Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00125

 

 

 

 

 

 

 

2025 03 18

319/ШШ2025/00125

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* дугаар байрны 1-р орцны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 319/2025/00057/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б.******* миний бие 2008 онд С.*******тай танилцаж байсан. С.******* бид хоёр 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* овогтой *******гийн ******* нэртэй хүүтэй болсон. С.******* бид хоёр гэр бүлээ батлуулж, эхнэр нөхөр болсон. Би тухайн үед Ховд аймгийн , суманд ажилладаг байсан.

С.******* Ховд аймагт оюутан бөгөөд сурдаг байсан. 2009-2011 оны хооронд С.******* бид хоёр хамт амьдарсан. Ховд аймгийн суманд ажилладаг болсноос хойш бид хоёр тусдаа байж эхэлсэн. Тусдаа байснаас хойш бид хоёр хөндийрсөн. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Б.*******ий эцгийг тогтоолгох болсон шалтгаан нь Б.******* надаас өөр царайтай. Манай ах дүү, хамаатан садан, найз нөхөд чиний хүүхэд мөн юм уу? гэж байнга хэлдэг байснаас болоод С.******* бид хоёр маргаантай байдаг байсан. Тусдаа байхад С.******* Б.*******ийг чиний хүүхэд биш гэж нэг биш удаа хэлж байсан.

Хүүхэд мэдээ орсон байсан учраас хүүхдийн сэтгэлд ямар нэгэн зүйл суулгаж магадгүй гэж бодоод чимээгүй яваад байдаг байсан. Гэрлэлт шүүхээр цуцлагдсаны дараа би С.*******т хүүхдийн тэтгэлэг төлдөг. Өнөөдрийг хүртэл төлж байгаа. С.******* Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа. Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад 5 жил болж байна. Б.******* хадам аав, ээж дээр байдаг. Эцэг тогтоолгох шинжилгээ хийх үед хүү Б.*******ийг би аваад ирнэ. Надад хүү Б.*******ийг миний хүү мөн, биш гэж эргэлзэж явах, мөн уг эргэлзээнд хүүхдийн тэтгэлэг төлөх хэцүү байгааг та бүхэн ойлгоно уу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор гаргаж байна. Иймд Б.******* намайг Б.*******ий эцэг мөн эсэхийг тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Миний бие нь хүү Б.*******ий эцэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлтээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар өөрийн хүсэлтээр бүрэн татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь Эцэг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Лхагвацэрэнгийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн хүсэлттэй Эцэг тогтоолгох тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Лхагвацэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ТАСХЫН