| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2017/00087/Э |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 185.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 00024
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн хуралдааны танхимд
нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Хохирогч М.М
Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Иргэний хариуцагч Д.Ту
Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Нэргүйн Ут холбогдох 201718020076 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Халх, Баянхонгор аймагт 1981 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ганцаараа амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, * тоотод албан ёсны хаягтай, * тоотод түр оршин суух,
Сартуул овогт Нэргүйн У. / РД:* /
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Н.У нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх Мандал сумын төвөөс 30 км зайд орших газарт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалж. авч явсан, Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх газарт тэсэрч дэлбэрэх бодисыг “Шижир-Оргил” нөхөрлөлийн босоо аманд дэлбэлж ашиглахдаа “Шижир хишиг” нөхөрлөлийн хэвтээ аманд гар аргаар алт олборлож байсан иргэн М.Мөгын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ….. Шижир хөшиг Тахилтын амны ар дах хашлаганаас тэсрэх бодис олсон тэрийгээ аваад Шижир оргил босоо аманд 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны шилжих шөнө 02 цаг 45 минутанд тэсэлсэн. Тэсэлгээ хийхээсээ өмнө доод аманд байгаа ажиллаж байсан хүмүүстээ бүгдэнд ойрхон байдаг давхар нүхний цоорхойгоор хашгиран анхааруулж бүгдийг нь гаргасны дараа тэсэлсэн. Хүн гэмтсэн байсныг цагдаа нарыг ирэхэд өглөө мэдсэн. Хохирол төлбөр 3025000 төгрөгний баримт байснаас одоогийн байдлаар 1500000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 1525000 төгрөг байгаа боловч “Шижир хишиг” ББХН-ийн ахлагч Ту 2000000 төгрөгийг төлсөн гэсэн гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М мэдүүлэхдээ: ....... Би эхнэр 2 хүүхэдтэй амьдардаг ганцаараа ажил эрхэлдэг ар гэрээ ганцаараа авч яюж байсан. Тусдаа гараагүй аав, ээжтэйгээ цуг амьдардаг. Шижир хишиг нөхөрлөлд ажиллаж байгаад цэрэгт яваад ирэхэд ажил эхлээгүй байсан. Гурав гурваар алт олборлолт хийж байсан. Би 2017 оны 03 дугаар сарын 24-27-ны өдөр ажиллаж буух ёстой байсан. Тэгээд яг шүүх хуралдаан болсон чинь хэргийг 2 тусгаарлачихсан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болсон шүүх хуралдаанаар хөдөлмөр хамгааллаараа “Шижир хишиг” нөхөрлөлийн Ту хариуцах ёстой гээд тэгээд прокурор дээр очихоор хэрэгсэхгүй болчихлоо гээд дунд нь би хэнээс нэхэмжлэхээ мэдэхгүй. Энд би Тугийн өгсөн мөнгө ингэж өгсөн мөнгө тийм учиртай юмаа гэхээр тэр яахав энэ Н.Уын хэрэг яригдаж байна Тугийн хэргийг Тугийн хэрэг дээр ярьсан нь дээр Тугийн асуудлыг ярихгүй гээд би яг яах учраа олохгүй байна. Тэсэлгээ хийсэн “Шижир оргил” нөхөрлөлийн хэн нь буруутайг би мэдэхгүй байна. Мэдүүлэг дээрээ У би тэсэлчих үү гэсэн чинь асуудал үүсгэчихвээ гэсэн байна лээ. Мөрдөн байцаалтанд байхад шинжээчийн дүгнэлтэнд Ганбат гэдэг хүн гомдол гаргасан юм байна лээ түүнийх нь дагуу хэрэгсэхгүй болгосон байна лээ. 3500000 төгрөгийг Н.Уаас бэлнээр авсан. 6000000 төгрөг нэхэмжилсэнээс 3500000 төгрөгийг У барагдуулчихсан байгаа. Үүнээс 2500000 төгрөг үлдсэн байснаас өмнө хурал хийхэд 900000 төгрөгний баримт гаргаж өгсөн үүнээс хойш сая эмнэлэгт хэвтсэн 1000000 төгрөгний баримт гарсан. Одоогийн байдлаар 4400000 төгрөг байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, цаашид гарах хохиролоо “Шижир хишиг” нөхөрлөлөөс нэхэмжлэх болно гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Ту мэдүүлэхдээ: .......Би 2007 оноос хойш Мандал суманд хувиараа алт олборлогч иргэд буюу тухайн үедээ нийгэмд нинжа гэж гадуурхагдаж байсан энэ хүмүүсийн төлөө ажиллаж ирсэн. Манай хууль эрх зүйн орчин байхгүйгээс олон хүмүүс эрсдэлд орж байсан. 2008 онд анхны түр журам батлагдсан 2010, 2012 он хүртэл бүх журам батлагдах хүртэл би бас оролцож явсан. Яагаад энэ нөхцөл үүссэн бэ гэхээр үндсэн ордыг тэсэлгээний бодис хэрэглэхгүйгээр ашиглах боломжгүй байдаг учраас эдгээр хүмүүс амьдралын шаардлагаар тэсэлгээний юм хэрэглэсэн байх. Эхлээд би “Хишиг” гэдэг нэртэй бүртгэгдээгүй нөхөрлөлийг байгуулсан. Би нөхөрлөл байгуулахдаа хууль зүйн хүрээнд нь ажилгүй байгаа иргэдийг зохион байгуулалтанд оруулаад ажилтай, орлоготой болгох юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлэл байсан. Тийм учраас би “Хишиг” нөхөрлөлийг байгуулсан. Энэ нөхөрлөл байгуулаад Монгол улсын хэмжээнд ажил олгоод энэ хүмүүстэй гэрээ хийгээд цалин олгоод явуулаад байдаг зүйл байдаггүй. Монгол улсын уул уурхайн яам бол энэ нинжа гэх хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулъя эхлээд бүртгэгдээгүй нөхөрлөл болгоё одоо бол 2012 оны 151 дүгээр тогтоолоор аж ахуй нэгж болгож байгаа тийм учраас би 2017 оноос аж ахуй нэгж болчихсон ажиллаж байгаа. Бид олсон орлогоо зардалаа хасаад орлогоо тэнцүү хувааж авдаг. Мөгын хувьд 2015 онд бид нартай цуг ажиллаж байсан бид нар бүх хүдэрээ гаргаад тэндээсээ олсон орлогоо ажилласан хоногт нь хуваагаад л өгдөг байсан. 2016 онд М цэрэгт явсан байсан. 2017 оны 03 дугаар сард найз нөхөл нь болон Да ч хэлэхдээ манай найз Мөгын амьдрал хэцүү байна, ажил төрөл байхгүй. Бид нартай цуг алтанд явъя гэж байна одоо яах вэ гэхээр нь за яахав ээ өмнө нь явж байсан юм чинь явахгүй юу гэж байсан. Тухайн үед болсонг чи болон би үнэнээр нь ярих ёстой. Бид нар тэндээ цэвэрлэгээ хийгээд чи өмнө нь ч ажиллаж байсан мэдэж байгаа манай нөхөрлөл 20 цагаас хойш уурхайд ордоггүй, бид ажлын талбай дээр хамгаалалтын малгайгүй явж байх юм бол та нарын урамшууллаас чинь хасна гэж хүртэл хэлдэг. Монгол улсад анх удаагийн улсын тэргүүний нөхөрлөл болсон нь манай нөхөрлөл байгаа юм. Тэр номон дээр хүртэл бичээстэй байгаа. Тэгээд чи тэндээс ашиг авлаа гэхэд чи тэдэн төгрөг авч байна надад тэдэн төгрөг өг гэсэн тохиолдол байхгүй шүү дээ. Ер нь бол нөхцөл байдал ийм байдаг. Сүүлд би осол боллоо гэж Улаанбаатарт байхдаа сонсонгуутаа би гэмтлийн эмнэлэгт эмч нартай нь яриад манай нэг залуу гэмтчихжээ ингээд ирж байнаа та нар цайндаа явахгүйгээр байж байгаад үзээд өгөөч гэж гуйсан. Эмч нар үзсэн бид нар ч бүгдээрээ азтай бараг 2 цагийн дараа хагалгаанд орсон. Үүнээс удсан бол амь насанд нь эрсдэл үүсэхээр аюултай байсан байна шүү та нар ашгүй амжиж ирлээ гээд тухайн үед эмч нар хэлж байсан. Тухайн үед гэнэтийн осол байсан болохоор ээж нь үнэхээр халаасандаа 20000 төгрөгтэй л очсон. Би тэндээс эмнэлэгт өмсөх хувцас хунар, бүх эмчилгээний зардалыг нь гаргасан. Уаас авсан мөнгөний баримтууд яг үнэнээ хэлэхэд миний цуглуулсан баримт байхгүй юу. Энд эхнэр чинь байсан бол хэлэх л байсан байх. Би хойд талын эмнэлэг дээр чиний нэр дээр баримтыг нь нээлгээд бидний авсан юм болгоныг бичээрэй. Тухайн үед хүзүүний болон толгойнд хэрэглэсэн бүх зүйлийг би бүгдийг нь гаргасан шүү дээ. Би чамд юу ч өгөхгүй гэж байгаа юм биш. Гэхдээ ер нь бол чи шударга байх хэрэгтэй. Ээж чинь ч үнэнийг хэлэх хэрэгтэй, эхнэр чинь ч үнэнийг хэлэх хэрэгтэй. Тухайн үеийн 4,5 хоногийн бүх зардалыг би л гаргасан шүү дээ. Монголын жишиг эмч нарт нь бид 5,10 төгрөг өгч хамгийн үнэтэй тариаг нь хийлгэдэг. Тэр болгон дээр үнэхээр баримт авч чадаагүй. Тэгэх ч боломжгүй байсан. Хамгийн гол нь чамайг яаж эмчлэх вэ, яаж эрүүл болгох вэ л гэж бодож байсан. Цуглуулж чадсан баримтуудаа эхнэрт чинь өгөөд за миний дүү эдгээрийг цуглуулаарай гээд бүх мөнгө төгрөгөө зарцуулж байхад танай эхнэр чинь цуг явж байсан шүү. Ээж чинь чих нь хатуу учраас явж чадахгүй байсан. Тийм учраас ер нь бол нөхцөл байдал ийм зүйл болсон. Бид нар чам дээр эргэж очсон ийм хагалгаанд орсон хүн 2 сарын дараа ажилд орчихсон юм байна ер нь бол гайгүй юм байна, үйлдвэр ажилд орохоор бол чамайг би бичиг хэрэг дээр нь тавья гэх мэтээр яриад л очиж байсан. Манай нөхөрлөл сайн ажиллах юм бол Мандал суманд 6 хүүхэдтэй гэр оронгүй хүмүүст гэр өгөөд л тусалж дэмжээд явж байсан үе байдаг. Тийм учраас чи намайг Ту эгч ёстой мэдэхгүй мөнгө төгрөг өгөөгүй гэж хэлж байгаад чинь би гомдож байна. Яагаад гэвэл би 3 сая гаран төгрөг зарцуулсан гэхдээ 2 сая гарангийн баримттай зүйлүүд нь байгаа түүнийг Насаа бүх баримтыг нь цуглуулаад л явж байсан. Чи зүгээр надаас Ту эгчээ ингэх хэрэгтэй байна гэсэн бол би туслахыг хичээлгүй л яахав. Гэхдээ одоогийн нөхцөл байдал бол ажил явахгүй тийм ч сайнгүй л байна шүү дээ. Юу ч өгөөгүй яах ч үгүй байсан бол би ээжтэй чинь цуг сахиад тэнд 4,5 хоног байх юм уу, ээжид чинь юу ч мөнгө байхгүй байхад чинь яаж хагалгааны зардал өгөх байсан юм бэ бас түүн дээр шударга байгаарай л гэж би хэлмээр байна. Яагаад энэ нөхцөл байдал үүссэн бэ гэхээр мэдээж тэсэлгээний асуудлаас болсон мөн Угтахбаяр та хоёрын асуудал шүү дээ. Чиний бас хариуцлагагүйгээс шалтгаалсан шүү дээ. Тухайн үед би та хоёрыг гарахаас өмнө аюулгүй ажиллаарай гэж бүх зүйл дээр хэлдэг. Хэзээ ч би та нарыг аюулгүй ажиллагаанаас хол байлгаж үзээгүй. Тухайн үед хотод хуралтай байсан. Би бол ийм их мөнгө төлөх боломж байхгүй. 11 сая төгрөгийг зөвшөөрөхгүй, эмчилгээтэй холбоотой зардалыг төлнө. Надад ийм боломж ч байхгүй гэх болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Д.Ур мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:....... Хэрэг гарах үөд буюу 2017.03.26-ны орой 22 цагийн үед нөхөрлөлийн гишүүн Мөгын хамт амруу орж жаахан чулуу авах гэж орсон. Орохдоо ямар нэгэн мотор, молдокгүйгээр зүгээр сул шороо түүх гэж орсон юм. Тэгээд нүхэнд ороод явсаар дээд талд байдаг босоо амны яг доор нь очсон юм. Эхлээд доор шороо чулуу түүж байгаад сүүлд нь дээшээ өгсөж Лонхын амны доор нь очсон юм. Хэрэг гарах үед багцаагаар 03 цаг болж байсан байх. М бид 2 хамт шороо хамж шуудайлж байсан. Бид 2 зэрэгцээд байж байтал яг дээр тэсэлгээний чимээ тасхийж дуугараад дээрээс бөөн шороо чулуу унасан. Тэр хавиар шороо чулуутай хамт тэсрэлтийн нил нагар үнэртээд явчихсан....” гэх мэдүүлэг/хх-ийн 82-83-р хуудас/
Гэрч Ш.Хо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:....... 2017.03.27-ны шөнө би Ноёд гэдэг газарт Шижир хишиг нөхөрлөлийн гэрт би унтаж байсан. Шөнө хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй. Гэнэтхэн бужигналдаад байсан. Би сэрсэн . Яанаа яаанаа гээд байсан. Тэнд Ба ах Ур гэмтсэн залуу Тулгаа гэх залуу байсан. Тулгаагийн топгойноос нь цус гарсан байсан. Хаанаа ямар гэмтэл авсан нь сайн мэдэгдэхгүй байсан. Ур л "Лонхынхон тэсэлсээн.Тэгээд чулуу унаад Тулгаа гэмтчихлээ гэж яриад байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/
Гэрч Д.Да мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:....... Тэгээд 03/26-ны өдөр би орой нь 22 цагийн орчимд Зүүнхараа руу түлшинд явсан. Тэгээд 03 цагийн орчимд эргэж буцаад Зүүнхараа гарч явсан чинь Ба утсаар яриад "Лонхынхон дээрээс тэсэлгээ хийгээд чулуу унаж ирээд М оногдож гэмтчихлээ” гэж ярьсан Тэгээд би очиж Мөгыг авч Бөтмөнхийн хамт Зүүнхараад эмнэлэгт ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Ту мэдүүлэхдээ:.... 2017 оны 03 дугаар сарын 27-ны өглөө үүрээр 03-04 цагийн үед надруу манай нөхөрлөлийн гишүүн Ба надруу утсаар яриад “Манай нэг хүн чулуунд цохиулчихлаа. Уртаа гарч ирээд дээр тэсэлгээ хийгээд М чулуунд цохиулчихлаа” гэж ярьсан. Би “Хурдан тэр хүнээ аваад эмнэлэг яв" гэж хэлсэн. Сүүлд нь би Ур надруу утсаар “Лонхын аманд тэсэлгээ хийгээд доошоо нуранги унаад чулуунд М цохиулсан” гэж ярьсан тэгж л хэргийн талаар мэдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 86-89-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ю.Гүрбадамын......Ноёт гэдэг газарт ашигт малтмал олборлодог нөхөрлөлүүдийн ...бичил уурхайг ерөнхийд нь би хариуцдаг бөгөөд хяналт тавих үүрэг нь бүх хүмүүсд байдаг юм....Жилийн хугацаатай байгуулах ёстой бөгөөд уг гэрээнд огноо тавигдаагүй байна. Гарын үсгүүд зурагдсан байна. Хүчин төгөлдөр гэж үзнэ. Тэсэлгээ хийх эрхгүй бөгөөд уг нөхөрлөлүүд нь хэрэв тэсэлгээ хийх шаардлагатай бол тэсэлгээ хийх эрхтэй байгууллагаар гэрээ байгуулсны үндсэн дээр тэсэлгээ хийж болно. Миний мэдэхээр Шижир хишиг нь Давхар тэсрэлт компаниар тэсэлгээний ажил хийлгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Даын......шөнө бид 22 цаг хүртэл ажиллаад буусан. Тэгээд У бид нартай зөрөөд нүх рүү орсон. Бид нарт У яах гэж байгаагаа хэлдэггүй юм. Тэгээд өглөө босоод 07 цагийн үед хүн чулуунд цохиулсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баийн ......Манайх 24-нд гарсан юм. Тэгээд 27-нд өглөө буух ёстой байсан бөгөөд үүрээр 03-04 цагийн орчимд байх хэрэг гарсан. Намайг гэрт унтаж байхад Ур гэрт гүйж орЖ ирээд "М чулуунд цохиулчлаа" гэсэн. Тэгээд би Ур бид 2 нүхрүү орж Мөгыг татаж гаргаж нүхнээс гаргасан. Нүхнээс гаргахад М цус алдсан байдалтай ёолоод байсан. Ур хэлэхдээ "Дээр тэсэлгээ хийгээд нурж даруулсан" гэж хэлсэн. Тэсэлгээ хийсэн "Пүнхийсэн" чимээ гараад чулуу нурсан гэж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №4664 дугаартай дүгнэлт “.......
1.М.Мөгын биед баруун талд зулай ясанд шугаман хугарал, духны баруун хэсэг, зулай чамархай хэсэг тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа, баруун чамархайн хэсэгт атрхины хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын чамархай дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн хөмсгөнд шарх, цус хуралт, дух, баруун, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2.Дээрх гэмтэлнь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдаптанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/
2017 оны 5 сарын 18-ны өдрийн 2895 дугаартай Шинжээчийн дүгнэлт:..............
1.Хэргийн газрын үзлэгээр хураагдсан тэсэлгээний бодис гэх зүйл нь уул уурхайн зориулалтаар үйлдвэрлэгдсэн эмульсийн тэсрэх бодис мөн байна.
2.Уг бодисыг хаана ямар улсад үйлдвэрлэснийг илэрхийлэх ямар нэгэн үсэг. тэмдэглэгээ илрэхгүй байна.
3.Уг бодисын гадаргууд үйлдвэрлэгчийн тэмдэг, тэмдэглэгээ илрэхгүй байгаа туг ямар байгууллагаас зарж борлуулдаг, хаана , хэзээ үйлдвэрлэгдсэн болохыг тогтоох боломжгүй байна гэх /Хх-ийн 51 дүгээр хуудас/.
2017 оны 5 сарын 22-ны өдрийн 4866 тоот Шинжээчийн дүгнэлт:...................
1.Шинжилгээнд ирүүлсэн “огноо 2017.03.28 цаг 00.40 Сэлэнгэ Мандал ШШХ а Б. Өнөмөнх СЭ201703280040081373 тэсэрч дэлбэрэх бодис байж болзошгүй 2017.03.27-нд мандал сум ”Ноёд” гэх газарт хууль бусаар тэсэлгээ хийсэн” гэх хаягласан цаасан хайрцаганд гадуураа улаан өнгийн ууттай шаргал өнгийн нялцгай бодис- /эмульс гэх/ мэт зүйлд нитрат ион илэрч байна. Нитрат ион тэсэрч дэлбэрэх бодисын найрлаганд ордог болно.Цаашид нарийвчлан ямаг нэртэй бодис болохыг тодорхойлох шинжилгээг хийх техникийн боломжгүй.
