Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 319/ШШ2025/00168

 

 

 

 

 

 

 

2*******5 04 ******* 3*******/ШШ2*******5/00168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүгч Б.Гантөгс, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт гийн д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол нийт 3,332,079 (гурван сая гурван зуун гучин хоёр мянга далан ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б. (цахимаар),

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц. (цахимаар),

Шүүхийн иргэдийн төлөөлөгч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.гаас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж тусгасан тул эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлээгүй үлдсэн зардал болох 201,550 төгрөг, шүүх хуралдаанаас хойш авсан эм, тариа, эмчилгээний зардал болох 2,105,972 төгрөг, нийт 2,307,522 төгрөг нэхэмжилж байна...

...Хариуцагч талаас А.*******гийн шүд хийлгэсэн талаар баримт нь хуурамч гэх утгатай зүйл ярьсан тул 2*******4 оны 07 дугаар сарын 06-нд Ариун шүд эмнэлгийн эмч Б.Ариунтөмөрөөс тодорхойлолт гаргуулан авсан. Энэхүү тодорхойлолтыг гаргуулан авахад ******* сумаас Ховд аймагт ирж буцах шатахууны зардалд *******8,000 төгрөг гарсан. Ариун шүд эмнэлэгт хийлгэсэн риббонд шүд нь унасан тул 2*******4 оны 07 дугаар сарын 30-нд Сувдан шигтгээ шүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх зур зүүх 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий түр буйлтай шүд хийлгэсэн. Буйл эдгэсний дараа буюу 2*******4 оны 8 дугаар сарын 15-нд Сувдан шигтгээ эмнэлэгт риббонд шүд 380,000 төгрөгөөр хийлгэсэн. Шүд хийлгэх үед Ховд аймагт ирж буцсан шатахууны зардал 157,000 төгрөг, 2*******4 оны 09 дүгээр сарын 05-нд шүүх хуралдаанд ирж оролцсон шатахууны зардал 75,697 төгрөг, мөн 2*******5 оны ******* дугаар сарын 27-нд тус шүүхэд ирж хэргийн материалтай танилцахад ******* сумаас Ховд аймагт ирэх шатахууны зардалд 108,860 төгрөг, буцахад 55,000 төгрөгийн зардал, нийт 1,*******4,557 төгрөгийн зардал гарсан. Иймд анх нэхэмжилсэн 2,307,522 төгрөгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж гарсан зардал болох 1,*******4,557 төгрөг, нийт 3,332,079 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. 2*******2 онд Г.тай манай эхнэр А.******* хамт явж байгаад осолд орсон. Үүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж осолтой холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсэн байдаг. Ослын дараа учирсан хохирол болох 2,307,522 төгрөг нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн...

Г. нь осол болсны дараа харилцах боломж олгоогүй. Утсаа авдаггүй, дугаар блок хийсэн. Би миний эхнэрийг эрүүл болгоод өг гэсэн шаардлагыг анхнаас нь тавьж байсан. Хэрвээ миний шаардлагыг хүлээж аваад миний найз яаж байна гээд нэг удаа асуучихсан бол ингэж шүүхээр заавал асуудлаа шийдвэрлүүлэх шаардлага байгаагүй. Сэтгэл гаргаагүйд нь гомдолтой байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ... гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Баримтуудын хувьд бүдэг, уншиж танилцах боломжгүй, үнэхээр нэхэмжлэгчээс гарсан зарлагын баримт мөн эсэх, эмчийн жорын дагуу эм, бүтээгдэхүүн худалдан авч, түүнийгээ хэрэглэсэн эсэх нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй гэж үзэж байна. 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийтгэх тогтоол гарсан. Тус шийтгэх тогтоол гарахаас өмнө гарсан зардлуудыг нэхэмжлэгч тал нэхэмжлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг шийдвэрлэж байхад маргаан бүхий асуудлыг шүүх шийдэж шийтгэх тогтоол гаргасан. Энэ талаар А.******* өөрөө эрүүгийн хэрэгт мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй... гэв.

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч Д.*******гаас Б.д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлт, хохирлын баримтууд, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2*******3/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын баталгаат хуулбар, Ариун шүд шүдний эмнэлгийн тодорхойлолт, хохирлын баримтын хуулбар, гэрэл зураг, нэмэгдүүлсэн шаардлагатай ирүүлсэн төлбөрийн баримтууд, Н.Бадамцоодол эмчийн тодорхойлолт, шүдний рентген зургийг хуулбар зэргийг,

6. Хариуцагчаас хариу тайлбар, Ариун шүд шүдний эмнэлгийн үнийн тариф, Г.гаас Г.Сүнжидмаад олгосон итгэмжлэл, Г.гаас Ц.т олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

7. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу А.*******гийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох 40 дугаартай иргэний хэрэг, хариуцагч талын хүсэлтээр Г.д холбогдох эрүүгийн 22360*******44*******55 дугаартай хэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* нь анх шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол эм тариа, эмчилгээ, унаа, шатахууны зардал 2,307,522 төгрөгийг хариуцагч Г.гаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагаа 1,*******4,557 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг 3,332,079 төгрөг гаргуулах гэж тодруулсан.

2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2,276,257 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг буюу 1,055,822 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэгдээгүй үлдсэн хохирол 201,550 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс хойш эм тариа худалдан авсан, мөн эмнэлгээс үзлэг, үйлчилгээ авсан, Ховд аймагт ирж буцсан шатахууны зардал 2,105,972 төгрөг, мөн Ариун шүдний эмнэлгээс тодорхойлолт гаргуулан авахад ******* сумаас Ховд аймагт ирж буцах шатахууны зардал *******8,000 төгрөг, 2*******4 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сувдан шигтгээ шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэх зуур зүүх түр буйлтай шүд хийлгэхэд 50,000 төгрөг, 2*******4 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Риббон шүд хийлгэхэд 380,000 төгрөг, шүд хийлгэхээр ирж буцсан шатахууны зардал 157,000 төгрөг, 2*******4 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд ирж буцах шатахууны зардал 75,697 төгрөг, хэргийн материалтай танилцахаар Ховд аймгийн шүүхэд ирж буцах шатахууны зардал 163,860 төгрөг, нийт 3,332,079 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна... гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь ...Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар 43 ширхэг Е-баримт гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь бүдэг, уншигдахгүй, хэдэн төгрөгийн баримт болох нь харагдахгүй, тухайн эм, тариа, шатахууныг хэн худалдаж авсан нь тодорхойгүй, тухайн эм тариаг авсан гэх боловч эмчийн бичиг, жороор авч хэрэглэсэн эсэх, тухайн төлбөрийг А.******* өөрөө төлсөн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн А.******* нь рибонд шүдийг 623,000 төгрөгөөр хийлгэсэн гэх боловч яг аль шүдэндээ хийлгэсэн нь тодорхойгүй, зарим нь Ковидын тест, юмдүүжин худалдаж авч байсан баримтуудыг хавсаргасан нь тухайн эмийг өөрөө хэрэглэсэн юм уу гэдэг нь эргэлзээтэй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.*******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа талаар зохигч маргаагүй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй... гэж тус тус хуульчилжээ.

6.1. Хуулийн уг зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдох бөгөөд дээрх 14 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Г. нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч А.*******гийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул эрүүл мэндэд учирсан гэм хор, хохирол учирсантай холбоотой гарсан зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Г.гаас шаардах эрхтэй.

7. Шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тухайн зардал зайлшгүй шаардлагаар бий болсон байх хуулийн зарчмын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох тооцооллыг хийж, дор дурдсанаар хянан шийдвэрлэв. Үүнд:

7.1. Нэхэмжлэлд хавсаргасан эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ авсан болон эм, тариа, шатахуун худалдан авсан зарлагын баримт болон нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад түүвэр хийхэд нэхэмжлэгчийн зардлыг он, сар, өдрөөр дараах байдлаар /зарим хэсгийг хүснэгтээр/ харуулахад:

Нэг: 2018 онд эм, тариа худалдаж авсан гэх зардал 10,500 төгрөг,

Хоёр: 2*******2 онд эм, тариа худалдаж авсан болон эмчилгээний зардал 645,772 төгрөг,

Гурав: 2*******3 онд эм, тариа худалдаж авсан гэх зардлын баримт 393,950 төгрөг,

Дөрөв: 2*******4 онд эм, шатахуун худалдан авсан, эмчилгээ хийлгэсэн зардал 1,905,*******7 төгрөг байна. Зарим оны зардлуудыг доорх байдлаар хүснэгтээр харуулахад,

 

Тав. Шүүхэд ирж хэргийн материалтай танилцаж, ирж буцахдаа худалдаж авсан шатахууны зардал 2*******5 он

 

1

Е-баримт

2*******5.*******.26

Ти Эм Ойл

*****

41,860

 

2

Е-баримт

2*******5.*******.26

Ти Эм Ойл

*****

67,000

 

3

Е-баримт

2*******5.03.04

Ти Эм Ойл

*****

55,000

 

Дүн

163,860 төгрөг

 

Зургаа. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй Эрүүгийн журмаар шийдвэрлэгдээгүй үлдсэн гэх 2*******2 оны зардал

 

Баримт

Огноо

Харилцагч

Үйлчлүүлэгч

Дүн

 

1

Е-баримт

2*******2.03.22

-

*****

2,000

 

2

Е-баримт

2*******2.03.18

EMIIN SAN

*****

1,000

 

3

Е-баримт

2*******2.03.15

EMIIN SAN

*****

1,500

 

4

Е-баримт

2*******2.03.16

EMIIN SAN

*****

8,000

 

5

Е-баримт

2*******2.03.15

Нандин тус эмийн сан

*****

40,600

 

6

Е-баримт

2*******2.03.15

EMIIN SAN

*****

13,000

 

7

Е-баримт

2*******2.04.14

Ховд ******* эмийн сан

*****

13,000

 

8

Е-баримт

2*******2.*******.20

Алтан гагнуур эмийн сан

*****

8,800

 

9

Е-баримт

2*******2.*******.20

Алтан гагнуур эмийн сан

*****

8,800

 

10

Е-баримт

2*******2.03.22

Ховд ******* эмийн сан

*****

6,800

 

11

Е-баримт

2*******2.03.15

Ховд ******* эмийн сан

*****

*******,050

 

12

Е-баримт

2*******2.04.14

Ховд ******* эмийн сан

*****

15,000

 

13

Е-баримт

2*******2.03.*******

EMIIN SAN

*****

26,000

 

14

Е-баримт

2*******2.*******.20

Алтан гагнуур эмийн сан

*****

13,000

 

15

Е-баримт

2*******2.03.26

Монос Ховд ХХК

*****

24,800

 

Дүн

201,550 төгрөг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         

7.2. Энэхүү эм, тариа худалдан авсан хугацаа, эмчилгээ, үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэсэн, мөн шатахуун худалдан авсан тухай баримт зэрэг нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2*******3/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогч А.*******гийн эмчилгээний зардалд тооцож гаргасан 2,531,246 төгрөгийн хохиролд багтсан эсэх, эрүүгийн хэрэгт авагдсан хохирлын талаарх баримттай давхардсан эсэхийг тус бүр харьцуулан үзэж хохирлын зарим хэсгийг буюу дээрх хүснэгтэд тусгагдсан зардлаас Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2*******3/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойшхи хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Үүнд:

- Хүснэгтийн гурав дахь хэсэгт тусгагдсан 2*******3 онд худалдаж авсан гэх эм, тарианы зардал нийт 393,950 төгрөг,

- Хүснэгтийн дөрөв дэх хэсэгт тусгагдсан 2*******4 онд худалдаж авсан гэх эм, тариа, шатахууны зардал болон Ариун шүд шүдний эмнэлэгт рибонд шүд хийлгэсэн гэх 623,000 төгрөг, Сувдан шигтгээ шүдний эмнэлэгт рибонд шүд хийлгэсэн гэх 380,000 төгрөг, Төгс Шүд шүдний эмнэлэгт түр буйлтай шүд хийлгэсэн гэх 50,000 төгрөг, нийт 1,905,*******7 төгрөг,

- Хүснэгтийн тав дахь хэсэгт тусгагдсан 2*******5 онд шүүхэд хэргийн материалтай танилцахаар ирж буцахдаа худалдан авсан шатахууны зардал нийт 163,860 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

8. Харин 2018 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн огноотой 10,500 төгрөгийн үнийн дүнтэй баримт нь уг хэргийн гэм хор хохирол учруулсан гэх цаг хугацаатай хугацааны хувьд тохирохгүй.

8.1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2*******3/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар ...хохирогч А.******* нь цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй... гэж тусгажээ.

Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө өөрт учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн журмаар хамт нэхэмжлэх эрхтэй байхад шийтгэх тогтоол гарсны дараа нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлгүй байх тул эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдээгүй үлдсэн зардал гэх 201,550 төгрөгийн зардал, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ нотлох баримтаар хавсаргасан 2*******2 оны Е-баримттай эм, тариа худалдан авсан гэх зардлыг буюу 645,772 төгрөгийн зардлыг /2*******2 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмнэлгийн эмчийн ерөнхий үзлэг хийх, үйлчилгээ гэх 457,222 төгрөгийг эрүүгийн журмаар нэхэмжилж шийтгэх тогтоолоор гаргуулах шийдвэрлэсэн/, мөн Ариун шүдний эмнэлгээс тодорхойлолт гаргуулан авахад ******* сумаас Ховд аймагт ирж буцахдаа худалдан авсан шатахууны зардал гэх *******8,000 төгрөг, нийт 1,055,822 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Ингэхдээ нэхэмжлэгч шүүхэд 3,332,079 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэлийн нийт шаардлагаас 1,055,822 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул /3,332,0791,055,822= 2,276,257/ 2,276,257 төгрөгийг хариуцагч Г.гаас гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1,055,822 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б. нь ...нэхэмжлэлийн шаардлагаг хангах шийдвэрлэх гэсэн саналтай байна... гэх дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заасны дагуу шүүхээс хангасан нэхэмжлэлийн үнийн дүн 2,276,257 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,370 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохирол 2,276,257 /хоёр сая хоёр зуун далан зургаан мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,055,822 /нэг сая тавин таван мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 51,370 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН

ШҮҮГЧ Б.ГАНТӨГС

ШҮҮГЧ Б.РАУШАН