Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/10

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч             Б.Батзориг

                                    Шүүгчид                       Г.Давааренчин                                       

                                                                      Д.Буянжаргал

                                 Оролцогчид:

                                  Прокурор                     А.Энхтуяа

                                    Шүүгдэгч                       *******

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 201/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 14/201/0002/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 5******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд 200 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 200 оны 09 сарын 02-ны өдрийн 122 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож 5 жил 01 сарын хорих ял авч байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овгийн ******* ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, байранд г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор:

 *******д ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.******* дугаар зүйлийн 2-д тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс *******45.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн ******* сумын дугаар баг, тоотод оршин суух овогт Нарантуяад олгож, 60.000 төгрөгний нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 7.******* дугаар зүйлийн 2.1-д зааснаар *******д шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршиг арилгах үүрэг хүлээлгэж, оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 7.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлэхгүй бол прокурорын саналыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял болгохыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бүх гэрчүүд намайг цохиж зодоогүйг гэрчлээд харин *******ыг өөрөө эхэлж цохиод өшиглөөд байсныг хэлсэн байгаа. “...Би тэр хүүхний баруун хацарт алгадаагүй байхад алгадсан гэсэн гэтэл бид хоёр өөд өөдөөсөө харж байсан тэгэхээр би баруун гарынхаа ар талаар алгадсан болж байна. Хэн ч үнэмшихээргүй өшиглөөгүй байхад өшиглөсөн гээд тэнд битүү хүн суух нь суугаад босох нь босоод байж байсныг гэрчүүд мэдүүлсэн байгаа. Энэ бүгдээс харахад нь Цагдаа, Шүүхэд танил талтай н илт байна. Цагдаа хүргэнийхээ заавраар шүүхийн шинжилгээний эмчээр хуурамж оношлогоо гаргуулсан ба түүний уршигаар 2 он дамжин сэтгэл санааны хохирол, эд материалын хохирол амсаж прокурор намайг яллаж шүүхийн тогтоол хүлээн авч шийтгүүлж хохирч байна. Би тухайн үед шүүхийн шинжилгээний эмчийг эсэргүүцсэн эсэргүүцэл бичсэнийг мөрдөн байцаагч Сундуйсүрэн хавтаст хэргээс хассан. “...2017 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн эмчийн үзлэгээр ямар нэг хавдар зовиур байхгүй, ил шарх сорви байхгүй гэж оношдоод тамга тэмдэгээ дарсан эмчийн дүгнэлт байхад *******-аас 4 хоногийн дараа шүүхийн шинжилгээний эмчийн эмчийн дүгнэлт тэс өөр гарсан. Би тухайн үед Шүүхийн шинжилгээний эмч дээр очиж худлаа дүгнэлт гаргасан байна гэж хэлэхэд Би Нарантуяад илт янз бүрийн шарх сорвигүйболохоор нь Дархан явж нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүл гэж зөвлөгөө өгсөн гэж байсан. Энэ хэрэгт цагдаагийн эмч , мөрдөн байцаагч нар өргөсөн тангарагтаа үнэнч байж хариуцлагатай хандсан бол би ялтан болохгүй байх байсан. Иймд энэ хэргийг шудрагаар шүүж өнхөн шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Иргэн нь надаас мөнгө авах зорилготойгоор намайг бусадтай нийлж гүтгэн доромжилж  хохироосон тул гомдолтой байна гэжээ.

Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар *******ы үйлдсэн үйлдэл нь хангалттай нотлогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан.

Энэ хэрэг нь хөнгөн хэрэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ы давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох  холбогдох эрүүгийн хэргийг гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд  хэргийг бүхэлд нь хянан үзвэл:

******* нь 2017 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, байранд г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 14-15, 90-95, 211-21-р ху/, /хх-ийн 22-2*******-р ху/, /хх-ийн 24-р ху/, шинжээч Т.Насанжаргал /хх-ийн *******6-р ху/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №01 тоот дүгнэлт /хх-ийн 2-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байх боловч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа шүүх хурлаас өмнө 201 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр дууссан байхад шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ы 2017 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум, байранд г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хөнгөн хэргийн ангилалд багтаж байгаа, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил байхаар хуульчлагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэл хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн...би гэмт хэрэг үйлдээгүй...гэх үндэслэлээр бичсэн гомдлын хувьд: Түүний үйлдсэн гэмт хэрэг нь дээр дурдсан нотлох баримтууд болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн

1.гийн биед тархи доргилт, толгойн баруун хэсгийн хуйх, зүүн бугалга, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал,зүүн бугуйд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

*******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй… гэсэн 01 тоот дүгнэлт /хх-ийн 2-р ху/, Шинжээч Т.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “…2017 оны 12 дугаар сарын 05-нд үзлэг хийж, дүгнэлт гаргасан. гийн толгойн баруун хэсэг овойж хавдсан, зүүн бугалга овойж хавдсан, зүүн бугуйнд зулгаралт, зүүн өвдөг овойж хавдсан байсан, мөн гийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 0*******-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохигдох, цохиулах зэрэгт үүсэх боломжтой…” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******6-р ху/,гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн “…Удаагүй нэг давхарт буугаад зогсож байхад ******* нь г цохих шиг болоод нь хана руу унаад газар унаад босож ирэхдээ “чи намайг цохидог, өшиглөдөг хэн бэ” гэж хэлээд орилж хашхираад байсан. …Хүмүүс *******ыг “…хоёр давхар луу гар...” гэж хэлээд гаргахад араас нь гараад өрөөнд орж өргөдөл бичиж байхдаа ухаан алдаад унасан гэсэн мэдүүлгээр /хх-ийн 22-2*******-р ху/ нотлогдон тогтоогдсон байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэрч нарыг асуусан асуудлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэрч нарыг дахин гэрчээр асуусан бөгөөд гэрч нар анх мэдүүлэг өгсөн огноог мөрдөн байцаагч гэрчээр асуусан тэмдэглэлд буруу бичсэн талаар тодорхой мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн  1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 201/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2,*******,4,6,7 дугаар заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

    2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                              ШҮҮГЧИД                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                                        Д.БУЯНЖАРГАЛ