2.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн нялцгай бодис /эмульс гэх/-ыг хийсэн улаан өнгийн уутан дээр ямар нэгэн бичиглэл байхгүй байсан тул 2 дахь асуултанд хариулах боломжгүй байна.Жич: Шинжилгээнд ирүүлсэн “огноо 2017.03.28 цаг 00.40 Сэлэнгэ Мандал ШШХ а/х Б. Өнөмөнх СЭ201703280040081373 тэсэрч дэлбэрэх бодис байж болзошгүй 2017.03.27-нд мандал сум ”Ноёд” гэх газарт хууль бусаар тэсэлгээ хийсэн” гэж хаягласан цаасан хайрцаганд гадуураа улаан өнгийн ууттай шаргал өнгийн нялцгай бодис- /эмульс гэх/ мэт зүйлийг галт зэвсгийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа М. Чинбатад хүлээлгэн өгсөн болно гэх /Хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд /Хх-ийн 5-25 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт болох иргэний үнэмлэхний хуулбар, багийн даргын тодорхойлолт, / Хх-ийн 157 дүгээр хуудас ,/
Шүүгдэгч Н.Ут урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / ХХ-ийн 157, 167-176 дүгээр хуудас / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримт болно.
Шүүгдэгч Н.У нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх Мандал сумын төвөөс 30 км зайд орших газарт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалж авч явсан, Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноёт”-ын ам гэх газарт тэсэрч дэлбэрэх бодисыг “Шижир-Оргил” нөхөрлөлийн босоо аманд дэлбэлж ашиглахдаа “Шижир хишиг” нөхөрлөлийн хэвтээ аманд гар аргаар алт олборлож байсан иргэн М.Мөгын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын газраас хэргийг зүйлчлэн ирүүлсэн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.У тэсэрч дэлбэрэх бодис зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тэсэрч дэлбэрэх бодисыг дэлбэлж ашиглахдаа иргэн М.Мөгын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 97 дугаар зүйлийн 97.1-дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Уыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасан 01 жилийн хорих ялд нь багтааж нийт хорих ялыг 01 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.У нь 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,3 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жил хасагтдаж 2006 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүйд тооцох хугацаа болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг хэрэглэв.
Хохирогч М.М нь нотлох баримттайгаар 4519600 төгрөг хавтаст хэрэгт нэхэмжилсэнээс шүүгдэгчийн төлсөн 3500000 төгрөгийг хасч үлдэгдэл 1119600 төгрөг байгаа үүнээс 224050 төгрөгний баримтыг шүүх хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Д.Тугаас 790550 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 11 тоотод оршин суух, Харчу овогт Мөнхбаатарын Мд /РД:*/ олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.У нь хохирогч М.Мд 3500000 төгрөгийг төлсөн, шүүх хуралдаан дээр хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй гэсэн болохыг дурьдаад хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчоос ажилгүй байсан хугацааны нийт 11000000 төгрөг нэхэмжилсэнг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн гялгар материалаар бүрэгдсэн эмүльс гэх тэсрэх бодисыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 19 дүгээр ангид хүлээлгэж өгөх 8 ширхэг цусаар бохирлогдсон чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход устгах, хохирогч М.М цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг болохыг тус тус дурьдаад:
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг , 36.3 дугаар зүйл, 36.6.дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Н.Уыг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Мөгын биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Уыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус хорих ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Н.У нь хохирогч М.Мд 3500000 төгрөгийг төлсөн, шүүх хуралдаан дээр хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй гэсэн болохыг дурьдсугай.
4.Хохирогч М.М нь нотлох баримттайгаар 4519600 төгрөг хавтаст хэрэгт нэхэмжилсэнээс шүүгдэгчийн төлсөн 3500000 төгрөгийг хасч үлдэгдэл 1119600 төгрөг байгаа үүнээс 224050 төгрөгний баримтыг шүүх хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч Д.Тугаас 790550 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Вокзалын № 11 тоотод оршин суух, Харчу овогт Мөнхбаатарын Мд /РД:*/ олгосугай.
5.Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчоос ажилгүй байсан хугацааны нийт 11000000 төгрөг нэхэмжилсэнг хэрэгсэхгүй болгосугай.
6.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Н.Ут оногдуулсан 01 жилийн хорих ялыг мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасан 01 жилийн хорих ялд нь багтааж нийт хорих ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосугай.
7.2015 оны эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Уын эдлэх ялыг нь нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Ут оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтэст даалгасугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 08 ширхэг чулууг шүүхийн шийдвэр хүчинтөгөлдөр болмогц устгах, мөн имульс гэх бодисыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 19 дүгээр ангид шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.