| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/00090/И |
| Дугаар | 311/ШШ2025/00135 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 311/ШШ2025/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух Б.*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч: Нарийн бичгийн дарга М.Пүрэвдоржийг байлцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой ******* миний бие ******* аймгийн ******* суманд ******* оны ******* сарын *******-нд төрсөн. ******* аймгийн ******* сумын дунд сургуульд 1 дүгээр ангид ороод мал маллах хүнгүй доороо олон дүүтэй дүү нарыг сургууль соёлоор явуулна гээд намайг 3 сарын дараа сургуулиас гаргаж нэгдлийн мал маллуулах болсноос хойш мал малласан. Ингэж мал маллахдаа ******* оны ******* дүгээр сарын *******-нд ******* аймгийн ******* сумын ын төлөө нэгдлийн ******* бригадад Суурийн ахлагч аав ******* ийн туслах малчин болсноос хойш тус нэгдлийн *******, , бригадын газар нутгаар тасралтгүй мал малласан. Зах зээлийн үеэр 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ын төлөө нэгдэл татан буугдаж болж тухайн компанид 1994 оны 08 дугаар сарын 31-н хүртэл малчнаар ажиллаж байгаад хувийн малаа маллаж эхэлсэн. Миний бие цэргийн албанд татагдаагүй бөгөөд цэргийн комиссоор ороод баруун чих бүрэн сонсголгүй гэдэг шалтгаанаар авдаггүй байсан ба хөдөлмөрийн дэвтрээ олон жилийн нүүдлийн явцад гээгдсэн, орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул мал маллаж байснаа тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...шүүх хуралдаанд ... надгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...шүүх хуралдаанд ... надгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно...” гэж зааснаар нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч Б.*******ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Б.******* нь ******* оны ******* дүгээр сарын *******-наас 1994 оны 08 дугаар сарын 31-н хүртэл ******* аймгийн ******* сумын ын төлөө нэгдэл болон ******* сумын -д мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооно” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “ эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэж, 135 дугаар зүйлийн 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор шаардах эрхтэй.
Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд ирүүлсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ******* аймгийн Цагаанчулуут сумын ын төлөө нэгдлийн ******* бригадад малчнаар,
1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын -д мал маллаж байсан болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал:
******* аймгийн ийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “ын төлөө нэгдэл 1986 он, ******* хэсэг ...хоньчин...” гэсэн хэсгээр,
Гэрч Д.ийн “...Хөдөө аав ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Б.*******ын аав ээж 2 нь ын төлөө нэгдэлд мал малладаг байсан. Дараа нь бригадад мал маллаж байсан. бригад руу шилжсэн байх. Бригад гэж байж байгаад бодын хэсэг болсон. Бог малтай хүмүүс нь руу шилжиж байсан. Тэгээд шилжиж байсан. Дахин шинэчлэлт хийж баг болсон байх. Аавыг нь , ээжийг нь /жоохон эмээ/ гэдэг байсан. Цэрэгт яваагүй, сургуульд сурч байгаагүй. Бага ахуй наснаасаа аав ээжтэйгээ мал маллаж байгаа хүн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.ийн “...Хөдөө мал малладаг байсан. Сургуульд суугаагүй аав ээжийн хамт мал малладаг байсан. Бага ахуй наснаасаа хөдөө ******* сумд аав ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Чих нь муу гээд цэргийн алба хааж байгаагүй. ын төлөө нэгдэлд мал маллаж байсан...” гэсэн мэдүүлгээр болон гэрчүүдийн мэдүүлгүүд нь эргэлзээгүй хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байна.
Иймд нэхэмжлэгч ийн *******ыг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн Цагаанчулуут сумын ын төлөө нэгдлийн ******* бригадад малчнаар,1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний хүртэл ******* аймгийн ******* сумын -д мал маллаж байсныг тогтоох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч Б.******* ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Цагаанчулуут сумын ын төлөө нэгдлийн ******* бригадад аав ийн хамт мал маллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд түүнийг ******* оны ******* дүгээр сарын *******-наас тус нэгдэлд мал маллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл болон 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэрэгт хамааралтай ач холбогдолтой, баримтуудыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ийн ******* нь нөхөн даатгалд хамрагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 1*******, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт ийн *******ыг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, ******* аймгийн Цагаанчулуут сумын ын төлөө нэгдлийн ******* бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын -д мал маллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Цагаанчулуут сумын ын төлөө нэгдлийн ******* бригадад мал маллаж байснаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА