| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/00065/И |
| Дугаар | 319/ШШ2025/00108 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2025/00108
2025 03 12 319/ШШ2025/00108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух хаягтай, ******* овогт *******н *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: : Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух хаягтай, ******* овогт *******ы *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.*******,
Хариуцагч: Б.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нөхөр болох Б.*******тай 2013 онд танилцаж үерхэж байгаад 2018 онд гэр бүл болсон.
Хамт амьдрах хугацаанд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин Б., 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Б. нар тус тус төрсөн. Бид хоёр эхний үед амьдрал хэвийн үргэлжилж Ховд аймагт амьдарч байсан. Нөхөр Б.******* Ховд аймагт амьдрах хугацаандаа байнга хардаж арга буюу 2023 оны 03 дугаар сараас бид ******* суманд шилжин ирсэн. Би ******* суманд очоод гоо сайхны үйлчилгээ ажиллуулж байхад нөхөр Б.******* бас л намайг хардаж хөх няц болтол зодсон, 3 сар гаруй алга болж мөрийтэй тоглоом тоглож баахан өрөнд ороод ирсэн. Бас миний найз эмэгтэйтэй хувийн харилцаа тогтоож байсан, би уучилж байсан.
Би нөхөр Б.*******тай хамт амьдрах хугацаандаа байнга хийгээгүй зүйлийнхээ төлөө хардуулж, насаараа хүчирхийлэл дарамтад цохиж зодуулж амьдрахад хэцүү болж гэр бүлээ цуцлуулахаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж цаашид хамт амьдарч чадахгүй тул Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон.
Иймд миний бие нөхөр болох Б.*******аас гэр бүлээ цуцлуулан, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, 2 хүүхдийн тэтгэмжийг гаргуулан авах хүсэлттэй тул шүүхийн журмаар шийдвэрлүүлж өгнө үү....
...Б.******* сүүлийн 2 жил мөрийтэй тоглоом тоглож гэрээсээ хэдэн сараар яваад алга болдог. Манай ах дүү нар болон 2 хүүхэд намайг зодож байсан. Намайг байнга харддаг, амьдарч байсан гэр болон машинаа зарсан. Миний дотны найзтай харилцаа үүсгэж байсан муу зуршил ихтэй хүн. Манай гэр бүл Ховд аймаг Жаргалант суманд хашаа байшинд амьдардаг байсан. Б.******* зараад ******* суманд хашаа авсан. 2 охинтойгоо холбоогүй ямар ч хамааралгүй хүн шиг байдаг. Цаашид хамтран амьдрах боломжгүй... гэв.
2. Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Н.*******тай 2018 онд хурим хийсэн. Ховд аймаг Жаргалант суманд хашаа байшингаа зараад ******* суманд хоосон хашаа аваад байшин барих гэж суурийн босгосон байгаа машинаа зараагүй сольсон. Энхэртээ 1 удаа санамсаргүй нүүрэнд нь цохиж байсан 2 хүүхдээ зодож цохисон асуудал байхгүй. Хүүхдүүдийг минь Н.******* утсаар яриулдаггүй... Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа, харин 2 хүүхдийнхээ 1 хүүхдийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна... гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Энх-Үжингийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Ану-Үжингийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын мөрөн багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 199 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ЭТ2024/00377 дугаартай дуусгавар болсон тухай тэмдэглэл, Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр насанд хүрээгүй хүүхдийн санал асуусан тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.1. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
2.1. Хариуцагч Б.******* нь миний дотны найзтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Мөрийтэй тоглоом тоглож, өрөнд орж, амьдарч байсан гэр болон машинаа зарсан.
2.2. Цаашид эвлэрэх боломжгүй, намайг хардаж хөх няц болтол зодсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь шүүх хуралдаанд хариу тайлбар гаргахдаа дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
3.1. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, харин 1 хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэж тайлбарласан.
4. Гэр бүл цуцлуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б.******* нар нь 2018 гэр бүл болж, гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Энх-Үжин, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.Ану-Үжин нар нь төрсөн, одоо эх Н.*******ын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Н.******* нь гэрлэлтээ цуцлуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсанаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан боловч гэрлэгчид үр дүнд хүрээгүй, хэн хэн нь эвлэрэх боломжгүй байгаагаа илэрхийлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан, цаашид ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгожээ.
4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, 2024 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
5. Насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох маргааны тухайд:
5.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, ...асуудлыг шүүх шийдвэрлэдэг.
5.1. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Б.******* нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.
5.2. Талуудын мэтгэлцээний байр суурь, тэдний тайлбараар эцэг, эхийн хүүхдээ асрах боломжийн хувьд хэн нэгнийг онцгойлон авч үзэх боломжгүй байгаа боловч хүүхдийн нас, хүйсэнд тохирсон хайр халамжийн онцлог, асрах арга барил, эцэг, эхээс хүүхдэд үзүүлэх нөлөөлөл, мөн цаашид эх нь асарч хамгаалах, хүмүүжүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн, мөн эцэг Б.*******ын хувьд эхнэр, хүүхдүүдээсээ тусдаа амьдрах хугацаанд эхнэр, хүүхдүүдтэйгээ ирж уулзаагүй, харилцаа холбооны хэрэгслээр холбоо бариагүй, санхүүгийн тусламж үзүүлж байгаагүй зэргийг харгалзан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Энх-Үжин, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Ану-Үжин нарыг эх Н.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
5.3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь өөрийн хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд эцэг, эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болно.
5.4. Энэхүү шүүхийн шийдвэрээр охин Б.Ану-Үжин, охин Б.Энх-Үжин нарыг эх Н.*******ын асрамжид үлдээсэн нь гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь хүүхэд нь байнга оршин суухыг тодорхойлж, түүний амьдрах газрыг тогтоож байгаа болно.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар эцэг, эх, хүүхдийн хоорондох харилцаа дуусгавар болдоггүй тул нэхэмжлэгч Н.******* болон хариуцагч Б.******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу охин Б.Ану-Үжин, охин Б.Энх-Үжин нарыг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэгтэй.
Энэхүү үүргээ биелүүлэхэд нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу харилцан бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэйг зохигч анхаарах нь зүйтэй болохыг дурдлаа.
5.5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ...Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр... гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу охин Б.Ану-Үжин, охин Б.Энх-Үжин нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байх ба хүүхдийн тэтгэлгийг эх Н.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй болно.
6. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдвал зохино.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргах замаар гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн зардлын тухайд:
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 (далан мянга хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ы *******, ******* овогт *******н ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар охин Б.Ану-Үжин, охин Б.Энх-Үжин нарыг эх Н.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Ану-Үжин, охин Б.Энх-Үжин нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******аар сар бүр тэжээн тэтгүүлж, хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.*******д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй нэхэмжлэгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргах замаар гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 (далан мянга хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН