Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 319/ШШ2025/00148

 

 

 

 

 

 

 

2025           03           26

                   319/ШШ2025/00148

`

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,

Нэхэмжлэгч: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, *******ын *******

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух *******ийн ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлалтай дугаар байр, орц, 1 давхрын тоот 1 өрөө байрын үнэ 37,490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 153/2024/00744/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.ийн хүү Б. нь 2017 оны 09 сард манай Ховд аймгийн ******* сумын багийн дугаар байрны 2 дугаар орцны 1 давхрын тоот 1 өрөө байрыг худалдан авахаар болж орсон юм. Орсныхоо дараа мөнгөө бүрдүүлж өгөхөөр болсон боловч өгөхгүй яваад байсан. Манай зүгээс ч гэсэн мөнгөө өгөхийг удаа дараа шаардаж байсан. Мөнгөө бүрдүүлж байгаад өгнө. Тэр болтол түрээсээ төлөөд явж байя гэж тохироод сар болгон 200,000 төгрөгийн түрээсээ төлж байсан. Ингээд түрээсээ алдаг оног өгөөд явж байгаад 20оны 05 дугаар сард Б. нь эхнэрийн хамт авто аваарын ослоор нас барсан ба түүнээс хойш түүний аав , ээж П.******* нар нь талийгаач нарын охинтой нь хамт манай байранд өдийг хүртэл амьдарч байна. Г., П.******* нар нь байрыг худалдаж аваагүй байж одоог хүртэл байрны мөнгө болон түрээсийн төлбөр гэж нэг ч төгрөг төлөөгүй байна. Талийгаач нар нь 2017 оны 09 дүгээр сараас 20оны 05 дугаар сар хүртэл амьдарч байсан ба тэр хугацааны түрээсийн төлбөр сарын 200,000 төгрөгөөр бодохоор 11,200,000 төгрөг болж байгаа ба түрээсийн төлбөрт 6,400,000 төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл 4,800,000 төгрөг төлөөгүй байгаа. Энэ хүмүүс нас барсан тул энэ мөнгөө манай компани нэхэмжлэхгүй. Харин талийгаачийн эцэг, эх нь тэр байранд амьдраад 31 сар болж байна. 31 сарын түрээсийн төлбөр өнөөдрийн зах зээлийн доод ханшаар сарын 400,000 төгрөгөөр бодоход 12,400,000 төгрөг болж байна. Талийгаач нарын охиныг бодоод манай компанийн зүгээс байрнаас гаргаж чадаагүй.

Манай компанийн зүгээс байр чөлөөлж өгөх тухай шаардлага тавьсан боловч манай хүүхдүүд энэ байрыг худалдаж авсан мөнгөө өгсөн гээд гарахгүй байсан. Талийгаач нарын аав, ээж нар хүн нас барсан тохиолдолд 1 жилийн дараа өв нээгддэг болохоор Б. нарын дансыг шалгаж байгаад байрны мөнгө өгсөн эсэхийг нь шалгана гэж байсан боловч одоо хүртэл хариу өгөхгүй манай компанийг хохироосоор явж байна. Би тухайн айлыг байрнаас албадан гаргуулах амьдарсан хугацааны түрээсийн төлбөр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 05 сарын 22-ны өдөр хариуцагч оршин суугаа хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан байсныг 2024 оны 09 сард очихдоо мэдэж авсан. Шүүгчийн захирамжид заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,750 төгрөгийг улсын орлогоос буцаан авах гэж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа шүүгчийн туслахаас авах гэсэн боловч хэргээ хайгаад олохгүй байна та юу ч болсон нэхэмжлэлээ өгчих гэсний дагуу манай зүгээс дахин нэхэмжлэл бичиж өгөхөд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан. Манай компанийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,750 төгрөгийг буцаан аваагүй болно.

Иймд Г., П.******* нарыг Ховд аймгийн ******* сумын багийн дугаар байрны 2 дугаар орцны 1 давхрын тоот 1 өрөө байрыг чөлөөлж өгөхийг даалгаж, 31 сар амьдарсан хугацааны түрээсийн төлбөр 12,400,000 төгрөгийг гаргуулан өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунбилэг нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хүсэлтдээ: ...Тус шүүхэд Г.*******, П.******* нарт хандан Ховд аймгийн ******* сумын багийн дугаар байрны 2 дугаар орцны 1 давхрын тоот 1 өрөө байрыг чөлөөлүүлэхийг даалгаж, байранд байсан хугацааны түрээсийн төлбөр 12,400,000 (арван хоёр сая дөрвөн зуун мянган) төгрөг гаргуулах тухай” тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлалтай дугаар байр, орц, 1 давхрын тоот 1 өрөө байрын үнэ 37,490,000 төгрөг гаргуулах болгон өөрчилж байна... гэжээ.  

3. Зохигчоос тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч “*******-Инсталэйшн ХХК”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******, П.******* нарт холбогдох Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлалтай дугаар байр, орц, 1 давхрын тоот 1 өрөө байрны үнэ 37,490,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Г.*******, П.******* бид дараах нөхцөлөөр эвлэрлээ.

а. Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлалтай дугаар байр, орц, 1 давхрын тоот 1 өрөө байрны үнэ 37,490,000 төгрөгөөс 9,500,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “*******-Инсталэйшн ХХК”-ийн ХААН банкны тоот данс руу хариуцагч Г.*******, П.******* нар нь шилжүүлнэ.

б. Үлдэгдэл 27,990,000 төгрөгийг дараах нөхцөлөөр төлөхөөр тохиролцлоо.

1. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

2. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

3. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

4. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

5. 2025 оны 08 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

6. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

7. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

8. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

9. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

10. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

11. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

12. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

13. 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

14. 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

15. 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

16. 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

17. 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

18. 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

19. 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

20. 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

21. 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

22. 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

23. 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,200,000 төгрөгийг,

24. 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 390,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

в. Тохирсон хугацаанд төлөлтөө хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.

г. Төлбөр төлөгдөж дууссан өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч П.*******гийн өмчлөлд шилжүүлэх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахтай холбоотой гарсан бүх зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нар хуваан хариуцна.

д. Тус эвлэрлийн гэрээг шүүхийн өмнө, хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан болно... гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас шүүхэд анх хариуцагч Г.*******, П.******* нарт холбогдуулан “Ховд аймгийн ******* сумын багийн дугаар байрны 2 дугаар орцны 1 давхрын тоот 1 өрөө байрыг чөлөөлүүлэхийг даалгаж, байранд байсан хугацааны түрээсийн төлбөр 12,400,000 (арван хоёр сая дөрвөн зуун мянган) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунбилэг нь нэхэмжлэлийг “Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлалтай дугаар байр, орц, 1 давхрын тоот 1 өрөө байрын үнэ 37,490,000 төгрөг гаргуулах тухай” гэж өөрчилсөн байна.

2. Улмаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******, П.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,490,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн нийт шаардлага 37,490,000 төгрөгийн 9,500,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ХААН банкны тоот данс руу хариуцагч Г.*******, П.******* нар нь шилжүүлж, үлдэгдэл 27,990,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас 2027 оны 02 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдөр тус бүр 1,200,000 төгрөгөөр, мөн 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 390,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.            3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.                                                                                                                                                4. Нэхэмжлэгч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд уг нэхэмжлэлийн үнийн дүн 37,490,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 345,400 төгрөг байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,550 төгрөгөөс 172,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үүнээс 65,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн улсын тэмдэгтийн хураамж 345,400 төгрөгийн тал хувь болох 172,700 төгрөгийг хариуцагч Г.*******, П.******* нараас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

5. Хариуцагч Г.*******, П.******* нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******, П.******* нарт холбогдох, “Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлалтай дугаар байр, орц, 1 давхрын тоот 1 өрөө байрын үнэ 37,490,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Г.*******, П.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,490,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн нийт шаардлага 37,490,000 төгрөгийн 9,500,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн ХААН банкны тоот данс руу хариуцагч Г.*******, П.******* нар нь шилжүүлж, үлдэгдэл 27,990,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас 2027 оны 02 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдөр тус бүр 1,200,000 төгрөгөөр, мөн 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 390,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,550 төгрөгөөс 172,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үүнээс 65,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн улсын тэмдэгтийн хураамж 345,400 төгрөгийн тал хувь болох 172,700 төгрөгийг хариуцагч Г.*******, П.******* нараас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.*******, П.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ТАСХЫН