Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 319/ШШ2025/00165

 

 

 

 

 

 

 

2025           04           02

                   319/ШШ2025/00165

`

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, *******ы *******,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух *******гийн *******,

Хариуцагч: аймаг, сум, багт үйл ажиллагаа явуулдаг “Их ” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “58,040,434 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 153/2024/00737/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 04 дүгээр 30-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Гэр хорооллын хашаа шинэчлэх, хаягжуулах худалдан авах ажиллагаанд 2 компани оролцож Их ХХК 95,373,620 төгрөгийн үнийн саналтайгаар шалгарч 2023 оны 06 дугаар 26-наас 2023 оны 08 дугаар сарын 21-ний хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж урьдчилгаа санхүүжилт 50% буюу 49,186,810 төгрөгийг олгосон. Ингээд 2023 оны 09 дүгээр сар хүртэл хашааны бэлдэц бэлдэж байна гэсэн шалтгаанаар ямар нэгэн ажил хийгээгүй, 2023 оны 09 дүгээр сарын дунд үеэс ирж 3 айлын хашаа хийгээд явсан ба уг хашаа 12 сард үүссэн шуурганаар нурж эвдэрсэн. Бид удаа дараа шаардлага тавьсан боловч ямар нэгэн шийдэлд хүрээгүй ба 2023 оны 12 дугаар сарын сумын ИТХ-д гүйцэтгэгч компанийн төлөөлөл хариуцагч Б.*******, Г.******* нарыг оролцуулж хашааны хийцлэлийг өөрчилж банзаар хийх ажлыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж 2024 оны 05 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх шийдвэр гарсан.

Хариуцагч Б.*******, Г.******* нар нь хамтран хариуцагч Их Морьт ХХК-ны нэрийн өмнөөс худалдан авах ажиллагаанд оролцож одоог хүртэл тус суманд ямар нэгэн ажил хийгээгүй байна. Хариуцагч Б.*******, Г.******* нар нь хамтран хариуцагч Их эрдэнэ ХХК ийн нэрийн өмнөөс худалдан авах ажиллагаанд оролцож Иргэний хуулийн болон ажлын гэрээний 6.1 дэх заалтад заасны дагуу талууд гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийлүүлээгүй бараа үйлчилгээний 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу 8,853,624 төгрөгийн алданги тооцогдож байна. Иймд хариуцагч Б.*******, Г.******* нар нь гэрээнд заасан хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй тул урьдчилгаа санхүүжилт 50% буюу 49,186,810 төгрөгийг 100160652400 тоот дансанд гэрээний алданги 8,853,624 төгрөгийг 100160600975 тоот дансанд тус тус оруулж өгнө үү... гэжээ.

2. Зохигчоос шүүх хуралдаанд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Б.ийн нэхэмжлэлтэй, “Их эрдэнэ ХХК, Г.*******, Б.******* нарт холбогдох 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №ХОАЗДТГ/202301002 тоот Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр “гэр хорооллын хашаа шинэчлэх болон хаягжуулах ажлын гэрээ”-нээс татгалзсан тул урьдчилгаанд шилжүүлсэн “49,186,810 төгрөг, алданги 8,853,624 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Ц. нар болон хариуцагч Г.*******, Б.*******, Их ХХК-ийн төлөөлөгч Т. бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.

а. Нэхэмжлэлийн шаардлага болох 49,186,810 төгрөгийг хариуцагч нар болон хариуцагчийн төлөөлөгч нар нь хүлээн зөвшөөрлөө.

б. Нэхэмжлэлийн шаардлага болох алданги 8,853,624 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Ц. нар татгалзсан.

в. Нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр “гэр хорооллын хашаа шинэчлэх болон хаягжуулах ажлын гэрээг цуцалсан тул урьдчилгаанд шилжүүлсэн 49,186,810 төгрөгөөс Их эрдэнэ ХХК нь 25,186,810 төгрөгийг тухайн гэрээг татгалзсантай холбогдуулан ******* сумын Засаг даргын тамгын газрын дансанд шүүхийн шийдвэр бичгээр гарч албажсанаас хойш 7 хоногийн дотор буцаан төлөхийг зөвшөөрч, тохиролцов.

г. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 49,186,810 төгрөгөөс 24,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, тохиролцсон.

д. Төлбөрийг ******* сумын Засаг даргын тамгын газрын 100160652400 тоот орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төлнө.

е. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүйгээр, шүүхийн өмнө байгууллаа... гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Б. нь шүүхэд хариуцагч “Их ” ХХК, Г.*******, Б.******* нарт холбогдуулан “2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №ХОАЗДТГ/202301002 тоот Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх “гэр хорооллын хашаа шинэчлэх болон хаягжуулах ажлын гэрээ”-нээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 49,186,810 төгрөг, алданги 8,853,624 төгрөг, нийт 58,040,434 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

2. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхээ эдэлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Ц. нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги 8,853,624 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэхээс татгалзаж, үлдэх шаардлага болох 49,186,810 төгрөгөөс хариуцагч “Их ” ХХК нь 25,186,810 төгрөгийг шүүхийн шийдвэр бичгээр гарч албажсанаас хойш 7 хоногийн дотор, хариуцагч Б.******* 24,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ******* сумын Засаг даргын тамгын газрын 100160652400 тоот орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төлж барагдуулахаар эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.                       

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн нийт шаардлага 58,040,434 төгрөгөөс алданги 8,853,624 төгрөгийн шаардлагаас татгалзсан байх тул 49,186,810 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 403,884 төгрөг байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар заасны дагуу хариуцагч нараас 49,186,810 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 201,942 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь эрх зүйн үндэслэлтэй.

5. Хариуцагч “Их ” ХХК, Г.*******, Б.******* нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Ц. нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги 8,853,624 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэхээс татгалзаж, хариуцагч “Их ” ХХК нь нэхэмжлэлээс үлдэх шаардлага болох 49,186,810 төгрөгөөс 25,186,810 төгрөгийг шүүхийн шийдвэр бичгээр гарч албажсанаас хойш 7 хоногийн дотор, хариуцагч Б.******* 24,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ******* сумын Засаг даргын тамгын газрын 100160652400 тоот орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар 49,186,810 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 201,942 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “Их ” ХХК, Г.*******, Б.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ТАСХЫН