэсэг болон бие даан ажиллаж байгаад аж ахуйн нэгжийн хуулийн дагуу 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Авто тээврийн Золбоо компани Улсын Үйлдвэрийн Газар болон үйл ажиллагаагаа явуулж байсан нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21/132 дугаартай: ...Тосонцэнгэл сумын Золбоо компани УҮГ нэрээр манай архивд нотлох баримт байхгүй болно... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/460 дугаартай: ...С.Б нь 1991-1992 онд Тосонцэнгэл хотын Тээврийн хэсэгт бичээчээр, 1992-1995 онд Золбоо компанид ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухайгаа тодруулахыг хүссэн боловч: 1991-1992 оны Тосонцэнгэл хотын Тээврийн хэсэг, 1992-1995 оны Золбоо компанийн баримт архивд шилжигдэн ирээгүй байна... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн тээврийг удирдах газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 178 дугаартай: ...БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйл, Тосонцэнгэл хотын тээврийн хэсгийн санал, захиргаа, ҮЭ-ийн Хорооны тэргүүлэгчдийн хурлын протоколыг үндэслэн ажилд томилон ажиллуулах зорилгоор ТУШААХ НЬ: 1. Тосонцэнгэл хотын тээврийн хэсгийн манаачаар С.Бг 10 дугаар сарын 1-нээс ...нарыг тус тус томилон ажиллуулсугай... гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Завхан аймгийн авто тээврийн ХХ баазын даргын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 121 дугаартай: ...Завхан аймгийн А.Х-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар тогтоолыг үндэслэн Тосонцэнгэл хотын авто тээврийн хэсэг нь бие даан ажиллах олсон тул ажилчин албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах зорилгоор ТУШААХ НЬ: 1. Тосонцэнгэлийн авто тээврийн хэсгийн ажилчин албан хаагчдыг хавсралт 1-р 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс шилжүүлэн ажиллуулсугай.

121 дүгээр тушаалын хавсралт. Завхан аймгийн 20 дугаар баазаас Тосонцэнгэлийн тээврийн хэсэгт шилжсэн хүмүүсийн жагсаалт: ...28. С.Б, эрхэлсэн ажил: бичээч... гэсэн ажилчин албан хаагчийг шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

-С Б нь БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага - Тосонцэнгэл тээврийн хэсэг, эрхэлдэг ажил - Бичээч, оршдог сум - Тосонцэнгэл... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-Гэрч Ц.Ун: ...С.Б нь 20 дугаар баазад бичээчээр ажиллаж байсан. Намайг 1987 оны 08 дугаар сард Завхан аймгийн 20 дугаар баазын харьяа Тосонцэнгэл дэх тээврийн хэсэг, шалган бүртгэх товчоо буудалд нягтлангаар ажилд ороход С.Б нь ажиллаж байсан. Бичээчээр ажиллаж байсныг нь санаж байна. 20 дугаар бааз татан буугдах хүртэл С.Б бид 2 хамт ажилласан. Тухайн үеийн хэсгийн даргаар Я ажиллаж байсан. Тээврийг удирдах газрын даргаар Б ажиллаж байсан. С.Б нь Я даргын бичээчээр ажиллаж байсан. 20 дугаар бааз 1990 оны 12 дугаар сараас биеэ дааж тээврийн хэсэг байгуулагдсан. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Золбоо компани гэх нэртэй болсон. Энэ үед С.Б бичээчээр, би нягтлангаар ажиллаж байсан. Манай ажилчдын цалинг аймгаас бодож олгодог байсан. Сүүлд бие дааж ажилласнаас хойш би бодож, дарга баталж, нярав олгодог байсан. Би С.Бн цалинг боддог байсан учраас түүнийг 20 дугаар бааз, Золбоо компанид бичээчээр ажиллаж байсныг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Д.Цы: ...Намайг Б даргатай Завхан аймгийн 20 дугаар бааз буюу тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байхад С.Б нь тээврийн хэсэгт бичээч, манаачаар ажиллаж байсан. Би нэг дор ажиллаж байсан учраас түүнийг манаач, бичээчээр ажиллаж байсныг санаж байна. Он, сарыг нь санахгүй байна. Сүүлд 20 дугаар баазын салбар Тосонцэнгэл суманд Золбоо гэх нэртэй компани болсон. Өөрөөр хэлбэл ажиллаж байсан хэсэгт нэр өг гэсэн учраас Золбоо гэх нэр өгсөн. С.Б нь Золбоо компанид Я даргын нарийн бичгээр ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Х  овогт С.Бг 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт манаачаар, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт бичээчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Золбоо компанид бичээчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Бс ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт С.Бг 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт манаачаар, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын тээврийн хэсэгт бичээчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Золбоо компанид бичээчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН