Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00706

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00387 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь  Баянгол дүүргийн 8 дугаар хороо,хаягт 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа болно. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.3.26-ны өдрийн 101/ШШ2018/00924 дүгээр шийдвэрээр орон сууцнаас албадан гаргах мэдэгдэл ирүүлсэн. Уг сууцыг анх миний бие гэр бүлийн бусад гишүүдтэйгээ дундаа хамтран өмчилдөг байснаа  С.С итгэмжлэл олгон 2012.10.29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Г.Мт тус 3 өрөө орон сууцыг бэлэглэсэн. Эгч Б.Б-н хүү С.С нь найз Г.М-тай хамтран зээл авч бизнес хийж, ашиг олж, барьцаанаас чөлөөлж, хөрөнгийг буцаан өгнө гэж авсан. Гэтэл байрыг бусдад алдсаныг 2020.7.27-ны өдөр мэдсэн. Орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө гэж хүлээж байтал “Х ” ХХК-д алдсан нь бэлэглэгчийг ноцтой гомдоож байгаа болно. Бэлэглэгч Б.Э нь Г.М-т итгэн орон сууцаа бэлэглэсэн байтал ийнхүү зээлийн барьцаанд тавин бэлэглэгчийн гал голомт болж олон жил амьдарч байсан сууцыг бусдад шилжүүлсэнд гомдолтой байна. Иймээс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр дээр намайг албадан гаргах шийдвэр байхгүй байхад мэдэгдэл өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол миний хөрөнгө, аав, ах дүү нар миний гэрт амьдардаг болно. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надтай уулзаагүй байж хууль бус ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.3.26-ны өдрийн 101/ШШ2018/00924 дүгээр шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудаст Б.Э намайг албадан гаргахаар заагаагүй байхад хууль бусаар албадан гаргах ажиллагаа хийж байгаа тул уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  

   Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.3.26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.5.02-ны өдрийн 1032 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2018.10.04-ний өдрийн 001/ХТ2019/01326 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003253 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, т хаягт байрлах, 40 м2 талбайтай орон сууцыг хариуцагч Д.Б, Д.Б, Б.Б, Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж “Х ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020.6.18-ны өдөр үүсгэн хариуцагч Д.Б, Д.Б, Б.Б, Б.С нарт дээрх орон сууцыг сайн дураар чөлөөлөх тухай 2020.9.04-ний өдөр 4-147/31871 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Х ” ХХК-ийн зүгээс хариуцагч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

   Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Б.Э-н гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхийн шийдвэрт дурдаагүй этгээдийг байрнаас албадан гаргах ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

            Учир нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол,  тоот хаягт байрлах 40 мкв 3 өрөө орон сууцанд нэхэмжпэгч Б.Э нь гэр бүлийн гишүүд болох хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл болон Баянгол дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Д.Б, Д.Б, Б.Б, Б.С нар нь тус орон сууцад амьдардаггүй бөгөөд “Х ” ХХК нь анхнаасаа хариуцагчаа буруу тодорхойлсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч НШШГГ холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ./хх 1,34/

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрээр эрхийн улсын Ү-2 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, тоот сууцыг хариуцагч Д.Б, Д.Б, Б.С, Б.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ. /хх 23-29/

 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/06691 тоот захирамжаар №509 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 20250536 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ./хх 22, 30/

 

Анхан шатны шүүхээс Б.Э-н шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд нэхэмжлэгчийг орон сууцнаас албадан гаргахаар нэрлэн заагаагүй” гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Тухайн маргаан бүхий сууцны хувьд хариуцагч Д.Б, Д.Б, Б.С, Б.Б нарын үүрэг гүйцэтгэгчдэд холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 4-147/31871 тоот шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл хүргүүлсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу сууцыг чөлөөлөх арга хэмжээ авахыг хугацаа заан сануулсан нь Б.Э-н эсрэг явагдсан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа гэж тайлбарлах боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5, 100 дугаар зүйлийн хүрээнд явагдсан, хууль зөрчөөгүй байна. /хх 4/

 

Түүнчлэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо тоот хаягт байрлах 40 м.кв, гурван өрөө сууцны өмчлөх эрхийн талаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 001/ХТ2018/01326 дугаар тогтоолд “Тус сууц нь анх 1997 онд иргэн Б.Б Б.Э, С.Э, С.С нарын өмчлөлд бүртгэлтэй байсан боловч өмчлөгч нар өөрсдийн эрхийг С.С-т шилжүүлснийг үндэслэн С.С нь 2012 онд Г.М-н өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр, Г.М нь 2014 онд Б.Д-н өмчлөлд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, улмаар Б.Д 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Х ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлснээр тус сууцны өмчлөгч нь Х ХХК болсон үйл баримт тогтоогджээ” гэж дүгнэсэн, уг дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр болжээ./хх 12, 29/

 

            Хэргийн баримтаар Д.Б, Д.Б, Б.Б, Б.С нарт холбогдуулан гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр хүмүүсийн хууль бус эзэмшлээс 77 тоот сууцыг чөлөөлүүлэхээр зохих журмын дагуу шүүхийн шийдвэрт заасан гүйцэтгэлийн ажиллагаа явуулснаас бус, нэхэмжлэгч Б.Эт холбогдуулан ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч Б.Э нь тухайн сууцыг бодитойгоор өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа гэх байдал нь Д.Б, Д.Б, Б.Б, Б.С нарын хууль бус эзэмшлээс уг сууцыг чөлөөлүүлэхээр явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            Нэхэмжлэгчийн Б.Э-нГ.М итгэн сууцаа бэлэглэсэн. Гэтэл бэлэг хүлээн авагчийг ноцтой гомдоосон” гэх үндэслэл нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хамааралгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

             

                         ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

             

               Ш.ОЮУНХАНД