Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/01982

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “О ББСБ” ХХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,014,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,902 төгрөгөөс 14,451 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 14,451 төгрөг, хариуцагчаас 14,451 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “О ББСБ” ХХКомпанид олгосугай.

 3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Б.БЯМБААБААТАР