Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0124

 

 

 

 

 

 

    2025          02          10                                   128/ШШ2025/0124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М ” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.У

Хариуцагч: *******,******* дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д

Маргааны төрөл: *******ын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “М ” ХХК-аас *******,******* даргад холбогдуулан “*******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ олгосон Б аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй гектар талбай бүхий "М " ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан *******,******* даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож, сунгах өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах.” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй газарт ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “М ” ХХК-д анх олгож байсан. *******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр тоот тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Ингээд *******,******* даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй ,гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл сунгаж, мөн өдрөө 6- 7975 дугаар мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. *******,******* даргын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй ,гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МѴ- тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар дахин сунгасан юм. Гэтэл *******,******* дарга нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрээр манай компаний ашигт малтмалын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр илт хууль бусаар цуцалж, нэхэмжлэгч компаний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор хадлаа. Учир нь "М " ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө *******,******* дарга манай компаний тусгай зөвшөөрлийг цуцалсан. Манай компани *******ын тухай хуульд заасны дагуу 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу 3 дахь удаагаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад манай компаний тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан. Түүнчлэн манай компани өнгөрсөн хугацаанд хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөөр ирсэн. Тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлсөн байгаа ба энэ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д "хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж заасан байдаг. *******, газрын тосны газрын гаргасан шийдвэрийг эрх зүйн зөрчилтэй, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд шууд халдсан, хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад цуцалсан гэж үзэж байна. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь *******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих", 1.1.15 "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах...", 11.1.16 "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх", 11.1.17 "тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх" гэж зохицуулснаар тусгай зөвшөөрөл эзэмших боломжтой шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг олж тогтоож, тэдгээрт тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаарх шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй", 47.3-д "захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна" гэж заасныг зөрчсөн. Иймд *******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ олгосон Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй гектар талбай бүхий "М " ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан *******,******* даргын 2018 оны 8 дугаар сарын 17- ны өдрийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож, сунгах өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: “************** даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн “М " ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай.

2.1.Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл: Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV- тусгай зөвшөөрлийг 2006 оны 03 дугаар сарын 28- ны өдөр “М " ХХК-д олгож байсан. ******* газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын хуучин нэрээр 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр XV- тоот тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Ингээд ************** даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй .гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сунгаж, мөн өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах ,гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар дахин сунгасан. Гэтэл ************** даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр илт хууль бусаар цуцалж, нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдлаа. Тодруулбал, ні “М ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө ************** дарга зөвшөөрлийг цуцалсан. *******ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу 3 дахь удаагаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад манай компанийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч компани нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлсөн ба энэ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д "хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж зааснаар ************** даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсэг нь эрх зүйн зөрчилтэй, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд шууд халдсан хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад цуцалсан гэж үзэж байна. Мөн хариуцагч нь *******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих", 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, .", 11.1.16-д "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх", 11.1.17-д "тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх" гэж тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмших боломжтой шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг олж тогтоох, тэдгээрт тус зөвшөөрөл олгох, цуцлах талаарх шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй", 47.3-д "захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна" гэж заасныг зөрчсөн. Иймд ************** даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн “М " ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “*******,******* даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгож тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх тухай 11 дүгээр сарын 06-ны өдөр тодруулж өгсөн шаардлагаа дэмжиж оролцож байгаа өөрчлөгдсөн зүйл байхгүй.” гэж тайлбарлаж байна.

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Анх *******, газрын тосны газрын Геологи уул уурхайн хэлтсийн 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугант, сумын нутагт байрлах нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Бу компанид олгож байсан. Үүний дараа Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* компанид хэсэгчлэн шилжүүлсэн. Тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш нэхэмжлэгч компани нь тухайн газар дээрээ хайгуулын ажлаа хийгээд явж байхад буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр ******* компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ийнхүү цуцалсан үндэслэлийг нэхэмжлэгч компанийн зүгээс 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. шийдвэрийн үндэслэл нь *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг болон 34.7 дахь хэсэг буюу хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан байдаг. Гэтэл нэгдүгээр хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудсанд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон хамгийн сүүлд хуудас нь дугаарлагдаагүй байсан *******, газрын тосны газраас ирүүлсэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн банкны хуулгаар ******* компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дэх жилийн төлбөрөө төлчихсөн. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусах ёстой байсан. *******,******* даргын 994 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусах байсан. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа. Тусгай зөвшөөрлийн ирэх жилийн төлбөрийг төлөөгүй гэдэг боловч *******ын тухай хуульд зааснаар тухайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг *******ын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 болон 34.2-т зааснаар тухайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлээд жил бүр урьдчилж төлдөг. ******* компани нь 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2017 онд урьдчилаад төлчихсөн байсан. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилаад төлчихсөн буюу 2018 оны төлбөрийг төлчихсөн байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Захиргааны байгууллага нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөд бодит нөхцөл байдалд нийцээгүй буюу тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн үйл баримт хангалттай байсаар байхад бодит нөхцөл байдалд нийцээгүй захиргааны актыг гаргасан гэж үзэж байна. Манай тусгай зөвшөөрлийг цуцалснаар *******ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 дахь жилдээ 3 жилээр сунгуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Хуульд зааснаар бид нар 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргахаар бэлдэж байсан. Гэтэл гурван сарын өмнө цуцлагдсан үйл баримт байгаа. Тухайн тай шийдвэрийг гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага нь хэргийн оролцогчийг сонсох болон тайлбар мэдүүлэг гаргах боломжоор огт хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн тухайн захиргааны актыг мэдэгдэх үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар захиргааны актыг мэдэгдэх үйл ажиллагааг түүний гаргасан захиргааны байгууллага хариуцдаг байтал нэхэмжлэгч компанид мэдэгдээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нэлээн хойшилж ирсэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь магадгүй хэргийн оролцогчийг сонсох буюу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцоог нь хангаад сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээд тайлбар мэдүүлэг авсан бол бид нар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг жилийн өмнө урьдчилаад төлчихсөн байгаа гэдэг үйл баримтаа нотлоод тусгай зөвшөөрөл цуцлагдахгүй байх хангалттай боломж байсан гэж үзэж байгаа. Гэтэл үйл баримтуудыг тайлбар мэдүүлэг гаргах боломжоор хангаагүйгээс тай шийдвэрийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тухайн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа юм. Учир нь төлбөр төлчихсөн байхад төлөөгүй гэж үйл ажиллагаа цуцлагдсан. Үүнтэй холбоотой Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дугаартай *******ын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 12-т тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн 34.1-д заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жил дуусгавар болох өдөр хүртэлх хугацааны дотор төлснийг дараа жилийн төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзнэ гэж байгаа. 9 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласантай уялдуулж үзвэл манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусах ёстой байсан. Ийм учраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилж төлсөн байгаа бол тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөнд тооцно гэж үзэж байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор *******ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг Төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийг төлсөнд тооцно гэж байгаа. 34.4-д заасны дагуу бид нар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр төлсөн банкны хуулга байгаа. 2018 оны төлбөрийг 2017 онд урьдчилж төлсөн ба төлбөрөө төлсөн хуулгыг 3 хувь аваад нэг нь Төрийн захиргааны байгууллагад өгөөд нэгийг нь өөртөө авч үлдээд, нэг нь банканд үлдээж, Төрийн захиргааны байгууллагад төлбөр төлсөн баримтаа өгч тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад төлбөр төлсөн тэмдэглэгээ хийгддэг. Үүний дагуу бид нар төлбөрийнхөө хуулгыг *******, газрын тосны газарт өгч гэрчилгээнийхээ хавсралтад тэмдэглэгээ хийгдсэн. Тухайн үйл баримтууд хэрэгт авагдсан. Төлбөр төлсөн гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 буюу нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа хэтрүүлсэн гэдэг зүйлийг дурдсан байсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа үл хамаарна гэж заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан байгааг дурдаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

