| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/03260/И |
| Дугаар | 197/ШШ2025/01983 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01983
2025 ** ** 197/ШШ2025/*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол *** байрны ** дугаар орцны ** тоотод байрлах *************-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** байрны ** дүгээр орцны ** тоотод тоотод оршин суух, ************* /регистрийн дугаар *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2,256,300 төгрөг гаргуулах; 1,420,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ***** байрнуудын нийтийн эзэмшлийн орцны дотор тал болон гадна орчны 50 метрийн доторх, подвалын цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, цахилгаан шатны байнгын хэвийн ажиллагааг хангах, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээг хариуцан ажилладаг. Эдгээр үйлчилгээг авсныхаа төлөө хуульд заасан төлбөл зохих төлбөрөө зарим оршин суугчид хуулиар хүлээсэн үүргээ олон сар, жилээр төлдөггүйн улмаас байгууллагуудад төлөх ашиглалт болон бусад төлбөрүүд хуримтлагдаж СӨХ-ны төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг оршин суугчдад ая тухтай амьдрах нөхцөлийг хангасан үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Н.Э нь 2011 оны 01-р сараас 2025 оны 02-р сар хүртэл 2,256,300 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
2. Хариуцагч Н.Э хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” заалтыг А маш их ноцтой байдлаар зөрчсөн учраас төлбөр төлөхөө больсон. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т “дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэснийг баримтлан А-оос 1,420,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. СӨХ-ны тухай хуульд заагдсан “дундын өмчлөлтэй нийтийн орон сууцны зөвхөн цэвэрлэгээ, засвар хариуцна” гэснийг ноцтой зөрчиж хийх ёстой үндсэн ажлаа ч олигтой хийж чадахгүй байж хууль бусаар ашиг олох зорилгоор ямар л нүх сүв байна бүгдийг нь бусдад зарж түрээслүүлж оршин суугчдыг хохироодог. Манай гэрийн 5 ам бүлийн амгалан тайван байдлыг 6 жил алдагдуулж, амраахгүй гомдол гаргахаар цагдаа нар намайг зодсон. Цагдаа нар намайг танхайрсан гэж гүтгээд 10 хоног баривчлагдаж хохирсон...” гэжээ.
3. Нэхэмжлэгч А-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ** байрны оршин суугчдын байгуулсан А-ны өргөдөл, холбогдох материалыг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тус сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээ олгожээ.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэсний дагуу хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар “гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй” гэж заажээ.
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2011 оны 01-р сараас 04-р сар хүртэл 5740 төгрөг, 2011 оны 05-р сараас 2014 оны 04-р сар хүртэл 6740 төгрөг, 2014 оны 05-р сараас 2020 оны 02-р сар хүртэл 11,660 төгрөг, 2020 оны 03-р сараас 16,660 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч Н.Э нь 2011 оны 01-р сараас 2025 оны 02-р сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,256,300 төгрөг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Төрийн банкны нэхэмжлэх баримтуудаар нотлогдож байна.
Харин төлбөр төлөөгүй үндэслэлээ дээрх байдлаар тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган нотлох баримтаар өгсөн боловч энэ нь нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоог үүргээ биелүүлээгүй, засвар үйлчилгээ хийгээгүй гэдгийг хангалттай нотлохгүй байна.
Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,256,300 төгрөгийг Н.Э-аас гаргуулж, ”А-нд олгож шийдвэрлэв.
4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хариуцагч Н.Э нь 2012 оны 09-р сарын 14-ний өдрийн 1141 дугаар шийтгэврээр 10 хоногийн хугацаагаар баривчилсны улмаас олох ёстой байсан орлого буюу тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үржүүлсэн төлбөрийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, харилцан шаардлага бүхий үүргийг зохицуулалтад хамаарахгүй болох нь тогтоогдож байна.
Нөгөөтээгүүр сөрөг нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамаарахгүй, хуулиар зөвшөөрөгдсөн арга хэлбэрээр цугларсан, бэхжүүлэгдсэн нотлох баримт гэж үнэлэх боломжгүйн дээр нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, гэм хорын хохирол шаардаж буй нь үндсэн нэхэмжлэлд хамааралгүй, шаардах эрхээ алдсан /хөөн хэлэлцэх хугацаа/ байна.
Тодруулбал, үндсэн болон сөрөг нэхэмжлэл нь тусдаа нэхэмжлэл байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хоорондоо тооцогдохгүй шаардлага байх тул сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд хариуцагч Н.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгох нь зүйтэй.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 50,784.24 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас 50,784.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 117 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР