Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

            Улсын яллагч П.Энхболд,

            Шүүгдэгч Л.Б түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Н.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Басбайгалыг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Э, Л.Б нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725021216 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч янан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 11-нд Ховд аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гурилын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1-р хороолол 2-24 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 5-р хороо 80а-2-2 тоотод оршин суудаг,

1999 оны 2 дугаар сарын 12-нд Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Энхмэнд овогт Л.Б /регистрийн дугаар ЧЗ 67041109/,

 

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй дээд боловсролтой, кино операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12-р хороолол 125-1 тоотод оршин суудаг,

2013 оны 03 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 6 дугаар сарын 12-нд ялын хугацаа дуусч суллагдсан. Долоод овогт Цогтбаярын Энхцогт /регистрийн дугаар УС 84031310/,

 

3.Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 30-нд Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй дээд боловсролтой, түүх газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4-р хороолол 7/2-36 тоотод оршин суудаг,

2004 оны 11 дүгээр сарын 17-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Тугч овогт Тойвгоогийн Амарбаяр /регистрийн дугаар ШЖ 79043076/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1.Яллагдагч Л.Б нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 196 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 184,9 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн түр оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байр 1-р орцны 255 тоот байранд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан,

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Бт НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 9,7 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр хууль бусаар худалдсан,

мөн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Эод НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1,4 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

 

Яллагдагч Л.Б нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Басбайгалаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй /уутны хамт/ 9,7 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

 

Яллагдагч Ц.Э нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Басбайгалаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй /уутны хамт/ 1,4 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогдсон тус тус холбогдоцгоожээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…3 жилийн өмнөөс эхлэн бага хүүхэд маань Эрээнд олон улсын сургуульд сурдаг болсон. Би сардаа нэг удаа эргэж очдог байсан ба тухайн үед би мөн хүүхдээ эргэх гэж очсон. Би хилээр энэ бодисыг барьж орж ирээгүй. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхөр энэ зүйлийг 2 сарын өмнө ойр зуурын эм өгөхдөө ваар руу аваачаад хийчихсэн байсан. Бусад зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүнд өгсөн гэдгээ хүлээн зөвшөөр байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 15 сая төгрөгийг Улаанбаатар хотод 40,000 юаниар солиулж Дашийн хэлсний дагуу 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос вагоноор яваад Замын-Үүдээр Хятад руу хилээр гарч Эрээнээс Бээжин хот руу автобусаар явж Дашаагийн хэлсний дагуу Бээжингийн Мушиеон гэсэн байх зах дээр очоод зогсож байгаараа гэсний дагуу очиж нөгөө цаасан дээр бичиж өгсөн утасны дугаараар нь залгатал англиар яриад байхаар нь ойлгоогүй тэгтэл цаанаас нь Дашаа өөрөө ярьсан юм шиг байсан тэгээд цагаан яагаан өнгийн хоёр хурууны наалтын хайрцагтай 20 тусдаа жижиг гялгар ууттай мөс гэх зүйлийг надад өгөөд би 38,000 юань өгсөн, тэгээд би хоёр хайрцагтай зүйлээ халаасандаа хийгээд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Эрээнээс Замын-Үүдийн хилээр орж ирсэн, намайг хилээр орж ирэхэд халаасандаа хийсэн байсан зүйлийг шалгаагүй оруулсан.

Би Замын-Үүдээс машинд сууж Улаанбаатар хотод ирсэн хотод ирээд Дашийн 91995555 дугаарын утас руу удаа дараа залгасан боловч болоогүй учраас танил дүү Гэрэлтуяагийн охин Учирла нь Замын цагдаагийн тэнд байрлах нэг өрөө байрыг түрээслэдэг одоо тусдаа гараад түрээслэхээ больсон гэхээр нь би түрээслье гээд гэрт нь очсон байсан, тэгээд би Гэрэлтуяатай охиныхон түрээсийн байранд нь орой очиж юм ярьж архи уусан, би Бээжингээс авчирсан гялгар ууттай мөс гэх зүйлүүдийг Гэрэлтуяад хэлэлгүй хувцастай цүнхээ тавихдаа жижиг өрөөнд нь байсан хүрэн өнгийн цэцэгтэй бааран дотор хийгээд нуучихсан тэгээд маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цагдаа нарт баригдсан, ...манай нөхөр Дашдаваа “хадгалж байгаарай” гэж хэлж өгсөн байсныг 2017 оны 03 дугаар сарын 18-ны хүртэлх хугацаанд хадгалсан нь үнэн үүнийг хүлээн зөвшөөрч байна, ...би тухайн үед мансуурсан байдалтай юу болоод байгааг мэдээгүй намайг гавлачихсан дээш доош хөдөлгөөд байх шиг санагдсан…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 240-241, 250/,

 

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үүнийгээ мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Миний хувьд анх удаа хэрэглэж үзэх гэж байгаад баригдсан…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл гэвэл би Басбайгаль гэх хүнийг огт танихгүй гэж хэлсэн. Ер нь бол би Дашдаваа гэх хүний эхнэр Байсбайгаль гэдгийг мэднэ. Дашдаваа ах миний утасны дугаарыг Басбайгаль эгчид өгсөн юм шиг байсан, ...2017 оны 03 дугаар сарын 16-ний өдөр над руу залгаад дахиад “мөс байна авах уу” гэхээр нь би сонирхож үзэх гээд утсаар холбогдож байгаад Замын цагдаагийн хажуугийн байранд очиж уулзаж авсан, Басбайгаль эгч 2017 оны 03 дугаар сарын эхээр байсан байх нэг удаа над руу яриад мөс авах уу гэсэн би итгээгүй учраас аваагүй, дараа нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны орой над руу яриад мөс авах уу гэхээр нь би очиж авсан. Би өөрийнхөө Хаан банкны данснаас 1 сая төгрөгийг шилжүүлж авсан. Би Дашдаваатай ямар нэгэн харьцаа холбоо гэх зүйл байхгүй. Урьд нь Дашдаваа ахаас мансууруулах бодис худалдаж авч байгаагүй, Миний биед үзлэг хийж хураан авах үед гялгар уутны хамт 9,7 грамм жинтэй байсан гэдгийг мэдсэн. Түүнээс биш тухайн үед тэдэн граммыг тэдэн төгрөгөөр зарна гэж яриагүй. Би 1 сая төгрөг байна л гэж хэлсэн тэгтэл тийм зүйл өгсөн. Би худалдаж аваад цагдаад баригдсан хэрэглээгүй байсан, ...товчхондоо хэлэхэд миний танил Дашдаваа гэж хүний эхнэр Басбайгаль гэж эмэгтэй над руу залгаад юм авах уу гэхээр нь би 1 сая төгрөг өгөөд оронд нь мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авсан, Басбайгаль эгчээс өөрөөс нь авсан…” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 214, 239/

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Өмнө нь бичгээр өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэхэд би киноны мэргэжилтэн бөгөөд суугаа ажил хийдэг учраас энэ бодисыг нойр хүргэдэггүй учраас саваагүйтээд хэрэглэсэн. 2017 оны 05 дугаар сараас эхлэн Нийслэлийн цагдаагийн газар, ТББ-уудтай хамтран хар тамхины эсрэг, хор уршгийг бусдад таниулах видео шторкууд хийж, уг ажилд оролцож байгаа. Гэмшиж, харамсаж байна…”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дашдаваа ахын эхнэр Басбайгаль над руу өөрийнхөө 88919333 дугаарын утаснаасаа залгаад юм байна авах уу гэсэн тэгээд тэр өдрөө ажилтай байсан учраас авч чадаагүй. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Басбайгаль эгчтэй утсаар ярьтал 250.000 төгрөгөөр 1 грамм мөс зарна гэсэн тэгээд Хаан банкны дансны дугаараа миний гар утас руу мэссэжээр явуулсан. Тэгээд би Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн урд талын Хаан банкны АТМ-с тэнд байсан танихгүй хүний данснаас 250.000 төгрөг шилжүүлээд бэлэн 250.000 төгрөгийг би тэр хүнд өгчихсөн. Тэгээд эргэж гарч ирээд залгатал гар утас салгаатай холбогдох боломжгүй байхаар нь хүлээж байгаад орой 19 цагийн үед дахиж залгатал согтуу байсан тэгэхээр нь маргааш больё гээд дахиж яриагүй. Маргааш нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед Басбайгаль эгч рүү залгасан тэгтэл Замын цагдаагийн хажуугийн байрнаас ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад такси бариад Замын цагдаагийн газрын хажууд очоод залгатал машины зогсоол дээр нь хүлээж байна гэсэн тэгээд уулзаад гялгар ууттай мөсөө авсан. Тэгээд буцаад таксиндаа суугаад Нархан хотхоны аптека орж 3 ширхэг новкин гэх тарианы усны шил аваад буцаж таксиндаа суугаад Хан-Уул дүүрэгт байрлах КРС хоолны газар ороод тэндээ цагдаад баригдсан, ...Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэрийг нь мэдэхгүй эгч гэж дууддаг гэж яагаад тэгж хэлсэн гэхээр Басбайгаль гээд шууд хэлчих юм бол болохгүй байх гэж бодоод тэгээд хэлчихсэн. Ер нь гэхдээ би Дашдаваа ахын эхнэр Басбайгаль гэдгийг сүүлд нь мэдсэн. Гэхдээ би эгч гэж л дууддаг. Басбайгаль эгчийг Дашдаваа ахаар дамжуулж танилцаж байсан. Би 2016 оны 05 дугаар сарын үед байсан байх Дашдаваа ахтай уулзахад хамт явж байсан. Гэхдээ би эхнэр, нөхөр гэдгийг нь мэддэггүй байж байгаад Дашдаваа ахаас эхнэр нь гэдгийг сүүлд мэдсэн. Тэгээд миний гар утасны дугаарыг Дашдаваа ах Басбайгаль эгчид өгсөн юм шиг байсан над руу Басбайгаль эгч залгасан юм. Миний эгч гэж дууддаг хүн бол Басбайгаль эгч юм, Надад Хаан банкны карт, дансны дугаар байхгүй учраас АТМ дээр мөнгө авч байгаа хүнийг гуйгаад явуулдаг тэгээд тэр хүнд нь шилжүүлсэн бэлэн мөнгийг өгчихдөг байсан,...03 дугаар сарын 17-ны өдөр юм авах уу гээд өөрөө залгаж байсан, би Басбайгалаас авсан юмаа хэрэглэж амжаагүй замдаа цагдаа нарт баригдсан…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас233-234, 3-р хавтас122/,

 

Гэрч Д.Билгүүний “...ээж байраа барьцаанд тавьж зээл авах гэсэн юм, чи ажиллуулдаг лангууныхаа түрээсийн гэрээ болон бусад материалыг аваад ир гэхээр нь би зөвшөөрөөд бид 2 уулзсан, би хамтран зээлдэгчээр орох байсан бөгөөд би бүх материалаа бүрдүүлээд ээжид өгсөн, надад ярихдаа 30.000.000 төгрөгийн зээл авна гэж ярьсан бөгөөд зээлээ авсан юм шиг байсан,...2017 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн үед ээж над руу 88919333 гэсэн дугаараас залгаад “ээж нь байна” гэхээр нь “та хаана байгаан” гэтэл ээж нь “очиж байна урагшаа яваад ирлээ” гэхээр нь одоо хаана явж байгаан юм гэтэл очиж байна л гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Төөгөө над руу яриад байна та урагшаа явсан бол Төөгөөтэй уулзаагүй юмуу төлбөр нь нэхэгдээд байгаа юм биш үү гэтэл ээж нь Төөгөөтэй уулзаагүй гэсэн. Төөгөө буюу Төгстөмөр Эрээн хотод суруульд сурдаг юм …”гэсэн мэдүүлэг /1-р хавтас 72-73/,

 

Гэрч Б.Амарбатын “...Манай “Амар капитал” ББСБ-гаар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хувийн хэрэглээний буюу Юнителын гэрээт борлуулагч болоход тухайн зээлийг зарцуулна гэж хүсэлт гарган нийт 30 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатайгаар өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 80а байр 1 давхрын 2-2 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 44,16 м квадрат үл хөдлөхийг барьцаалж зээлийн гэрээ байгуулж зээл авсан, зээлийн эргэн төлөлтийг бизнесийнхээ ашгаас болон хүүгийнхээ лангууны орлогоос төлөхөөр тооцоолсон байсан, Басбайгаль зээлээ 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ирж бэлнээр авч явсан…”гэсэн мэдүүлэг /1-р хавтас 91-92/,

 

Гэрч Г.Анхбаярын “...өдөрт ойролцоогоор 2500-3500 орчим хүн нэвтэрдэг, нэг байцаагч дээр өдөрт дунджаар 500-800 хүн баримт бичгээ шалгуулж МУ-ын хилээр орж ирдэг, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр МУ-ын хилээр орж ирсэн санагдаж байна, нэр нь их содон байсан ба халимаг үстэй хар өнгийн кепикэн малгайтай 40-50 орчим насны гэмээр эмэгтэй хүн санагдаж байна, бичиг баримтыг нь үзэж шалгаад ямар нэг зөрчил илрээгүй учраас журмын дагуу нэвтрүүлсэн…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 91-92/,

 

Гэрч Б.Мөрөнгуагийн “...Өдөртөө хилээр орж гарч байгаа хүний тоо 2000-3500 хооронд хэлбэлздэг, Улсын хилээр нэвтэрч байгаа хүн болгоны биед үзлэг хийнэ гэж байхгүй, ямар нэг сэжиг илэрсэн, эсхүл бусад байгууллагын болон өөрийн мэдээллийн дагуу хүний биед үзлэг хийж болно, хүний биед нарийвчилсан үзлэг хийх рентген аппарат байдаггүй, тухайн өдөр Басбайгаль гэх хүн улсын хилээр нэвтэрч үзлэг шалгалт хийлгэсэн эсэхийг одоо санахгүй байна , тухайн өдөр намайг үүрэг гүйцэтгэж байхад гаалийн мэдүүлэг /декларация/ бичсэн Монгол улсын иргэн байхгүй Басбайгаль гэж хүн гаалийн мэдүүлэг бичиж өгөөгүй…”гэсэн мэдүүлэг /2-р хавтас153-155/,

 

Гэрч Г.Учиралын “...Гэрэлтуяа миний төрсөн эх байгаа юм, манай ээж Басбайгаль эгчтэй эгч дүүсийн холбоотой, би 2016 оны 03 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 61 дүгээр байр 255 тоот 2 өрөө байрыг сард 400,000 төгрөгөөр ганцаараа түрээслэдэг байсан, тэгээд 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн хугацаа дууссан, тэгээд Басбайгаль эгч байрыг чинь түрээсэлмээр байна гэхээр нь би зөвшөөрч байрны эзэнд хэлээд Байгаль эгчид 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байрны түлхүүрээ өгсөн, тэгээд 03 дугаар сарын 18-ны өдөр түрээслэж байсан байранд ирэхэд Басбайгаль эгч, ээж хоёр ирчихсэн мөн цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан, ...ээж 03 дугаар сарын 17-ны өдөр хотод ирээд түрээслэж байсан хуучин байранд хоносон гэдгийг би мэдэж байсан, би тэр жижиг өрөөний ширээн дээр байсан баарыг шар хиймэл цэцэгний хамт авчирч байсан, бааранд ямар нэгэн эд зүйл байхгүй зөвхөн хиймэл цэцэг л байдаг байсан…”гэсэн мэдүүлэг /1-р хавтас 84-85/,

 

Гэрч Б.Болдын “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг өнгөрөөгөөд өөрийн эзэмшлийн 09-27 УНЯ дугаартай автомашинтай таксинд явж байхад нэг залуу гар өргөж суугаад Хурд хороолол орно гэсэн, тэгээд би Замын цагдаагийн уулзвараар урагшаа эргээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ар талын замаар яваад буцаж эргээд Хурд хорооллын зам руу ороод 2 дахь уулзвараар нь баруун эргэтэл урдаас нэг машин ирэхээр нь өнгөрөөх гээд зогсож байтал гэнэт хаалга онгойгоод цагдаагаас явж байна машинаасаа буугаад гэхээр нь би буусан…”гэсэн мэдүүлэг /1-р хавтас 71-72/,

 