4.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М ” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “*******, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр / олгосон Баян Өлгий аймгийн Бугат, сумдын нутагт орших нэртэй га талбай бүхий “М ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МҮ- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан *******, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож, сунгах өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах" утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэг: Баян Өлгий аймгийн , Бугат, Өлгий, Сагсай, Улаанхус сумдын нутагт орших нэртэй 107319,55 га талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг *******, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2006 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 284 дүгээр шийдвэрээр "Бу" ХХК-д олгож, мөн даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр “К*******” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна. "К*******” ХХК нь дээр дурдсан тусгай зөвшөөрлийн 107319,55 га талбайгаас Баян Өлгий аймгийн Бугат, сумдын нутагт орших ,га талбайг “М ” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрөл олгожээ.

Хоёр: “М ” ХХК ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрийн захиргааны байгууллагад гаргасныг тус байгууллагын кадастрын хэлтэс ******* дугаарт бүртгэн авч хянаж үзээд *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр уг дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. Мөн “М ” ХХК ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг 2015 онд төрийн захиргааны байгууллагад гаргасныг тус байгууллагын кадастрын хэлтэс дугаарт бүртгэн авч хянаж үзээд *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 994 дүгээр шийдвэрээр уг дугаартай тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.

Гурав: "М ” ХХК нь тусгай зөвшөөрлийн ,га талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх хүсэлт гаргасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай” 164 дүгээр шийдвэрээр 10102.76 га талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа га талбайг ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэсэн байна.

Дөрөв: Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр Баян Өлгий аймгийн Бугат, сумдын нутагт орших ,талбайг га “М ” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад анх олгосон огноог 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэмээн тэмдэглэсэн байна. *******ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “М ” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй билээ. *******ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн *******,******* даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тав: *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч н хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана" гэж хуульчилсны дагуу ашигт малтмалы хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй. Зургаа: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэсэн заалт нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн зохицуулалт бөгөөд уг хуулийн заалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Долоо: "М " ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 1625,41 га, Улсын тусгай хэрэгцээний газартай 122.24 га, төрийн мэдэлд байгаа сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу "М " ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан тайлбараар дэмжиж байгаа. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “М ” ХХК-аас *******,******* даргад холбогдуулан “*******, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ олгосон Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй гектар талбай бүхий “М ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан *******,******* даргын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож, сунгах өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах.” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “************** даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” болгож тодруулсны хүрээнд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэв.

1.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн 227-229 дэх талд авагдсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах, *******, газрын тосны газрын кадастрын фондод үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.8, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон.

1.3.Нотлох баримт хасуулах хүсэлтийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан үйл баримттай холбоотой баримтыг Төрийн захиргааны байгууллагын хуулбар үнэн даруулж нотлох баримтын шаардлага хангуулаад шүүхэд ирүүлсэн байх тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт гэж үзэх боломжгүй байна. Харин үзлэг хийлгэх хүсэлтийн тухайд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон өмнө нь товлогдож хуралдсан шүүх хуралдаанд хангалттай хүсэлт саналаа гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байсан боловч хариуцагч тал эрхээ хэрэгжүүлээгүй, нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

1.4.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэл гаргагч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан агуулгаар тодорхойлон маргаж байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, энэхүү захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0845 дугаар тогтоолоор гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр буцаасан, улмаар “М ” ХХК шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасныг анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх мөн оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор хэвээр үлдээж, гомдлыг хангаагүй.

1.4.1.Нэхэмжлэгчээс шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин анхан шатны шүүхэд гаргасныг шүүх 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4950 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгосон бөгөөд захирамжийн үндэслэх хэсгийн 5-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж давж заалдах шатны шүүхэд хянагдаж байхад энэ хүсэлтээ дахин гаргасан талаар дурдаад хүсэлтийг хангахгүй орхисон, харин давж заалдах шатны шүүх уг 4950 дугаартай захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянаад 0524 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн гомдлыг хангажээ. Ийнхүү гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болсны дараа нэхэмжлэгч “М ” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9988 дугаартай захирамжид гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0600 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан ба анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7322 дугаартай захирамжаар давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт заасан эцсийн шийдвэр байх тул, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэдийгээр илт хууль бус болохыг тогтоолгох боловч үндэслэлээ хүчингүй болгуулах агуулгаар тодорхойлсон байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0600 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

2.Хэргийн үйл баримтын тухайд, Баян-Өлгий аймгийн Бугат, , Өлгий, Сагсай, Улаанхус сумдын нутагт байрлах нэртэй 107319,55 га талбайд газарт ашигт малтмалын ашиглалтын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг *******, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын газрын дарга/хуучин нэрээр/-ын 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр шийдвэрээр “Бу” ХХК-д олгож, мөн даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр “К*******” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ.

2.1.“К*******” ХХК нь ийнхүү шилжүүлэн авсан тусгай зөвшөөрлийн 107319,55 га талбайгаас Баян-Өлгий аймгийн Бугат, сумдын нутагт орших ,га талбайг “М ” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт гаргасан байх ба Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, улсын бүртгэлийн 9011331067 тоот гэрчилгээтэй “М ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ. /хэргийн 9, 10 дахь тал/,

2.2.*******ын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр “М ” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй .гектар талбай бүхий XV- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс тооцож 2015 оны 11 сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна. /хэргийн 13 дахь тал/,

2.3.Мөн *******ын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 994 дугаар шийдвэрээр “М ” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй .гектар талбай бүхий XV- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс тооцож 2018 оны 11 сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ. /хэргийн 14 дэх тал/,

2.4.Улмаар “М ” ХХК нь тусгай зөвшөөрлийн ,га талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх хүсэлт гаргасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай” 164 дүгээр шийдвэрээр 10102,76 га талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 29703,03 га талбайг ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэсэн байна.

2.5.Үүний дараа *******,******* даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдэрээр *******ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн *******ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэж “М ” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Бугат, сумын нутагт байрлах нэртэй .гектар талбай бүхий XV- тоот ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. /хэргийн 142 дахь тал/

3.Нэхэмжлэгч “М ” ХХК-аас тусгай зөвшөөрлийг цуцалсан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “М ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө тусгай зөвшөөрлийг цуцалсан. *******ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу 3 дахь удаагаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад манай компанийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч компани нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлсөн ба энэ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон. *******,******* даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь эрх зүйн зөрчилтэй, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд шууд халдсан хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад цуцалсан гэж үзэж байна. Мөн хариуцагч нь *******ын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмших боломжтой шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг олж тогтоох, тэдгээрт тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаарх шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.3-д заасныг зөрчсөн. Тухайн тай шийдвэрийг гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага нь хэргийн оролцогчийг сонсох болон тайлбар мэдүүлэг гаргах боломжоор огт хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн тухайн захиргааны актыг мэдэгдэх үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар захиргааны актыг мэдэгдэх үйл ажиллагааг түүний гаргасан захиргааны байгууллага хариуцдаг байтал нэхэмжлэгч компанид мэдэгдээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нэлээн хойшилж ирсэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь магадгүй хэргийн оролцогчийг сонсох буюу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцоог нь хангаад сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээд тайлбар мэдүүлэг авсан бол бид нар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг жилийн өмнө урьдчилаад төлчихсөн байгаа гэдэг үйл баримтаа нотлоод тусгай зөвшөөрөл цуцлагдахгүй байх хангалттай боломж байсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

4.Харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат, сумдын нутагт орших ,га талбайг “М ” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад анх олгосон огноог 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэмээн тэмдэглэсэн. *******ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй. *******ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасан хугацаа өнгөрвөл мөн хуулийн 31, 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан бөгөөд 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “М ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг маргаан бүхий тай шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч компани нь *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн заалт нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн зохицуулалт бөгөөд уг заалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан талбай нь Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 1625,41 га, улсын тусгай хэрэгцээний газартай 122,24 га, төрийн мэдэлд байгаа сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай хэмээн тайлбарлаж байна.

5.Маргааны гол зүйл нь “М ” ХХК-ийн XV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусах байтал тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус шийдвэр мөн эсэх талаар бөгөөд хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа тодорхой шалтгааны улмаас ялгаатай байж болох, харин нэхэмжлэгч талаас энэ хугацаанууд нь хоорондоо хамааралтай талаар мэтгэлцэв.

6.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...“М ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө тусгай зөвшөөрлийг цуцалсан. *******ын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу 3 дахь удаагаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад манай компанийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч компани нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлсөн ба энэ нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон... сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” зэргээр тайлбарлаж, харин хариуцагч талаас *******ын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүйгээс түүний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан буюу хэргийн оролцогчийн нэг тал нь акт гаргах болсон үндэслэлээ *******ын тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг “М ” ХХК зөрчсөн гэж, нөгөө тал нь уг зүйл, заалт, хэм хэмжээг зөрчөөгүй байхад хариуцагч сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргалаа гэж маргаж байх тул маргаан бүхий *******,******* даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

6.1.Учир нь захиргааны акт илт хууль бус байх тохиолдол нь хэн ч харсан илэрхий алдаатай байх, тухайлбал 47.1.6-д заасан үндэслэл нь захиргаа шийдвэр гаргахтай холбоотой зохицуулалт хуульд байхгүй байхад шийдвэр гаргасан бол иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, илэрхий хууль бус бөгөөд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг захиргааны актаар бий болгосон эрх, үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, захиргааны байгууллага хэрэгжүүлэх ёсгүй үр дагавар үүсгэх ноцтой алдаа гэж үзэх бөгөөд хуулийн заалтыг ийнхүү давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолуудаар[1] тайлбарлан шийдвэрлэж хэвшсэн байна.

6.2.*******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.“Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:11.1.14.хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;”, 31 дүгээр зүйлийн 31.1.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, 32 дугаар зүйлийн 32.1.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.2.“Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.6.“Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.7.“Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, 56 дугаар зүйлийн 56.1.2.“тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж тус тус тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх болон хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүйгээс үүсэх хариуцлага, үр дагаврын талаар тодорхой хуульчлан тогтоожээ.

Өөрөөр хэлбэл *******ын хуульд нэхэмжлэгч “М ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлийг заасан байхад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад шийдвэр гаргасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

6.3.Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл “М ” ХХК нь 2018 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөр болон түүний өмнөх жил бүрийн төлбөрийг тогтсон хугацаанд төлж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглүүлсээр иржээ./Хэргийн 179-181 дэх тал/

6.4.Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа болон хүчин төгөлдөр байх хугацаанд зөрүү гарсан шалтгааныг тодруулж үзэхэд, анх Баян-Өлгий аймгийн Бугат, , Өлгий, Сагсай, Улаанхус сумдын нутагт байрлах нэртэй 107319,55 га талбайд газарт ашигт малтмалын ашиглалтын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг *******, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын газрын дарга/хуучин нэрээр/-ын 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр шийдвэрээр “Бу” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1613 дугаар шийдвэрээр хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүхийн маргаан өрнөж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийдвэрээр дээрх 1613 дугаар шийдвэрийн 11573Х тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байжээ.

6.5.Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу *******ын газрын Геологин, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 408 дугаар шийдвэрээр “Бу” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, 11573Х тусгай зөвшөөрлийг цуцалсан үеийн 3 жил 8 сарын хугацааг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанаас хасч тооцсонтой холбоотойгоор анх тусгай зөвшөөрлийг олгосон буюу гэрчилгээнд тэмдэглэсэн огноо нь 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байх боловч тусгай зөвшөөрлийн сунгалтын огноо нь 2015 оны 11 дүгээр сарын 28, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл болж өөрчлөгдсөн үйл баримт байна. 

6.6.Хэдийгээр Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор *******ын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа 12-т “Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жил дуусгавар болох өдөр хүртэл хугацааны дотор төлснийг дараа жилийн төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзнэ.” гэж тайлбарласан, энэ тайлбарын дагуу нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийн жил дуусахаас өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө төлбөрөө төлөх боломж бидэнд байхад 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

6.7.Тайлбарлавал, маргаж буй хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн талбайг нэхэмжлэгч “М ” ХХК нь 2012 онд шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг 2015, 2018 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл 2 удаа сунгуулж, харин жил бүрийн 03 сарын 28-ны өдрийн дотор багтааж тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг нийт 6 удаа төлж байсан буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх огноог хавсралтад тэмдэглэсэнтэй маргаж байгаагүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2018 оноос хойш цаашид үргэлжлүүлэн төлөөгүй /хэргийн 189 дэх тал/ байх тул тусгай зөвшөөрлийн эрх нь *******ын тухай хуульд зааснаар хадгалагдсан гэж үзэхгүй.

6.8.*******ын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэсний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр, түүнийг анх олгосон өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд зааснаар жил бүр урьдчилан төлөх нь уг тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах үндсэн нөхцөл болох юм.

6.9.Түүнчлэн *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.“Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гэж зааснаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй.

6.10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... Хуульд зааснаар бид 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргахаар бэлдэж байсан. Гэтэл гурван сарын өмнө цуцлагдсан үйл баримт байгаа...” гэж тайлбарлаж байгаа нь хариуцагч шийдвэр гаргахдаа мэдэгдээгүй, бид мэдээгүй учир одоо нэхэмжлэлээ гаргаж байна гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна.

6.11.Хэрэв маргаан бүхий шийдвэрийг мэдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа бол ямар нэгэн үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан журам, хугацааны дотор гаргаж байгаагүй, 2018 оноос хойших тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2024 онд дуустал жил бүр төлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүний хавсралт, *******, газрын тосны газрын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийгдсэн мөнгөн гүйлгээний журнал /хэргийн 189 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.

6.12.Өөрөөр хэлбэл 2018 оноос хойш нэхэмжлэгч “М ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг болон *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үйлчилгээний хөлсийг төлж байгаагүй, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар төрийн захиргааны байгууллагад хандаж байгаагүй атлаа үүнээс 5 жилийн дараа тусгай зөвшөөрөлтэй байснаа санаж, түүний тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэртэй маргаж байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нэгэнт үгүй болжээ.

6.13.Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч маргасан ч *******ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон нөхцөл байдал арилахгүй юм.

7.Иймд нэхэмжлэгч “М ” ХХК-ийн *******,******* даргад холбогдуулан гаргасан “*******,******* даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Маргаан бүхий актыг 2018 онд гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж өөрчлөн найруулахаас өмнөх байдлаар буюу “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр маргаан бүхий акт нь илт хууль бус захиргааны акт эсэхэд шүүх дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа техник шинжтэй алдаа гаргаж, *******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг 28 дугаар зүйлийн 28.1 гэж танилцуулсан тул энэ алдаагаа залруулж, тогтоох хэсгийн заалтыг 22.1 болгож бичсэн нь тогтоох хэсгийн агуулгыг тайлбарласан байдлаас зөрүүгүй, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүйтэй холбоотой дүгнэлт үндэслэх хэсэгт байгаа болохыг тэмдэглэв.

10.Шүүхийн тусгай архиваас нотлох баримт хүсч гаргуулан авсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар шийдвэр нь энэ хэрэг маргаантай хамааралтай буюу маргаан бүхий шийдвэрээр цуцлагдсан тусгай зөвшөөрлийг анх “Бу” ХХК-д олгож байсан 11573Х тусгай зөвшөөрөлтэй холбоотой байх тул нотлох баримтаар үнэлсэн. Харин 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 233 дугаар магадлалаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаар шийдвэрийг хянасан, Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 233 дугаар магадлалтай “Бу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 10691Х тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг шийдвэрлэснийг хянасан байх тул хэрэгт хамааралгүй үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар нотлох баримтаас хасч шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.*******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ” ХХК-ийн *******,******* даргад холбогдуулан гаргасан “*******,******* даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.УРАНГУА

 

 

[1] УДШ-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/0033 тогтоол

УДШ-ийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2022/0015 тогтоол

УДШ-ийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/0109 тогтоол

УДШ-ийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2020//0231 тогтоол

УДШ-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2020/0184 тогтоол

УДШ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/0436 тогтоол