Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0119

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б холбогдуулан гаргасан Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн**** дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:...Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож миний бие Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г гаргасан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г шүүхэд Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн**** дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д /хариуцагч/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах;, 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан.

Хариуцагч Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болохоо шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар гомдол гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн**** дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Б зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.