Гэрч Г.Энхбаясгалангийн “...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зайсангийн автобусны эцсийн буудал руу явж байтал замд нэг махлагдуу 30-40 орчим насны залуу гараа өргөөд зогсож байхаар нь зогсоод “хаа хүрэх вэ” гэж асуутал “Замын цагдаагийн газар орчихоод буцаад эндээ ирнэ” гэсэн тэгээд уг залууг суулгаад Замын цагдаагийн газрын хашаан дотор байх авто угаалгын газрын урд талд зогссон, уг залуу өөрөө буугаад “хүнтэй уулзаад ирье” гээд явсан, ойролцоогоор 3 орчим минутын дараа буцаж ирээд машинд суусан, машинд суугаад “хурдан буцаж Зайсан орох шаардлагатай байна. Би хүүхдэдээ эмийг нь авч өгөхөөр болчихлоо” гээд их яарсан сандарсан байдалтай байсан, тэгээд замдаа Нархан хотхоны эмийн сангийн гадаа зогсоосон. Эмийн сан ороод “эмээ авчихлаа” гэж хэлсэн, тэгээд Маршалын гүүрээр зайсанд байх КРС хоолны газар орсон тэгээд зогсож байхад цагдаа ирж дагуулж явсан…”гэсэн мэдүүлэг /1-р хавтас 80-81/,

 

Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан Д.Гэрэлтуяагийн “…Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Байгалаа эгчтэй хоол идэж архи уусан, маргааш өглөө архи гарахгүй дотор муухай оргиод хэвтэж байтал Байгалаа эгч “энэ сэргээнэ. Энийг татчих тэгвэл зүгээр болно” гээд хуйлсан мөнгө шиг зүйл гартаа барьчихсан байсан би тухайн үед ямар учиртай юу юу байсан гэдгийг ойлгоогүй “сорчих” гэхээр нь “сорсон” надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Би Байгалаа эгчийг тийм зүйл авчирсан гэдгийг мэдээгүй, надад огт яриагүй, ...би 03 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгаас байгууллагын тэмцээнд оролцохоор хотод ирсэн байсан, би өмнө нь охиноосоо байрных нь 1 хувь түлхүүрийг авчихсан байсан учраас тэнд очиж хоносон, маргааш нь үдээс хойш Байгалаа эгч “Эрээнээс ирлээ” гээд хүрээд ирсэн. Тэгээд тэр өдрөө бид хоёр хоол идэж тэндээ амарсан. Басбайгаль эгч нээх ачаа бараа гэх зүйл байгаагүй, бор чемодан, гар цүнхтэй байсан. Дотор нь юу байсныг мэдэхгүй надад үзүүлээгүй. Жижиг өрөөнд оруулаад тавьчихсан. 03 дугаар сарын 18-ны өглөө тэмцээндээ явах гээд гар утсаа нээтэл миний Хаан банкны дансанд 240,000 төгрөг орсон байсан. Тэгэхээр нь би “энэ мөнгийг та хийчихсэн юм уу” гэтэл эгч нь “АТМ-эс 380.000 төгрөгийнхөө 240.000 төрөгийг өгч байгаа юм гэсэн” өөр ямар нэгэн мөнгө төгрөг шилжүүлээгүй…” /2-р хавтас 8-12/, 

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний №2998 тоот актын “...Л.Б гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно…” гэсэн дүгнэлт /1-р хавтаст х-94/,

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний №3053 тоот актын “...”¹1-1 дээж 1,0 гр Л.Б”, “¹2-1 1,0 гр Л.Б”, ¹3-1 1,0 гр, ¹4-1 1,0, ¹5-1 1,0 гр, ¹6-1 1,0 гр, ¹7-1 1,0 гр, ¹8-1 1,0 гр, ¹9-1 1,0 гр, ¹10-1 1,0 гр, ¹11-1 1,0 гр, ¹12-1 1,0 гр, ¹13-1 1,0 гр, ¹14-1 1,0 гр, ¹15-1 1,0 гр, ¹16-1 1,0 гр, ¹17-1 1,0 гр, ¹17-1 1,0 гр, ¹18-1 1,0 гр, ¹19-1 1,0 гр гэсэн хаягтай дээжүүдийн найрлаганд метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно…” гэсэн дүгнэлт /1-р хавтаст х-98/,

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний №3001 тоот актын “...Л.Б гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно…” гэсэн дүгнэлт /1-р хавтаст х-121/,

