Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 319/ШШ2025/00134

 

 

 

 

 

 

 

2025             03           19                                            319/ШШ2025/00134

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ы *******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч У.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...У.******* миний бие 1970 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1987 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг 8 дугаар анги төгссөн. 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажилласан. 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг багийн Ендөрт хэсэгт малчнаар ажилласан. 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Мөнх-Оргил ХХК-д малчнаар ажилласан. 1997 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Соёл-Эрдэнэтэй гэр бүл болсон.

Миний ажиллаж байсан байдлын зарим баримт надад байхгүй, 70 дугаар дансны баримтууд дутуу байгаа учраас тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Иймд хүсэлт гаргагч У.******* намайг 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг багийн Ендөрт хэсэгт малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Мөнх-Оргил ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

1.1 Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд “Намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзлээ.

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний цахим үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Батлах хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, 1989 оны 01 сарын 17-ны өдрийн цэргийн батлахын нотариатаар батлуулсан хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 177 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1986, 1987, 1988, 1989, 1991, 1992, 1993, 1994 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 сарын 24-ний өдрийн 15 дугаартай тогтоол, хүсэлт гаргагчийн 1991 оны 08 сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаат хуулбар, хүсэлт гаргагчийн 1989 оны 02 сарын 27-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатын баталгаат хуулбар, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатын баталгаат хуулбар, нэгдлийн гишүүний үнэлэхийн нотариатын баталгаат хуулбар, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатын баталгаат хуулбар, Үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолтын нотариатын баталгаат хуулбар, иргэн Л.*******ийн тодорхойлолт, иргэн С.Ембүүгийн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3. Шүүхээс  Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29/169 дугаартай албан бичгээр ирүүлсэн У.*******гийн нэр дээрх ХААТР-1, 7, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар, иргэн Л.*******ийг гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч У.*******гийн шүүхэд гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

            3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр)-г үндэслэн малчнаар ажилласан хугацааг тодорхойлохоор заасан бөгөөд шүүх түүний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтооход хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

            4.1. ******* овогт *******ы ******* нь 1970 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд Ховд аймгийн ******* сумын 1991 оны 08 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр дээрх “Боловсрол бага, дунд, дээд гэх хэсэгт бүрэн бус дунд” гэх бичвэртэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатын баталгаат хуулбар, Ховд аймгийн ******* сумын 1989 оны 02 сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр дээрх “Боловсрол бага, дунд, дээд гэх хэсэгт бүрэн бус дунд” гэх бичвэртэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатын баталгаат хуулбар, Үйлдвэрлэлд хуваарилагчдад олгох 116 дугаартай томилолт дээрх “Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн ******* овогт *******” гэх бичвэртэй Үйлдвэрлэлд хуваарилагчдад олгох томилолтын нотариатын баталгаат хуулбар, хүсэлт гаргагч У.*******гийн нэр дээрх № 932238 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдлоо.

            4.2. Улмаар У.*******  нь 1989 оны 01 сарын 17-ны өдрийн цэргийн батлах дээрх “овог, нэр гэх хэсэгт *******ы *******” гэх бичвэртэй цэргийн батлахын нотариатын баталгаат хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаагаар тус тус нотлогдов.

            4.3. У.******* нь 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн  1992 оны  02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг багийн Ендөрт хэсэгт малчнаар ажиллаж байсан байдал, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Мөнх-Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь:

          - 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 15-ны 12 дугаар тушаал” гэх бичилт, 1987 оны 7 дугаар сараас 1989 оны 09 дүгээр сар хүртэл цалин олгосон бичилт,

          - 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт “******* сумын Оч нэгдэлд” 1991 оны 09 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл цалин олгосон бичилт,

          - Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 177 дугаартай албан бичгээр Ховд аймгийн ******* сумын Хаг бригадын 1986-1989, 1991-1994 оны 70 дугаар дансны баталгаат хуулбар,

          -1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаартай “Үйлдвэрлэлд хуваарилагчдад олгох томилолт”-д “Өөрийн саналаар  Хаг бригадад хуваарилагдсан тул томилолт олгов” гэх  бичилттэй 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон “Үйлдвэрлэлд хуваарилагчдад олгох томилолт”-ын баталгаат хуулбар,

          - 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №110397 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэхэд “Овог, нэр гэх хэсэгт *******, *******” гэсэн бичвэртэй нэгдлийн гишүүний үнэмлэхийн баталгаат хуулбар,

          - Ардын боловсролын яам 1987 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний овог, нэр сургууль гэх хэсэгт *******, *******, 8 жилийн сургууль” гэх бичвэртэй бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний  баталгаат хуулбар,

          -1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №15 дугаартай Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын тогтоолын “тогтоох нь” хэсэгт “Мөнх-Оргил бүрэн хариуцлагатай компанийн хувьчлах төслийг баталсугай” гэх бичвэртэй Ховд аймгийн өмч хувьчлалын комиссын тогтоолын баталгаат хуулбар,

          - Иргэн У.*******, Ц.Соёл-Эрдэнэ нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

          - Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгаас 1989 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын “цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан гэх хэсэгт ******* сумын Ендөрт хэсэгт мал маллаж байсан” гэх бичвэртэй цэргийн албанд татагдсан анкетын баталгаат хуулбар,

          - Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29/169 дугаартай албан бичгээр ирүүлсэн“Ажилдаг гэх хэсэгт ******* сумын Он нэгдэл, Ажилд орсон гэх хэсэгт 1986, Цех, тасаг, бригад гэх хэсэгт Долоон нуур хэсэг, Эрхэлдэг ажил гэх хэсэгт ямаачин” гэх бичвэртэй ХААТР-1, 7, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул У.*******г 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ******* сумын Мөнх-Оргил ХХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоох нь зүйтэй.

            4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

          Гэрч Л.*******ийн шүүхэд өгсөн ... У.******* нь намайг ТМС төгсөөд ирж байхад илгээлтээр гарч ******* сумын Оч нэгдлийн Индэрт багт малчин болж байсан. У.******* нь малчнаар ажиллаж байгаад цэрэгт яваад цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн мал маллаж, өнөөдрийг хүртэл мал маллан амьдарч байна... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирсон байх тул дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

            6. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн У.*******г 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг багийн Ендөрт хэсэгт 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд, мөн 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ******* сумын Мөнх-Оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хангаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******ы *******гийн Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг багийн Ендөрт хэсэгт 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл мөн Ховд аймгийн ******* сумын Мөнх-Оргил ХК-д 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тус тус  малчнаар ажилласан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ТАСХЫН