Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 319/ШШ2025/00113

 

 

 

 

 

 

 

2025 03 14

319/ШШ2025/00113

`

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* багт оршин суух, ******* овогт *******ын ******* //,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сумын Соёлын төвийн номын санч, ******* овогт *******ын //,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сумын багт оршин суух, овогт гийн //,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, баг, гудамж тоотод оршин суух, овогт овогтой // нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болох нийт 39,183,839.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 153/2024/00744/И индщкстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г., Б.******* нар нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/202352194246 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр БГҮ/202352194246 тоот Барьцааны гэрээ, БГХ/202352194246 тоот барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн тоот дугаар бүхий Ховд аймаг, ******* сум, 9-р баг, богочийн ******* гудамж тоот хаягт байрлах, 698.7 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Улсын бүртгэлийн тоот дугаар бүхий Ховд аймаг, ******* сум, 9-р баг, богочийн ******* гудамж, тоот хаягт байрлах, 708.8 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Улсын бүртгэлийн Г-16170039 тоот дугаар бүхий Ховд аймаг, ******* сум, баг гудамж, тоот хаягт байрлах, 632.1 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Улсын бүртгэлийн тоот дугаар бүхий Ховд аймаг, ******* сум, баг гудамж, тоот хаягт байрлах, 663.6 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар бизнесийн бараа материалыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,917,485.44 төгрөг, зээлийн хүү 4,1,595.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,595.13 төгрөг, нийт 9,973,676.52 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж зээл төлөх мэдэгдэл өгсөн боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 300 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Иймд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ. Үүнд:

 

 

Зээлийн төлбөр:

1.Үндсэн зээлийн төлбөр 34,082,514.56 төгрөг

2.Зээлийн хүү 4,564,328.07 төгрөг

3.Нэмэгдүүлсэн хүү 184,888.69 төгрөг

4.Улсын тэмдэгтийн хураамж 352,108.66 төгрөг

5.Нийт 39,183,839.98 төгрөг гаргуулах.

Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд:

1.Улсын бүртгэлийн тоот дугаар бүхий Ховд аймаг, ******* сум, 9-р баг, богочийн ******* гудамж тоот хаягт байрлах, 698.7 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,

2.Улсын бүртгэлийн тоот дугаар бүхий Ховд аймаг, ******* сум, 9-р баг, богочийн ******* гудамж, тоот хаягт байрлах, 708.8 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,

3.Улсын бүртгэлийн Г-16170039 тоот дугаар бүхий Ховд аймаг, ******* сум, баг гудамж, тоот хаягт байрлах, 632.1 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,

4.Улсын бүртгэлийн тоот дугаар бүхий Ховд аймаг, ******* сум, баг гудамж, тоот хаягт байрлах, 663.6 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар... гэжээ.

2. Хариуцагч Б., Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй харилцан тохиролож дараах байдлаар эвлэрч байна.

- 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж,

- 2025 оны дүгээр сараас эхлэн ******* банкнаас авсан зээлийн үлдэгдлийг хуваарийн дагуу төлж өр төлбөрөө бүрэн барагдуулна. Хэрвээ тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б.гийн нэр дээрх , дугаартай газруудыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна... гэжээ.

 

3. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б., Б.******* нарын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр өөрийн эзэмшлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа барьцаалсан. Б., Б.******* нар зээлийн төлбөрөө сайн дураараа төлж биелүүлээгүй тохиолдолд миний эзэмшлийн дугаартай газрыг худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуудахад татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна... гэжээ.

 

4. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус зээлийг Б. авсан бөгөөд зээлийг төлөх үүргийг Б. хүлээнэ. Б.гийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самдандагва нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нарын хариу тайлбартай танилцлаа. Б. /ПВЭ4122501/, Б.******* // нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн төлбөр 16,000,000 төгрөг, үндсэн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 02 дугаар сарын 15-ны өдрийн, 03 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр 2,916,000 төгрөг, нийт 18,916,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулж, цаашид зээлийн гэрээний дагуу буюу

- 2025 оны дүгээр сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2026 оны дүгээр сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2026 оны 05 дүгээр сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,458,000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна.

Хэрэв зээлийн төлбөрөө тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болох 39,183,839.98 төгрөгийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

6. Хариуцагч Б. нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 18,916,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны дүгээр сараас 2026 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 15-ны өдөр тус бүр 1,458,000 төгрөгөөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон нь үнэн болно. Үүргийн гүйцэтгэлийг мөнгөн төлбөрөөр төлж барагдуулаагүй бол барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б., Б.*******, Б., Д. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох нийт 39,183,839.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., Б.*******, Б., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,183,839.98 төгрөгийг төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, энэ талаар маргаагүй, хариуцагч Б. нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцан нэхэмжлэлийн шаардлагаас нийт 18,916,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны дүгээр сараас 2026 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 15-ны өдөр тус бүр 1,458,000 төгрөгөөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар, үүргийн гүйцэтгэлийг мөнгөн төлбөрөөр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самдандагва нь хариуцагч Б., Б.*******, Б., Д. нарын тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,108.66 төгрөгийн тал хувь болох 176,054.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 176,054.33 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б., Б.*******, Б.г, Д. нараас тус бүр 44,013.5825 төгрөгийг буюу нийт улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 176,054.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

5. Хариуцагч Б., Б.*******, Б.г, Д. нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Б.*******, Б., Д. нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэг болох нийт 39,183,839.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б., Б.*******, Б., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 39,183,839.98 төгрөгийг төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, энэ талаар маргаагүй, хариуцагч Б. нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцан нэхэмжлэлийн шаардлагаас нийт 18,916,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны дүгээр сараас 2026 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 15-ны өдөр тус бүр 1,458,000 төгрөгөөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар, үүргийн гүйцэтгэлийг мөнгөн төлбөрөөр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,108.66 төгрөгийн тал хувь болох 176,054.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 176,054.33 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б., Б.*******, Б.г, Д. нараас тус бүр 44,013.5825 төгрөгийг буюу нийт улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 176,054.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч хариуцагч Б., Б.*******, Б.г, Д. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

ШҮҮГЧ                            Х.ТАСХЫН