Шүүх эмнэлгийн шинжилгээний №3055 тоот актын “...”¹1-1 гэж хаягласан мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 6 см урттай хар өнгийн гуурс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн ¹1-1 гэж хаягласан мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/-ийн агууламж илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно…” гэсэн дүгнэлт /1-р хавтаст х-123/,

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний №3000 тоот актын “...Ц.Э гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, TNC / илрээгүй болно…” гэсэн дүгнэлт /1-р хавтаст х-127/,

 

Шүүх эмнэлгийн шинжилгээний №3054 тоот актын “...”Шинжилгээнд ирүүлсэн “Витамин С” гэсэн хаягтай тарианы шилтэй шингэн 3 ширхэг, ¹1-1 гэж хаягласан мөс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ¹1-1 гэж хаягласан мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/-ийн агууламж илэрсэн. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “Витамин С” гэсэн хаягтай тарианы шилтэй шингэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй…” гэсэн дүгнэлт /1-р хавтаст х-129/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэж баримт мэдээлэл үгүй байна. Л.Б одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд үгүй байна. Л.Б нь сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна …” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст х-153/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэж баримт мэдээлэл үгүй байна. Л.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэг ойлголт болно. Л.Б нь мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна. Л.Б нь сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна …” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст х-161/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Ц.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэж баримт мэдээлэл үгүй байна. Ц.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэг ойлголт болно. Ц.Э нь мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна. Ц.Э нь сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна …” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст х-164/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст х-6-8, 12-14/, Л.Б, Л.Б, Ц.Э нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст х-24, 27, 31/, шүүгдэгч нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст х-43-48, 54-56, 49-53/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтаст х-75-76/,Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хавтаст х-52, 53, 54/, оршин суугаа газрын тодорхойлолт, /2-р хавтаст х-117,121/, Амар ББСБ-ын тодорхойлолт, Л.Басбайгалын зээл авахад бүрдүүлсэн материалууд, зээлийн гэрээнүүд /2-р хавтаст х-130-141/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст х-57, 60, 77/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хавтаст х-59, 62-63, 66, 78-79/, Хувийн байдлыг тогтоосон баримт /2-р хавтаст х-114-115, 118, 122-124/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /3-р хавтаст х-133-135/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Л.Басбайгаль нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 196 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь дээр дурдсан гэрч Д.Билгүүн, Б.Амарбат, Г.Анхбаяр, Б.Мөрөнгуа нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Басбайгалын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн тухай тогтоол, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Л.Басбайгалын ашиглаж байсан гэр утсанд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3053 тоот дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар, 

Мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 184,9 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн түр оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байр 1-р орцны 255 тоот байранд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан болох нь дээр дурдсан гэрч Д.Билгүүн, Г.Учирал нарын мэдүүлэг, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлсэн тухай тогтоол, Хар тамхитай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10б-1/881 тоот албан бичиг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2998, 3053 тоот дүгнэлтүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар, 

Мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Ат НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 9,7 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр хууль бусаар худалдсан болох нь дээр дурдсан гэрч Б.Болдын мэдүүлэг, шүүгдэгч Л.Бын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Л.Бын ашиглаж байсан 99192022 дугаарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Л.Бын 529892990 дугаарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Гэрэлтуяагийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, шүүгдэгч Л.Б, Л.Б нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,  

Мөн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Энхцогтод НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1,4 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан болох нь дээр дурьдсан гэрч Г.Энхбаясгалан, Д.Гэрэлтуяа нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Эын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ц.Эын ашиглаж байсан 91111189 дугаарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3054 тоот дүгнэлт,  Л.Б, Ц.Э нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Л.А нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Басбайгалаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй уутны хамт 9,7 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь гэрч Б.Болдын мэдүүлэг, шүүгдэгч Л.Бын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Л.Бын ашиглаж байсан 99192022 дугаарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Л.Бын 529892990 дугаарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Гэрэлтуяагийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, Шүүх эмнэлгийн шинжилгээний №3001 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Л.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар, 

 

Шүүгдэгч Ц.Энхцогт нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Басбайгалаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй уутны хамт 1,4 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь Г.Энхбаясгалан, Д.Гэрэлтуяа нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Эын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ц.Эын ашиглаж байсан 91111189 дугаарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, Шүүх эмнэлгийн шинжилгээний №3000 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ц.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

 

Шүүгдэгч Л.Бын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Зам-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 184.9 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Мөн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 184.9 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн түр оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61-255 тоот байранд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, тээвэрлэж, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Бт НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 9.7 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Эод НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1.4 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

Шүүгдэгч Л.Бын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 9.7 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг сэтгэцэд нөлөөт бодисыг 1.000.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Ц.Эын 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1.4 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг сэтгэцэд нөлөөт бодисыг 250.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.

 

Прокуророос шүүгдэгч Л.Бын сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Мөн НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 184.9 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн түр оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61-255 тоот байранд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, тээвэрлэж, хадгалсан,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Бт НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 9.7 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Эод НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1.4 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,   

Мөн шүүгдэгч Л.Бын 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 9.7 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг сэтгэцэд нөлөөт бодисыг 1.000.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч Ц.Эын 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1.4 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг сэтгэцэд нөлөөт бодисыг 250.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан үйлдлүүдийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Быг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Зам-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 184.9 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн,

Мөн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 184.9 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн түр оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61-255 тоот байранд худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, тээвэрлэж, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Бт НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 9.7 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 1.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Эод НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1.4 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг 250.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

 

Шүүгдэгч Л.Быг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 9.7 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг сэтгэцэд нөлөөт бодисыг 1.000.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Эын 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 1.4 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг сэтгэцэд нөлөөт бодисыг 250.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Б, Л.Б, Ц.Э нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан шүүхээс шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүгдэгч Л.Бын тухайд:

Прокуророос шүүгдэгч Л.Бын НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын” тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 184.9 грамм “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл болон шүүгдэгч Л.Б, Ц.Э нарт хууль бусаар худалдсан үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар нэг гэм хэрэг үйлдсэнд тооцож, шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоож, эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

 

Шүүгдэгч Л.Бын тухайд:

Шүүх шүүгдэгч Л.Быг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял, оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг хяналт тавих бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.  

 

Шүүгдэгч Ц.Эын тухайд:   

Шүүх шүүгдэгч Ц.Эыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 24.000.000 торгох ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, түүний торгох ялаас хасч тооцсон болно.

Мөн шүүгдэгч Ц.Эод мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2-т зааснаар хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Эод буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 123 хоног, шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 27 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар тэдгээрийн эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 193.9 грамм “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хурууны лентны хайрцаг 2 ширхэг, зип лок түгжээ бүхий 3 ширхэг тусдаа гялгар ууттай нийлэг тунгалаг өнгийн 1200 ширхэг гялгар уутыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 6 ширхэг Си Ди-г хэрэгт үлдээж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэр 2 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлж шийдвэрлэв.

 

Үүнээс гадна гадна шүүгдэгч Л.Бын хүүхэд болох өсвөр насны Г.Төгстөмөрийн асран хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхийг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны Г.Төгстөмөрийн оршин суугаа газрын Засаг даргад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Ц Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд

Шүүгдэгч Т Аыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/  жилийн  хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ц.Эод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 24.000.000 сая төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Л.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих  тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б, Л.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Бын цагдан хоригдсон 123 /нэг зуун хорин гурав/ хоног, ялтан Л.Аын урьд цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 23 хоногийн нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 240.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 5.520.000 төгрөгийг хасч тооцсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Эод мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний барьцаанд авсан 5.000.000 сая төгрөгийг Ц.Эод буцаан олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 193.9 грамм Мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, хурууны лентны хайрцаг 2 ширхэг, зип лок түгжээ бүхий 3 ширхэг тусдаа гялгар ууттай нийлэг тунгалаг өнгийн 1200 ширхэг гялгар уутыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 6 ширхэг Си-Ди-г хэрэгт үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэр 2 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлсүгэй.

9.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар ялтан Л.Басбайгалын хүүхэд болох өсвөр насны Г.Төгстөмөрийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг оршин суугаа газрын Засаг даргад даалгасугай.

 

10.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Ат оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг хяналт тавих эрх бүхий байгууллагад даалгасугай.  

 

11.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

ялтан Ц.Э, Л.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

12.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13.Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ялтан Л.А, Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР