| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00054/И |
| Дугаар | 141/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 141/ШШ2025/00076
| 2025 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 141/ШШ2025/00076 | Завхан аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ********** аймгийн ************* сумын **************** баг хаягаар оршин суудаг Т овогт Н.Дс ирүүлсэн, *********** аймгийн **************** сумын **************** баг хаягаар оршин суудаг С овогт Т.Нт холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Т.Н нар нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Н овогтой Д миний бие **************аймгийн ******** сумын малчин хүн. Манай бага хүү Д.М хадам аав Б Түдэвтэйн малчин хүн бөгөөд Б манай энд малын ченж байдаг, мал авч байгаа гэсний дагуу манай бага хүү Т.Нтай ярилцаад малаа худалдан борлуулахаар болж Т.Н нь малыг чинь очиж үзэж хараад үнэ хөлсөө тохиролцвол худалдана гээд манай 2022 оны 9 сард Т.Н нь өөрт туслах зорилготой нутгийн залуутай ирж манай хотны бог малуудыг нүдээрээ харж үзэж үнэ тохиролцоод нийт 1053 баг малаа 75,558,000 төгрөгөөр худалдаж, малаа туугаад явсан. Үүнд:
1. Эм хонь 367 ширхэг 78,000 төгрөгөөр бодож 28,626,000 төгрөг,
2. Төлөг 166 ширхэг 85,000 төгрөгөөр бодож 14,110,000 төгрөг,
3. Хурга 229 ширхэг 35,000 төгрөгөөр бодож 11,362,000 төгрөг,
4. Эр хонь 20 ширхэг 170,000 төгрөгөөр бодож 3,400,000 төгрөг,
5. Эр ямаа 100 ширхэг 120,000 төгрөгөөр бодож 12,000,000 төгрөг,
6. Эм ямаа 101 ширхэг 60,000 төгрөгөөр бодож 6,060,000 төгрөг
Малын мөнгөө сүлжээ орохоор 60,000,000 төгрөгийг нь шилжүүлнэ. Үлдсэн 15,580,000 төгрөгийг малаа борлуулаад 1 сарын дотор шилжүүлнэ гээд явсан. Тэгээд хэлсэн ёсоор тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй, цувуулж өгсөөр 2 жил болсон. Одоо үлдэгдэл 9,500,000 төгрөгийн үлдэгдлээ өгөөгүй байна. Өгнө өгнө гэж явсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. 2023 оны зун манай хүүхэд миний өмнөөс үлдэгдэл мөнгөө нэхэж уулзахад манай хүүхдэд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 8 сарын 15-нд өгнө гэж хэлээд өөрийн гараар 15,000,000 төгрөгийг 08 сарын 15-нд бэлэн болгож өгнө гэж бичээд манай хүүхдэд өгсөн байсан. Үүнээс хойш 9,500,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байгаа тул танай шүүхэд тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна ... гэжээ.
Хариуцагч Т.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Н нь Н.Д 9,500,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар: ************** ХХК-д малаа өгөөд үлдэгдэл 176,800,000 төгрөг одоо болтол авч чадаагүй учир миний хүсэлтийг үндэслэн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие хаврын ажил ид өрнөж байгаа учир шүүх хуралд оролцож чадахгүй тул намайг оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Дс хариуцагч Т.Н холбогдуулан Худалдан худалдан авах гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Н нь шүүхэд ирүүлсэн анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж байсан боловч дахин ирүүлсэн тайлбартаа ...Миний бие Т овогтой Н нь Н.Д 9,500,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт ...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж... гаргана гэж хуульчилсан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол хариуцагчид хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Н.Дн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Т.Нс 166,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг шүүгчийн захирамжид дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Т овогт Н.Дн нэхэмжлэлтэй, хариуцагч С овогт Т.Нт холбогдох Худалдан худалдан авах гэрээний үүрэг 9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нс 166,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тэмдэглэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН